Үндэсний их баяр наадмыг хэрхэн, яаж хийх асуудлаар ажлын хэсэг дараах саналуудыг гаргажээ


Дэлхий нийтэд тархаад буй шинэ коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, онцгой нөхцөл байдлын үед Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг ёслон тэмдэглэх эсэх талаар баяр наадмыг зохион байгуулах комисс хэлэлцэж байгаа юм байна.

Комиссын гишүүдээс хэрэв энэ жил наадам тэмдэглэх бол ямар хэмжээнд тэмдэглэх вэ гэдэг хувилбарууд гарсан байна.

- Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас сэргийлэх, онцгой нөхцөл байдлын үед Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэгчгүйгээр, олон нийтийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэх

- Цар тахалтай холбогдуулан баяр наадмын Үндэсний бөхийн барилдаан, Хурдан морины уралдаан, Үндэсний сур, шагайн харвааг тусгай горимоор зохион байгуулах

- Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээнээс бусад төрийн хүндэтгэлийн концерт, үдшийн цэнгүүн, үзэсгэлэн, үзвэр үйлчилгээ, урлаг, соёлын арга хэмжээ, уяачдын наадмыг зохион байгуулахгүй байх;

- Баяр наадмын үйл ажиллагаанд оролцогчдын бүртгэлийг цахимаар зохион байгуулж, салбар хороогоор дамжуулан мандатыг олгох;

- Төв цэнгэлдэх хүрээлэн, Сур болон шагайн харвааны асар, Хүй долоон худаг руу иргэд, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах;

- Үндэсний их байр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт худалдаа үйлчилгээг хориглох;
- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулагч, гишүүд, оролцогч, хэвлэл мэдээллийн ажилтнууд коронавируст халдварын шинжилгээнд хамруулах,

- Үндэсний их баяр наадам зохион байгуулагдах газруудад халдвар ариутгалын цэгийг ажиллуулж, тогтмол ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх

- бүс, даншиг наадам, бусад / төрийн болон төрийн бус байгууллагын ой, ургийн баяр, төгсөлтийн уулзалт, насны ой гэх мэт/ арга хэмжээг зохион байгуулахыг хязгаарлах;

- Аймаг, сумдын баяр наадмыг Үндэсний их баяр наадам зохион байгуулагдах 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд багтаан зохион байгуулах зэрэг санал яригдаж байгаа аж.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [71.9.2.98] · 2020/05/25

    Yostoi hereggyi


  • Зочин · [119.40.100.66] · 2020/05/22

    наадам хийх хэрэггүй ээ


  • 591 · [66.181.160.22] · 2020/05/22

    Энэ жилийн наадмаа өнжөөд ирэх жил АХ-ынхаа 100 жилийн ойгоо маш сайхан дэмдэглэх нь зүйтэй гэж бодном. Наадамд зориулах хөрөнгө мөнгөө энэ тахал өвчинтэй тэмцэх, эдийн засаг, ард иргэдээ дэмжихэд зориулсан нь онох байхаа.


  • zochin · [202.9.47.17] · 2020/05/22

    Yamar ch arga hemjee bitgii zohion baiguulai. Yu ch herggui. Mungee hemnej eer zuild zartsuul.