fbpx

Эрүүл мэндийн дэд сайд асны охин дахин хар тамхины хэрэгт холбогджээ


Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас 2020.01.12-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг дайчлан баривчиллаа.

Хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Улмаар дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогдсон байна.

Баривчлагдсан хүмүүсийн дунд Эрүүл мэндийн дэд сайд асны охин байжээ. Хэвлэлээр мэдээлж буйгаар ЭМ-ийн дэд сайд асан Т.Болдбаатарын охин гэнэ. Түүний охин 2015 онд мөн хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байсан юм.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • иргэн · [202.9.46.73] · 2021/01/13

    хар тамхины хэрэглээ, илрүүлэлтийн нөхцөл байдал манай улсад ямар байдаг юм бол доо, хойч үедээ санаа зовох юмаа, энэ аймшгаас үр хүүхдүүд маань, ирээдүй хойч маань хол байг, эцэг эхчүүд үр хүүхдүүддээ анхаарал сайн хандуулах хэрэгтэй.


  • Зочин · [103.26.193.85] · 2021/01/13

    мөнгө нь буруу гараар орж ирсэн аав ээжийн хүүхдүүд буруу аргаар үрэнэшд хар тамхинд живээд үхэнэ биз лаларын хулгайчуудын хүүхдүүд хэнд хамаатай юм ардын хүүхдүүдээс хол яваарай хар тамхичидаа