fbpx

Г.Занданшатар: Зээлгүй ахмадуудад 1 сая төгрөг олгохоор ажиллаж байна


УИХ-аар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийг өнгөрсөн жил баталсан билээ. Хуульд "Зээл аваагүй 194 мянган иргэнд Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгох, 2021 оны тавдугаар сарын 1 гэхэд иргэд үнэт цаасаа мөнгөжүүлэх боломжтой болно” гэж тусгасан.

Энэ хүрээнд зээлгүй байсан ахмадууддаа энэ оны тавдугаар сардаа багтаан нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгохоор ажиллаж байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ жилийн мэндчилгээндээ дурдсан юм. 

Ерөнхийлөгч хоёр жилийн өмнө шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ  2020 онд ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр болсныг албан ёсоор мэдэгдэж байв. Энэ дагуу Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталж, 420 мянган ахмадын тэтгэврийн зээлийг тэглэж байв.  Тухайн үед зээл аваагүй байсан 194 мянган ахмадад  1 сая төгрөгийн үнэт цаас олгоно гэж мэдэгдсэн нь ийнхүү шийдвэрлэгдэх бололтой.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Иргэн · [64.119.19.124] · 2021/01/07

    1 сая төгрөг авах эсэхээ хаанаас яаж шалгах юм болдоо


  • Зочин · [202.9.40.32] · 2021/01/03

    bielelee olox bolsond bvx xvmvvs l bayrtai baigaa


  • Хэнчбиш · [203.91.115.55] · 2021/01/01

    194000 ахмадад нэг сая төгрөг олгоно гэдэг чинь дор хаяж 120000 өрхөд олгоно гэсэнтэй дүйцнэ биз дээ Болж байна шүү Ерөнхийлөгчийн урьд дэвшүүлсэн санал хэрэгжиж байна гэж ойлгоё Хүнд цаг үеддавхардуулаад юу хийх вэ?