fbpx

"The Hu" хамтлаг дахин шуугиан тарьж эхэллээ


The Hu хамтлагийн шинэ уран бүтээл дэлхийн рок сонирхогчдын дунд дахин шуугиан тарьж эхэллээ. Тус хамтлаг домогт Metallica хамтлагийн 1993 онд гаргасан "Sad but True" дууг өөрсдийн Хүннү рок хэв маяг оруулан шинэчлэн дуулсан нь Billboard-ийн Hard Rock Digital songs жагсаалтад долоо хоногийн дотор орсон бол өнөөдөр жагсаалтын #2-т бичигджээ. 

Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Youtube сувагт цацагдсан "Sad but True" дууны видео өнөөдрийн байдлаар 2.7 сая үзэлттэй байна. Тус хамтлагийн анхны цомог "Gereg" 2019 онд есдүгээр сард худалдаанд гарснаас 14 хоногийн дараа Billboard-ийг тэргүүлж, Монголын рок поп урлагийн түүхэнд цоо шинэ хуудас нээж байв. "Gereg" цомгоос Song of Woman, Yuve Yuve Yu, Wolf Totem дуунууд нь Billboard-ийн эхний 10-т бичигдсэний дотор Wolf Totem #1-т бичигдэж байсан юм.

Эх сурвалж: shuurhai.mn 


Энэ мэдээ таалагдаж байвал: