Өнөөдөр аргын тооллын 2020 оны есдүгээр сарын 18. Баасан гараг. Билгий XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын дунд тахиа сарын Билгийн тооллын 1. Сугар гараг. Тугчин одтой, дөрвөн ногоон мэ хулгана өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Гал
Өдрийн наран 6 цаг 34 минутад мандан, 18 цаг 59 минутад жаргана. Тухайн бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,,биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, м номхруулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.
Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өд цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод з мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй