fbpx Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?
 
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 30 секунд

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Зэс, тэрбум тэрбум ам.долларын тохиролцоо

Өвөг дээдсээс монголчууд бидэнд үлдээсэн үүц болох Оюутолгойн зэс-алтны орд газар нь олон жилийн турш дайны талбарыг санагдуулж байна. The Diplomat-д бичсэнчлэн энэхүү төсөл нь эзэмшигчид болох Англо-Австралийн уул уурхайн гигант Рио Тинто болон Монголын Засгийн газар хоорондын халуун маргааны сэдэв болсоор удлаа. Талууд бие биенээ зардлаа хиймлээр өсгөсөн гэж буруутган, төслийг зогсоохоор сүрдүүлж байв. Гэвч сунжирсан маргаан 2026 оны намар дуусах нөхцөл бүрдэж, олон улсын шинжээчид үүнийг түүхэн үйл явдал хэмээн дүгнэлээ. Талууд тохиролцолд хүрч, гэрээний нөхцөлүүдээ эргэн харсанаар дээрмийн гэмээр өндөр байсан компани хоорондын зээлийн хүүг зах зээлийн эрүүл түвшин болох SOFR+4% болгон бууруулж, удирдлагын төлбөрийг хоёр дахин багасган, Монгол Улс анхны ногдол ашиг авах хугацааг 2027 он хэмээн эцэслэн зааж өглөө. Reuters агентлагийн тооцоолсноор, энэхүү “шинэ нөхцөл” нь төслийн өртгөөс 2.2 тэрбум ам.долларыг хэмнэх боломжийг олгож, үүнээс хамгийн багаар тооцоход 1,5 тэрбум ам.доллар нь Монгол Улсын төсөвт шууд орох юм. Гэхдээ тогтвортой байдлыг авчрах энэхүү эмзэг тохироог улс төрийн өөрчлөлтөөс хамаарч нурахад хүргэхгүйн тулд, мэдээж уг төслийн өгөөжийг эрс нэмэгдүүлэхэд Оюутолгойг дэлхийн стандартад яаралтай нийцүүлэх шаардлага тулгарч байна. Үүний тулд дараах таван тулгуур бодлогыг баримтлах нь зөв болов уу.

1.Оффшор “нууцгүй” татвар (OECD BEPS стандарт)

Урд нь Монголын талын өр 20 тэрбум ам.долларт хүрч, уг төслөөс хүртэх өгөөжийг байхгүй болгож байна гэж монголчууд бид үзэж, дургүйцэж байсан. Тэгвэл одоо тоглоомын дүрэм өөрчлөгдсөн тул төсөл OECD BEPS шилэн стандартын дагуу хэрэгжих ёстойг Financial Times-ын тоймчид онцолжээ. OECD BEPS стандарт гэдэг нь ашгийг оффшор бүс рүү гаргах явдалтай тэмцэх агуулгатайг сануулъя. Үүний тулд юунд анхаарах ёстой вэ?

-Үнэ тодорхой, бас шударга байх. Зэсийн баяжмалыг зах зээлийн үнээр гадагш гаргахыг хянах ёстой. Энд ямар ч нууцлаг схем, хөнгөлсөн үнэ байх ёсгүй. Татварын орлого нь олборлолт хийгдсэн улсдаа үлдэх ёстой.

-Ойлгомжтой өр. Өрийг SOFR-ын шилэн хүүтэй уялдуулсанаар хуучны, будилаантай схемээс ангижруулж, хөндлөнгийн аудиторт хүртэл ойлгомжтой санхүүгийн орчныг бүрдүүлнэ.

2.Дэлхийн зах зээлд гарах “ногоон тасалбар” (ESG ба цаг уур)

Дэлхий дахинд эрчим хүчний шилжилт нүүрлэж, зэсийн эрэлт Bloomberg-ийн тооцоогоор дээд цэгтээ тулав. Гэхдээ орчин үеийн худалдан авагч нарт зүгээр нэг металл худалдан авах нь чухал биш, тэдэнд “цэвэр” металл хэрэгтэй. Энэ хүрээнд дараах бодлогыг хэрэгжүүлж яагаад болохгүй гэж?

-Зэсийн баяжмалын боловсруулах үйлдвэрийг байгуулах ажлыг түргэвчлэх. Зэсийн дэлхийн зах зээлийн ханш өсч байгаа энэ торгон үеийг алдахгүй ашиглахын тулд олон шат дамжлагат, хүнд сурталт механизмыг илүү хурдтай, улс төрөөс ангид, уян хатан менежментийн багаар солих нь чухал байна.

-Нүүрснээс татгалзах. Парижийн цаг уурын тунхагийг хэлбэрэлтгүй мөрдөх нь Оюутолгой төслийн хувьд нэн чухал юм. Өнөөдөр тулгамдаж буй гол асуудал бол импортын нүүрсний цахилгаан эрчим хүчнээс татгалзаж, Монголын эрчим хүчний системд уг уурхайг холбох, мөн энэ зорилгод нар, салхины эрчим хүчийг ашиглах явдал билээ. Хэдийгээр уг төсөл нь энэ чиглэлд анхны алхмуудыг хийж байгаа ч энэ нь хангалтгүй байна. Тухайлбал, карьерт зайгаар ажилладаг аварга том өөрөө буулгагч буюу самосвалуудыг ашиглаж байна. Гэхдээ энэ бол уг зорилгыг хангахад чиглэсэн дусал төдий алхам юм.

-Усны дусал болгоныг тооцож гамнах. Говийн хувьд ус бол амьдрал юм. Олон улсын экологийн аудит нь уг төслөөс үйлдвэрлэлдээ ашигласан техникийн усныхаа 85-90 хувийг цэвэршүүлж, дахин ашиглах, ундны усны газар доорх нөөц рүү орохгүй байхыг шаардаж байгаа. Үүнийг хэлбэрэлтгүй мөрдөх, хянах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал.

3.Корпорацаас илүү Хүн чухал (IFC болон НҮБ-ын стандарт)

Оюутолгойн уурхай нь блоклон нураах аргаар гүн рүүгээ өргөжин тэлж байна. Гэвч газрын гадаргуу дээр хүмүүс бодитойгоор амьдарч байгаа гэдгийг үл умартан, Олон улсын санхүүгийн корпорацын (IFC) хатуу стандартуудыг хэрэгжүүлэх ёстой.

-Нүүдэлчдийг эрхэмлэх. Mining.com.au сайтын шинжээчид замын ямар ч өргөтгөл, тэр дундаа шинэ хадгалах газруудыг (ялангуяа маргаантай Entrу Resources-ийн талбайд) байгуулахдаа орон нутгийн иргэдийн зөвшөөрөлгүй хийж болохгүйг сануулжээ. Тиймээс “эхлээд асуу, дараа нь хий” гэдэг зарчим Оюутолгой төслийн хүрээнд ч хэрэгжих ёстой. Тодруулбал, энэ төсөлтэй холбоотой орон нутгийн иргэдийн санал санаачлагыг заавал харгалздаг байх ёстой.

-Төслийн монгол нүүр царай. Рио Тинтогийн зэсийн дивизионы удирдагч Кэти Жэксон уурхайн ажилтнуудын 97 хүртэл хувь нь Монгол Улсын иргэд гэж мэдэгджээ. Энэ үзүүлэлтийг бууруулахгүй байх нь бидэнд уг төсөл нь зүгээр нэг олборлох төсөл биш, мөн орон нутгийн иргэдэд ч өгөөжтэйг нотлох бас нэг үзүүлэлт болох юм. Цаашдаа ч нарийн мэргэжлийн түвшинд, удирдлагын багт ажиллах чадварлаг залуусыг бэлтгэхэд манай Засгийн газар анхаарч, төслийн удирдлагын түвшинд ажиллах монголчуудын тоог нэмэгдүүлэх ёстой.

4.Шинэ нөхцөлд шүүхдэхээс илүүтэй, хийж бүтээхийг эрмэлзэх ёстой

Хоёр тал хоёулаа боломж гармагц л Хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх олон улсын төв буюу ICSID рүү гүйдэг байсан цаг өнгөрч байна. Capital Markets Mongolia-ийн дүгнэлтээр Монголын тал хүчний байр сууринаас хэлэлцээр хийж байгаа. Гэвч талуудын аль аль нь шүүхдсээр залхжээ. Энэ нөхцөл байдлыг дараах алхмуудаар өөрчилж болно.

-Хэлэлцээрийн ширээний ард эвлэх, тохирох. Шинэ тохиролцоо нь ямар ч асуудлыг шүүхийн танхимд бус, харин ширээний ард шийдэх нөхцөлийг бүрдүүлж байгаа.

-Харилцан баталгаа гаргах. Монголын төр татварын тогтвортой бодлого барих баталгааг гаргах бол Рио Тинто нь гэрээнд заасан хугацаандаа зэсийн баяжмалаа гаргаж, зохих татвараа төлж байх үүргээ биелүүлнэ. Оюутолгойн уурхай нь дээд хүчин чадлаар ажиллахдаа жилд 500 мянган тонн зэсийн хүдэр олборлох юм.

5.Хөзрөө ил харуулах (EITI стандарт)

Өнөөдөр бид уул уурхайн салбарт авлига хээл хахуультай идэвхитэй тэмцэхийг эрмэлзэж хичээж байгаа. Тэгвэл Оюутолгой энд жишиг болох ёстой.

-Популизмаас хамгаалах бамбай: EITI стандарт буюу шилэн байх санаачлагыг дэмжин хэрэгжүүлэх нь Оюутолгойд хамгийн сайн бамбай нь болно. Иргэн бүр тус төслөөс хэдий хэмжээний мөнгө татвар хэлбэрээр төсөвт орсоныг мэдэх боломжтой болчихвол популист улстөрчдийн “хурааж авах” гэсэн шантаажийн шалтаг шалтгаан үгүй болно. Тодруулахад, 2026 оны 2-р улиралд л гэхэд Оюутолгой төслөөс төсөвт 233 сая ам.доллар орсон байна.

Дүгнэлтийн оронд

Оюутолгойн кэйс нь томоохон корпорацууд хөгжиж буй улс оронд ирээд, өөрийн нөхцөлийг тулган мөлждөг байсан эрин үе эргэлт буцалтгүй алга болсоныг харуулж байна. Эрх зүйн томоохон групп болох The Legal 500-ийн шинжээчид Монголын төр болон Рио Тинто хоёрын хооронд хийгдсэн энэхүү зөвшилцөл нь Төв Азийн бүх хөрөнгө оруулагчдад чухал дохио боллоо гэжээ. Ирээдүйн бизнес Shared Value буюу “Дундын үнэт зүйлсийг бүтээх” зарчим дээр оршино. Үүнийг энгийнээр хэлбэл олон улсын эрх зүй нь хөрөнгө оруулагчийн мөнгийг хамгаалах боловч, зөвхөн тухайн төсөл нь байрлаж буй улс орон болон ард түмэндээ бодит, барьцтай үр ашгийг авчирч байгаа нөхцөлд л хэрэгжинэ гэсэн үг юм. Эндээс дүгнэхэд, Монголын Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг цоо шинээр бичсэн жишээ болов. Чингэснээр хөгжиж буй олон оронд үндэсний баялгаа үндэстэн дамнасан корпорацуудад цөлмүүлэлгүй, өгөөжтэйгээр ашиглах загварыг бий болгож чадлаа. Хэдий тийм ч монголчууд бид уг төслийн өгөөжийг улам бүр нэмэгдүүлэх, олсон орлогоо улс үндэстнийхээ хөгжил дэвшлийн төлөө оновчтой зарцуулахын төлөө оюун бодлоо уралдуулсаар байх ёстой билээ.

Т.Ананда

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
 
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​