fbpx

Допингтой бөх болгон давж заалдаач


Манай үндэсний бөхөд нэр төрийг нь сэвтүүлсэн нэг хар гай нь допинг гэдэг юм болчихож. Жил жилийн наадмын дараа л хэдэн бөх шинжилгээнд уналаа гэдэг. Дүлэгнэж дүлэгнэж зохих шийтгэл ногдууллаа л болдог. Тэр нь шударга биш хэн нэгэнд ялгаатай очно. Сүүлдээ ч бүр замхрах янзтай. Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Э.Оюунболд гэж шүүхдэж ханадаггүй нөхөр байх юм. Анхан шатны шүүхээс барилдах эрхийг нь хоёр жилээр хасч, аварга цолыг нь хураахаар шийдвэр гарсан. Гэтэл тэр давж заалдсан. Энэ удаа шүүх барилдах эрхийг нь сэргээхээр шийдвэрлэсэн юм билээ. Гэтэл мань хүн "Би аварга цолоо хураалгахгүй” гэж дахиад давж заалдсан. Шүүх ч гэж шүүх. Аягүй бол цолыг хураахгүй гэх шийд хэлэх байлгүй. Допингийн үндэсний төвийн мэргэжилтэн Б.Сайнсанаагийн хэлснээр бол нэгэнт шинжилгээгээр допингийн төрлийн бодис илэрлээ гэсэн бол санаатай хэрэглэсэн үү, санамсаргүйгээр гэх тийм юм байхгүй. 

 

 

Тухайн тамирчин хариуцлагаа бүрэн үүрэх ёстой юм билээ. Гэтэл дөрвийн дөрвөн төрлийн хориотой бодис илэрсэн гэх Э.Оюунболд ямар үг хэлж шүүхдээд байдаг юм бэ? Ингээд бодохоор одоо допингтэй гэгдсэн бөхчүүд буруугаа хүлээгээд даруухан загнаж болохгүй юм байна. Н.Батсуурь, Р.Пүрэвдавга, Б.Бат-Орших нар ч гэсэн шүүхээр яв. Битгий шантар давж заалдаад л бай.

 

 

Улсын баяр наадам зохион байгуулах бөхийн салбар хороо гэж ажлаа хийж чаддаггүй байгууллага ч огцорвол таарна. Нэг бол монгол үндэсний бөхийг спорт биш гэж ангилах юм бол Японы сумо шиг шинжилгээ авдаггүй баймаар. Үндэсний бөхөөр дотооддоо бүс нутгийн тэмцээн ч бараг болдоггүй юм чинь. Монгол туургатны нэртэй барилдаан хааяа болдог. Тэр ч нэг их олон улсын чанартай юм биш. Жалга довын барилдаан юм чинь.

 

М.Банзрагч


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [64.119.21.16] · 2020/10/20

    Нээрээ одоогийн бөхөчөрүүд гэдэг нь,, гахай бордоод хүмүүн бид ходоодондоо хийдэг шиг ямар ч хэрэгүй хүнэчэр гахайнууд шүү дээ . даанч эд гахай биш болхоор ямарч хэрэгүй ялгадаснууд .Эд бас цол мөнгөнд дуртай бодон гахайнууд даа хэ хэ . Уг нь Уламжилалт Монгол бөхчүүд харин жинхэнэ Монгол эрчүүд байсан юм даа


  • Монгол · [202.179.26.129] · 2020/10/20

    Шээсийг сольчихоод допинг хэрэглэсэн нв цол нэмээд хэлмэгдсэн нь хохироод үлдэх үү??? Тэртэй тэргүй дийлэхгүй байж янз бүрийн аргаа хэрэглэсээр байх уу??? Мөнхбат аваргыг хичнээн хараалгалаа. Нэг авгай авчраад л хараалгаад байсан.


  • zailaa lalaruudaa · [202.21.100.210] · 2020/10/20

    ene nutgen baastai guzeenuuded bugded ni avarga tsol ogchixoo tegvel ene tsolny toloo ingej novshrood baixgui blgui dee