Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 32 секунд

Д.ДАВААЖАРГАЛ: Хувийн МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ нь хамгийн чухал

Санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх  “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болох “НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ” аяныг зохион байгуулж байгаа тухай цуврал мэдээллээр хүргэж буй билээ. 

Мэдээллийн аюулгүй байдал гэх ойлголт хамгийн чухалд тооцогдох боллоо. Та хаана ч явсан гар утас, төлбөрийн картаараа гүйлгээ хийж, банк санхүүгийн мэдээлэл тань ухаалаг төхөөрөмжид байрших болсон энэ цаг үед хэрэглэгчийн мэдээлэл, нэвтрэх нэр, нууц үг зэрэг нь зайлшгүй хамгаалах шаардлагатай мэдээлэл болж хувирчээ. Иргэд хувийн мэдээллийнхээ аюулгүй байдлыг хангаж, санхүүгийн эрсдэлд оролгүй шууд болон шууд бусаар цахим гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд юу анхаарах шаардлагатай тухай ХААН Банкны Мэдээллийн аюулгүй байдлын газрын захирал Д.Даваажаргалтай ярилцлаа.

Мэдээллийн аюулгүй байдал гэж чухам юуг хэлээд байна вэ? Энэ тухай асуултаар яриагаа эхлүүлье.

Хүнд аюулгүй хадгалах шаардлагатай өмч хөрөнгө, биет материаллаг эд зүйлс байдаг шиг яг тэгж хадгалах, хамгаалах ёстой биет бус хувийн мэдээллүүд гэж бас бий. Бид банкны карт, хэтэвч, бэлэн мөнгө, гар утас, компьютер зэрэг үнэ бүхий эд зүйлсээ хаяж гээхээс сэргийлж, хямгадаж явдаг шүү дээ. Түүнтэй адилаар эдгээр үнэ цэнтэй зүйлийнхээ мэдээллийг мөн хамгаалах ёстой.

Үүнд картын пин код, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, эсвэл гар утасны нууц үг, утсан дахь дата гэх мэт мэдээлэл багтана.

Дэлхий дахин мэдээллийн эрин үед шилжсэнээр, хүмүүс бэлэн мөнгөтэй харьцахаа больж эхэлж байна. Санхүүгийн харилцаа мэдээллийн систем дээр тулгуурлаж явдаг боллоо. Тэгэхээр эдгээр хувийн мэдээллээ алдах юм бол танд янз бүрийн хохирол учирч болохуйц эрсдэл үүсэх учир үүнээс хамгаалах шаардлага урган гарч ирж буй. Мэдээллийн аюулгүй байдал гэдэг нь их өргөн хүрээнд авч үзэх ёстой ойлголт юм.

Банкны зүгээс харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг бол? 

Банкны зүгээс бид харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг хангахад олон улсын стандартуудыг хэрэгжүүлэн ажилладаг. ХААН Банк сүүлийн үеийн дэвшилтэт технологиуд болон ISO 27001:2013 стандартыг баримталдаг. Энэ нь харилцагчдын болон банкны бүхий л мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллахад чиглэсэн, нарийн хяналтуудыг тусгасан цогц стандарт юм.

Мөн ХААН Банкны төлбөрийн картын систем нь Олон улсын мэдээллийн аюулгүй байдлын стандартуудыг бүрэн хангаж PCI-DSS сертификатыг авсан. Үүнийг жил бүр олон улсын аудитын байгууллагаар шалгуулан баталгаажуулдаг. Энэ стандартаар картын мэдээллийг яаж нууцлах, ямар мэргэжилтэн ямар тохиолдолд мэдээлэлд нэвтрэх зэргийг нэг бүрчлэн тогтоож өгсөн байдаг.

Тэгвэл иргэн хүн хувийн мэдээллээ хамгаалахын тулд юуг зайлшгүй анхаарах шаардлагатай вэ? 

Мэдээллээ хамгаалахын тулд юу чухал вэ гэдгээ иргэн өөрөө эхлээд дүгнэх хэрэгтэй. Хэрэв картаараа байнга гүйлгээ хийдэг бол картын мэдээлэл маш чухал. Картан дээрх 16 оронтой дугаарыг ямар ч тохиолдолд хэнд ч өгч болохгүй. Пин код ч мөн адил. Таны картын пин кодыг банк мэдэхгүй, үүнийг мэдэх цорын ганц хүн нь та өөрөө тул энэ чухал мэдээлэлдээ болгоомжтой хандаж байгаарай. Худалдан авалт хийхдээ хүртэл худалдагчид пин кодоо хэлэх хэрэггүй.

Интернэт банкны хэрэглэгчдэд нэр, нууц үг үүссэн байгаа. Энэ бол цоожтой хэтэвч л гэсэн үг. Энэ нэр, нууц үгийг мөн адил танаас өөр хэн ч мэдэх ёсгүй. Тэгэхээр энэхүү мэдээлэлдээ хайнга хандаж огт болохгүй нь.

Хүмүүс хүүхдийнхээ нэр, төрсөн он сар, эсвэл өөрийнхөө утасны дугаараар нууц үг оруулах хандлагатай байдаг нь эрсдэл дагуулдаг. Амархан таах боломжтой нууц үгнээс зайлсхийж, аль болох хэцүү код сонгож байх хэрэгтэй. Хэрэв нууц үгээ алдвал мэдээллийг тань олж авсан тухайн этгээд таны өмнөөс ороод гүйлгээ хийчих учир хувийн мэдээллээ огт битгий дэлгэ гэж зөвлөмөөр байна.

Сүүлийн үед цахим гэмт хэрэг их гарах боллоо. Ялангуяа нийгмийн сүлжээнд санамсаргүйгээр янз бүрийн линкэн дээр дарж хувийн мэдээллээ алдаж, цаашлаад санхүүгийн эрсдэлд орж байна. Энэ талаар зөвлөгөө өгөөч. 

Олон нийтийн сүлжээнд мэдээллээ хуваалцаж, бусдад түгээх нь маш эрсдэлтэй учир төрсөн он, сар өдөр, регистрийн дугаар, и-мэйл хаяг, утасны дугаар ил байж болохгүй. Тэр байтугай дансны дугаар хүртэл нууцлалтай мэдээлэл шүү дээ. Хакерууд буюу цахим гэмт хэрэг хийдэг хүмүүс таны мэдээллийг алдалгүй хянаж, таны өмнөөс бодож, тааж, шалгаж, тохируулж байдаг учраас аль болох мэдээллээ нууцлах нь чухал. Нөгөөтэйгүүр чатаар хувийн мэдээллээ бусдад дамжуулах нь буруу. Банк санхүүгийн байгууллага хэзээ ч таны нууц үг, пин код зэргийг асуудаггүй.

Мөн бусдаас ирсэн үл мэдэх аливаа линкэн дээр дарж орж болохгүй. Учир нь тухайн линкэн дээр дарж орсноор фэйсбүүк хаягийнхаа нууц үгийг хэн нэгэнд алдах нөхцөлийг бүрдүүлж байдаг. Тэгэхээр зөвхөн банкны мэдээллээс гадна сошиал сүлжээн дэх мэдээллээ ч мөн хамгаалах шаардлага гарч ирж байна.

Түүнчлэн хүмүүс гар утсан дээрх интернэт банкны аппликэйшнд нэвтрэх мэдээллээ дахин дахин оруулахаас төвөгшөөн сануулж хадгалдаг шүү дээ. Энэ тохиолдолд гар утсаа бусдад зарах, эсвэл шилжүүлэх, алдаж гээх зэрэг эрсдэл үүсэж байгаа хэрэг. Тиймээс тэрхүү мэдээллээ хадгалж сануулахгүй байхыг хичээгээрэй.

“Нягтлах тусам аюулгүй” аяны хүрээнд ХААН Банк ямар ажил хийж байна вэ? 

Ятгах тусам нягтал аяны үр дүн маш сайн гарсан тул энэхүү аяныг цааш үргэлжлүүэлх нь зөв хэмээн үзэж Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, ХААН Банк хамтран хэрэгжүүлж байна. Аян үргэлжлэх хугацаанд олон нийт рүү хандсан нөлөөллийн ажил, мэдээ мэдээлэлийг бүхий л сувгийг ашиглан тасралтгүй хүргэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгийг сайжруулахад чиглэн ажиллаж байна.

Анзаараад байхад иргэд, харилцагчдын хувьд өөрсдөө эсвэл ойр тойрны хүмүүс нь ямар нэгэн байдлаар цахим гэмт хэргийн хохирогч болж байж мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт чухал юм байна гэдгийг ойлгоод байх шиг. Үүнээс урьдчилан сэргийлэх нь бидний ажлын гол зорилго.

Манай улсад цахим хэрэглээ саяхнаас л эрчимтэй хөгжиж байна. Тэгэхээр мэдээллийн аюулгүй байдлын тухай мэдлэг, ойлголт шинэ байх нь гарцаагүй. Банкны салбар болоод цахим үйлчилгээг эрт нэвтрүүлсэн улс орнууд хөгжлийн энэ ээдрээтэй үеийг мөн л даваад, туулаад ирсэн байдаг. Бид ч гэсэн таньж мэдэх, даван туулах үе дээрээ явж байгаа. Ирээдүйд энэ төрлийн анхан шатны эрсдэл багасна гэдэгт итгэлтэй байна.

Дарханд “гялтайх ганц хүн”
Дарханд “гялтайх ганц хүн”
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​