fbpx Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан
 
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
9 минут 40 секунд

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

1991 оны 12 дугаар сарын 8-нд Беловежийн ойд Беларусь (Станислав Шушкевич), Украин (Леонид Кравчук), Орос (Борис Ельцин) гэсэн гурван орны удирдагч цуглаж, СССР улс олон улсын эрх зүйн субъект болоод геополитикийн бодит байдлын хувьд оршин тогтнохоо болилоо гэсэн баримт бичигт гарын үсэг зурсан. Ямар ч цэрэг хил давсангүй, нэг ч сум буудсангүй, Кремлийг хэн ч дайрч эзэлсэнгүй. Гэтэл үүнээс ердөө 9 сарын өмнө (1991 оны 3 дугаар сарын 17-нд) явагдсан бүх Холбоотын санал асуулгад оролцогчдын 76 гаруй хувь нь ЗХУ-ыг хэвээр үлдээхийг дэмжиж саналаа өгсөн байдаг. СССР-ийг гадны дайснууд болон ард түмэн нь задлаагүй, харин түүний үндсэн цөм болсон Орос улс өөрөө холбооноос гарсан юм. Үүнээс хойш нэгэнтээ гуч гаруй жил өнгөрчээ. Дэлхийн хамгийн хүчирхэг орны нэг, хоёрдахь том зэвсэгт хүчин гэж бахархдаг энэ том эзэнт гүрэн яагаад ийм амархан нуран унаж задрав? Өнгөрсөн олон жилд үүний учир шалтгааныг олохоор хэдэн мянган дүн шинжилгээ болон таамаглал гарсан.

Түгээмэл тархсан дөрвөнгол таамаглал нь:

1.Өрнөд орнуудын явуулга: АНУ-ын Тагнуулын байгууллага ТТГ-ын явуулга, хүйтэн дайны шалтгаан, зэвсглалын өрсөлдөөн гэх. Гэвч 1991 оны зун АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш совет бүгд найрамдах улсуудыг холбооноос гарахгүй байхыг ятгаж байв. Тэрээр өөрөө Киевт айлчилж Украины салан тусгаарлалыг дэмжихгүй гэж мэдэгдэж байсан.

2.Горбачёвын сул удирдлага: Эхлүүлсэн реформ нь юугаар дуусахыг ойлгоогүй сул удирдлагаас болсон. Гэтэл Горбачёв сүүлийн өдөр хүртэл улсаа авч үлдэхийн төлөө тэмцсэн.

3.Эдийн засгийн чадамжгүй байдал: Хоосон лангуу, урт дараалал? Гэтэл ижил төстэй хямралтай байсан Хятад улс реформ хийгээд задартал; унаагүй.

4.Эзэнт гүрний жам ёсны задрал: Эзэнт гүрнүүд үргэлж задардаг гэх логик. Гэтэл жишээ нь Дунд Азийн орнууд хамгийн сүүлд, аргагүйн эрхэнд бараг шахалтаар тусгаар тогтнолоо зарласан.

Эдгээр таамаглал үнэний ортой ч дан ганц ийм шалтгаанаар аварга том эзэнт гүрэн задран унаагүй. Оросын “Илья о Конфликтах (Что есть)” гэх сайтаас нэлээд үнэмшилтай таамаглал дэвшүүлснийг товчлон хүргэж байна.

Эдийн засгийн уналтын эхлэл, Газрын тосны хараат байдал:

1960-аад оны үед Баруун Сибирээс дэлхийн хамгийн том газрын тосны ордуудын нэг олдсон. 1970-аад оны газрын тосны хямралын үеэр дэлхийн зах зээл дээр үнэ өсөж, ЗХУ асар их валют буюу "пэтродоллар"-тай болжээ. Энэ мөнгөөрөө хөдөө аж ахуйгаа өөрсдөө тэжээхийн оронд гадаадаас (Канада, Аргентин, АНУ-аас) үр тариа, хүнс, өргөн хэрэглээний бараа худалдаж авдаг болсон. Гэтэл 1980-аад оны дунд үеэс Саудын Арави болон бусад орнууд газрын тосны олборлолтоо эрс нэмэгдүүлснээр газрын тосны үнэ 3 дахин унав. Валютын орлого тасарч, гадаад өр хэд дахин өссөн байна.

Горбачёвын реформ ба төсвийн задгайрал:

Михаил Горбачёв засгийн эрхэнд гарч, улс орноо сэргээхээр дараах алхмуудыг хийсэн нь эдийн засгийг бүрмөсөн сүйтгэв: Үүнд:

1.Архины эсрэг компани: Төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлдэг архины борлуулалт хаагдаж, төсөвт асар том нүх үүсэв.

2.Гамшгууд: Чернобылийн ослын хор уршгийг арилгах, Арменийн газар хөдлөлт, Афганистаны дайн болон зэвсэглэлийн өрсөлдөөн төсвийг хоослох гол шалтгаан болжээ. 3.Хууль тогтоомжийн алдаанууд: Аж үйлдвэрийн болон хоршооллын тухай хуулиуд гарч, үйлдвэрийн дарга нар цалингаа дур мэдэн нэмсэн ч барааны үнэ тогтмол хэвээр байснаас болж бараа хомсдож, хоёрдогч зах зээл, талоны систем үүсчээ.

Улс төрийн реформ, Намын "ган цагираг" хагарсан нь:

ЗХУ цаасан дээр холбооны улс байсан ч жинхэнэ эрх мэдэл нь зөвхөн Москвад төвлөрсөн Коммунист нам буюу "ган цагирагт" байв. Горбачёв намын хүнд суртлыг багасгахын тулд гласность (ил тод байдал) зарлаж, олон намаар өрсөлдөх сонгууль явуулж, Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийг (Намын давуу эрх) халсан. Энэ үеэс үндэсний мөргөлдөөнүүд (Казахстан, Карабах, Тбилиси, Баку) дэгдэж, төв засгийн газар тэдгээрийг зохицуулж чадахгүй сул дорой болохоо харуулав. Балт орчмын орнууд (Эстони, Латвия, Литва) хамгийн түрүүнд тусгаар тогтнолоо зарлаж гарсан.

Орос улс холбооны төвөөс татгалзсан нь:

ЗХУ-ын нутаг дэвсгэрийн 3/4-ийг эзэлж байсан РСФСР (Орос улс) бусад республикуудаас ялгаатай нь өөрийн гэсэн тусдаа Коммунист нам, КГБ, академигүй байв. 1990 онд Борис Ельцин ОХУ-ын Дээд Зөвлөлийн даргаар сонгогдож, 1990 оны 6 дугаар сарын 12-нд Оросын Төрийн тусгаар тогтнолын тунхагллыг баталж, "Оросын нутаг дэвсгэр дээр Оросын хуулийг дээдлэнэ" гэдгийг зарлалаа. Үүний дараа бусад бүгд найрамдах улсууд "парад суверенитетов" буюу тусгаар тогтнолынхоо жагсаалыг хийв. Орос улс холбооны төвд өгөх татварын шилжүүлгээ багасгаж, өөрийнхөө дансанд төвлөрүүлж эхлэв. Ингэснээр Холбооны төв мөнгөгүй хоосон бүрхүүл болон хувирчээ.

Референдум:

1991 оны 3 дугаар сарын 17-нд болсон бүх холбоотын референдумд оролцогчдын 76% нь шинэчлэгдсэн холбооны улсыг дэмжиж саналаа өгсөн. Ард түмэн улсаа тараахыг хүсээгүй байв. Гэвч яг тэр өдөр Орост ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, Борис Ельцин ОХУ-ын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ингэснээр Москвад "депутатуудаас сонгогдсон Холбооны Ерөнхийлөгч Горбачёв" болон "сая сая ард түмнээс сонгогдсон Оросын Ерөнхийлөгч Ельцин" гэсэн хоёр төв хүчин үүсч, Ельцин илүү хүчтэй байр суурьтай болжээ. 1991 оны 8 дугаар сарын 20-нд шинэ холбооны гэрээ (Конфедераци байгуулах) гарын үсэг зурж батлагдахаар товлогдсон байв.

Төрийн эргэлтийн оролдлого ба сүйрэл:

Шинэ гэрээ нь Холбооны төвийн эрх мэдлийг бүрмөсөн хумьж байсанд дургүйцсэн удирдагчид (КГБ, Арми, Ерөнхий сайд гэх мэт) 1991 оны 8 дугаар сарын 19-нд ГКЧП байгуулж, Горбачёвыг Крымын Фарос дахь зуслангийн байранд нь хорилоо. Гэвч тэд Ельцинийг баривчилж чадаагүй ба Ельцин Белый дом (Оросын парламент)-ын гадаа танкан дээр гарч эсэргүүцэл зарласан нь дэлхий дахинд тархав. Ердөө 3 хоног үргэлжилсэн энэхүү эргэлтийн оролдлого бүтэлгүйтэж, зохион байгуулагчид баривчлагдав. Гэвч энэ үйл явдал СССР нурах сүүлчийн цохилт болсон юм. Горбачёв эрх мэдлээ алдаж, арми болон КГБ-ын хүч тамир мохон, бүх эрх мэдэл Ельциний гарт шилжжээ.

Беловежийн гэрээ ба төгсгөл:

1991 оны 12 дугаар сарын 1-нд Украин улс тусгаар тогтнолынхоо төлөө референдум явуулж, 90 гаруй хувь нь тусгаар тогтнолыг дэмжжээ. Украингүйгээр холбоо оршин тогтнох ямар ч утгагүй болсон юм. 1991 оны 12 дугаар сарын 8-нд Беловежид Орос, Украин, Беларусийн удирдагчид цуглаж, СССР улс оршин тогтнохоо болилоо гэсэн баримт бичигт гарын үсэг зурж, ТУХН (СНГ)-ийг байгуулав. 1991 оны 12 дугаар сарын 25-ны орой Михаил Горбачёв албан тушаалаасаа огцорч байгаагаа зарлаж, Кремлийн орой дээрх улаан тугийг буулгаж, Оросын триколор далбааг мануулжээ.

Эцсийн дүгнэлт:

СССР гадны дайснаас болж эсвэл зүгээр байж байснаа гэнэт уначихаагүй. Энэ нь газрын тосны үнийн уналт, эдийн засгийн хямрал, намын монополийг үгүй хийсэн улс төрийн реформ, хамгийн гол нь Холбооны төв болон Оросын удирдлагын хоорондох эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн. Орос улс төвд татвар өгөхөө больж, өөрийн хуулийг дээдлэх болсон зэрэг хүчин зүйлсийн цогц нөлөөгөөр дотроосоо задарсан түүхтэй юм.

Баабар

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?
Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​