fbpx

Г.Занданшатар: Иргэд ээ, сонгуульдаа идэвхтэй оролцоорой


Орон нутгийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Тэгвэл  УИХ-ын дарга Г.Занданшатар Хан-Уул дүүргийн  17-р хорооны 29-17-1-р хэсэгт саналаа өглөө.  12:00 цагийн байдлаар энэ хэсгийн хорооны ирц дөнгөж 10 хувьтай л байгаа аж. 

Санал өгснийхөө дараа тэрбээр "Би өчигдөр хөдөөнөөс ирлээ. Долдугаар сараас хойш 10 гаруй аймгаар явж ажилласан. Орон нутгийн сонгууль бол Засгийн газрын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, нөгөө талаас нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгох үйл явц. Тиймээс сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Орон нутгийн сонгууль харьцангуй ирц доогуур байдаг.  Тиймээс иргэд сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй байна" хэмээлээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал: