fbpx НОРА: "НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧИД БИЕ БИЕНЭЭ ҮЗЭН ЯДАЖ АМИНД НЬ ХҮРЭХ ХЭМЖЭЭНИЙ ЗҮЙЛ БОЛООГҮЙ"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 48 секунд

НОРА: “НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧИД БИЕ БИЕНЭЭ ҮЗЭН ЯДАЖ АМИНД НЬ ХҮРЭХ ХЭМЖЭЭНИЙ ЗҮЙЛ БОЛООГҮЙ“

Талийгч Ч.Чамин-Эрдэнийн асуудлаар Боловсрол телевиз болон MNTM нэвтрүүлгийн шүүгчид мэдээлэл хийлээ.

Нора: Одонтунгалагийн хувьд 18 настай талийгчаас ч жоохон охин. Одонтунгалагт болон надруу хараалын үгтэй мессежүүд маш их ирж байна. 

Одонтунгалагийн хувьд маш хэцүү байгаа. Хичээлдээ явж чадахгүй байна. Гадуур гарч чадахгүй байна гэсэн. 

Нэвтрүүлгийн ялагч тодорхой болчихсон байхад нэвтрүүлгээ зогсоо гэсэн яриа их явж байна. Энэ бол дэлхийн хэмжээний контент. Сошиалд ингэж ярьлаа гээд асуудлыг шийдэхгүй.

 "Манай нэвтрүүлгийн хувьд, оролцогч охид болон загварын ертөнцийнхний хувьд нөхөж баршгүй том гарз тохиогоод байгаа. Оролцогч, шүүгчид, зохион байгуулагчдын хувьд 2-3 сар өдөр бүр хамт амьдарч ажиллаж нэвтрүүлгийг хийж байсан. Талийгаачийг нас барсныг сонсоод маш их сэтгэлийн шаналал, шоконд орсон. Талийгаачийг нас барахад би Хятад улсад ажилтай явж байсан.

Намайг гадуур энд байгаад гэр бүлд нь очоогүй, эмгэнэл илэрхийлээгүй гэх ташаа мэдээлэл яваад байгаа. 49 хоногийнх нь өмнөхөн би Монголд ирсэн. Манай нэвтрүүлгийн хувьд өөрийн гэсэн бүтэц зохион байгуулалттай, дэлхийн хэмжээний контент. Манай удирдлагууд, ерөнхий продюсер, найруулагч, шүүгч Энхболд, Боловсрол телевизийн захирал биднийг төлөөлөн очиж эмгэнэл илэрхийлсэн. 

Мөн манай оролцогч руу их дайрч байна. Ялангуяа Одонтунгалаг руу дайрч байна. Одонтунгалаг талийгаачтай адилхан манай контентийн нэг хэсэг. Нэвтрүүлгийн оролцогчид бие биенээ үзэн ядаж аминд нь хүрэх хэмжээний зүйл болоогүй. Одонтунгалагийн хувьд маш хэцүү байгаа. Гэрээсээ гарч, хичээлдээ ч явж чадахгүй байгаа. Тэр ердөө 18-хан настай хүүхэд. Загварын ертөнц нэгнээ захиалгаар алуулдаг тийм ертөнц биш. Загвар өмсөгч бүр биенээ таньдаг. Учир нь загварын ертөнц жижигхэн. Сошиал медиагаар явж буй энэхүү ташаа мэдээлэлд бүү итгээч. Үүнийг шүүж тогтоодог хуулийн байгууллага бий.

Хүмүүсийг олон нийтийн сүлжээгээр шүүгчийн дүрд тоглохоо боль гэж хэлмээр байна. Ялагч тодорхой болсон байхад нэвтрүүлгээ зогсоо гэж байна. Энэ бол дэлхийн контент. Хэн түрүүлэхийг шүүгчид шийддэг. Түүнээс биш олон нийтийн сүлжээгээр шийддэггүй" хэмээв.

Энхболд: Миний хувьд талийгаачтай маш олон зураг авалтуудыг гүйцэтгэж байсан. Талийгчийн хувьд гэнэ цайлган, хүнд итгэмтгий хүн байсан. Миний хувьд бол хайртай дүүгийн маань нэг байсан. Энэ явдлыг бодох болгонд надад маш хэцүү байдаг. Сошиалд зохион байгуулалттай болов уу гэмээр шоуны шүүгчид, оролцогчид руу чиглэсэн гүтгэлэгийн чанартай мэдээллүүд маш их явж байна. Шүүгчдийг гэрт нь очиж эмгэнэлэг илэрхийлээгүй зэрэг мэдээллүүд маш их явж байна. Миний бие уг мэдээллийг авсан даруйд Болормаа багш болон телевизийн баг хамт олонтой гэрт нь очсон байгаа. Миний хувьд тухайн өдөр сэтгэл санаа хүнд байсан учир гэр рүү нь орж чадаагүй. Гадаа нь хүлээж байсан. 

Талийгчийн ах Гэрэлхүү болоод ээжтэй нь үл ойлголцол үүссэн учир тэд сошиалд янз бүрийн мэдээлэл их гаргасан. Үүний дараа би талийгчийн ээж Чимгээ болон ах Гэрэлхүү нартай холбогдож учираа олсон байгаа. Тиймээс ямар мэдээлэлд шүүлтүүргүй хандаж хүн бүр рүү битий дайрч давшлаачээ гэж хүсмээр байна. 

Нэвтрүүлгийн зураг авалт 8 сарын сүүлээр эхлээд 10 сарын эхэнд дууссан. Одоо бидэнд зөвхөн финалын шатны зураг авалт үлдээд байгаа. Финалын шатанд гурван хүн үлдсэн гээд байгаа. Гурван хүн үлдээгүй гэдгийг хэлье. Манай нэвтрүүлгийн зүгээс талийгчийн ар гэрийхэнтэй холбоотой байж тусалж болох бүх талаар хамтарч ажиллаж байгаа. Талийгчийн ээж нэвтрүүлгийн дүрсийг хасалгүй гаргаж өгөөч гэж хүссний дагуу бид гурван долоо хоног завсарласны дараа нэвтрүүлгээ гаргаж эхэлсэн байгаа. Бид ч мөн адил ар гэрийхэнтэй нь адил хууль цагдаагийн байгууллага энэ асуудалд ямар шийдвэр гаргахыг чих тавин хүлээн сууж байна гэдгийг хэлье. 

Дөрөвдахь дугаарын хэсэг дээр талийгчийн уйлж буй хэсгийг хассан гэсэн ойлголт яваад байгаа. Тухайн үед ажил явдал болж буй хүнд үе байсан учраас бид талийгч Ч.Чамин-Эрдэний уйлж буй хэсгийг хүний ёс гаргаж хассан байгаа. Талийгчийн уйлсан шалтгаан гэвэл оролцогч Агрутай ойр дотно байсан учир Агруг хасагдахад уйлж байсан. /Хэвлэлийн хурлын үеэр уг бичлэгийг үзүүлэв/ 

Энхболд: Талийгчийн хувьд үнэхээр дотогшоогоо ганцаардмал, зөөлхөн, модель болохыг маш их хүсдэг, ийм хүүхэд байсан. Яг миний хувь хүний бодол бол амиа хорлосон гэдэгт итгэхгүй л байна. Гэхдээ би үүнийг шууд ингэж хэлэх эрх байхгүй. Олон нийтэд ташаа мэдээлэл өгчих вий гэдгээс эмээж байна. Бидэнд олон нийтийн зүгээс шударга үнэнтэй тэмцээчээ гэсэн шаардлагууд маш их ирж байгаа. Надад 100 хувь хөдлөшгүй баримт байгаа. Хэргийг шалгах эцсийн дүгнэлт гараагүй байгаа. Ийм үед бид юу ч гэж хэлээд нэмэргүй. Үүнийг ойлгож ухаараачээ гэж хэлмээр байна. 

Нора: Нэвтрүүлгийн хувьд ялагчаа шалгаруулж дуусаагүй байгаа. Энэ үед бид харамсалтайгаар нэвтрүүлгийн шилдэг оролцогчоо цаг бусаар алдсан байгаа. Ийм үед хүмүүсийн нэр төрд халдаж буруу мэдээлэл тарааж байгаа хүмүүсийн үгэнд бүү итгээчээ гэж хүсье. Мөн миний бие буруу мэдээлэл тарааж буй нэр бүхий хүмүүсийг өөрийн зүгээс шүүх цагдаагийн байгууллагад өгнө гэдгээ хэлье. 

УУХҮЯ: Алт олборлогчид энэ сарын 1-нээс есөн хувийн роялти төлнө
УУХҮЯ: Алт олборлогчид энэ сарын 1-нээс есөн хувийн роялти төлнө
 
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​