fbpx

УБТЗ 40 төмөр замчинд 4 сая төгрөгийн дэмжлэг олголоо


УБТЗ 2018 оноос эхлэн жил бүр анх удаа банкны зээлээр орон сууц худалдан авч байгаа 40 төмөр замчинд 4 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг олгож байхаар шийдвэрлэсэн юм. Өмнө нь 20 төмөр замчинд олгодог байсан энэ мөнгөн дэмжлэгийг 2018 оноос эхлэн 40 төмөр замчинд олгохоор болсон. Уг мөнгөн дэмжлэгт багтах шалгуур үзүүлэлтүүдийг хангасан төмөр замчдыг УБТЗ-ын орон сууцны төв комисс шалгаруулж 4 сая төгрөгийн батламжийг нь өчигдөр гардуулан өглөө. Анх удаа банкны зээлээр орон сууц авч байгаа төмөр замчдад уг мөнгөн дэмжлэгийг олгохдоо ажлын үзүүлэлт, амьдрал ахуй гээд олон шалгуураар оноо өгч дүгнэсэн байна. Энэ удаа залуу төмөр замчдаа дэмжих чиглэл баримталж олон залуу гэр бүл уг мөнгөн дэмжлэгт багтжээ.

УБТЗ ажилтнуудынхаа нийгмийн асуудал тэр дундаа тохилог дулаан орон сууцаар хангахад онцгой анхаарч төмөр замчдаа 2016-2020 онд орон сууцжуулах хөтөлбөр боловсруулан ажиллаж 6000 шахам төмөр замчинг зээлийн орон сууцны хөтөлбөрт хамруулжээ. Шугам зам дагуу ажилладаг төмөр замчдаа дулаан, халуун хүйтэн устай, инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцаар хангахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж өнгөрсөн 2018 онд гэхэд л  Олон овоо, Сүхбаатар, Өргөн өртөөнд 24-42 айлын орон сууцуудыг барьж ашиглалтад оруулаад байна. 

УБТЗ 15 мянга гаруй ажилтан, 7 мянга шахам  ахмадууд, тэдний гэр бүл нийлээд нийт 80 гаруй мянган хүний амьдралыг авч явдаг нийгмийн хариуцлагатай байгууллага хамт олон юм.

Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН


Энэ мэдээ таалагдаж байвал: