fbpx ДЭМБ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакциныг баталгаажууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд Манай 76
Огноо
Унших
0 минут 49 секунд

ДЭМБ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакциныг баталгаажууллаа

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2020.12.31-ний өдөр (Женевийн цагаар) коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх анхны вакциныг баталгаажууллаа.

Коронавируст халдвар тархаж эхэлснээс хойш дэлхийн улс орнууд урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэхээр зорьж байгаа бөгөөд ийнхүү Pfizer/BioNTech вакциныг ДЭМБ-аас баталгаажуулж байна. Pfizer/BioNTech вакцин нь дэлхийн олон орны эмийн зохицуулалтын мэргэжилтнүүдийн хяналтан дор аюулгүй байдал, чанар, эрсдэл зэрэг олон шалгуураар дамжиж баталгаажжээ.

ДЭМБ-ын Дархлаажуулалтын Стратегийн зөвлөхүүд(SAGE) 2021 оны 1-р сарын 5-ны өдөр хуралдаж энэ вакцинийг хүн амд хэрэглэх талаар тодорхой бодлого, зөвлөмж боловсруулах аж.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Дархан-Уулын Засаг дарга Б.Азжаргал: Дархан-Уул аймаг маань
Дархан-Уулын Засаг дарга Б.Азжаргал: Дархан-Уул аймаг маань "НОГООН БҮС" болох боломж нээгдэж байна
 
Ж.СОРОНЗОН: 30 ЖИЛ БАГШИЙН ЭРЭЛД
Ж.СОРОНЗОН: 30 ЖИЛ БАГШИЙН ЭРЭЛД
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ