fbpx З.Энхболдын ажлыг хэн авах вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 19 секунд

З.Энхболдын ажлыг хэн авах вэ?

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ сарын 20-нд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх юм байна.   Тэрээр өчигдөр энэ тухайгаа мэдэгдэв. Ер нь З.Энхболдыг Ерөнхийлөгчөөс холдож нам руугаа явна гэсэн яриа өмнө нь мэр сэр гарч байсан.  Тэр болгонд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З. Энхболд няцаалт хийж ирсэн билээ.  Хамгийн сүүлд “Би 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх хүртлээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллах болно” гэж мэдэгдсэн байдаг.  Тэгвэл тэрээр энэ удаа шийдвэрээ гаргаж, намынхаа нөхөдтэйгөө  нийлэхээр болжээ. Үүнээс өмнө түүнийг ажлаа өгнө гэж байх үед АН-ын дэд даргаар очно гэсэн таамаг явж байв.  Харин өчигдрийн  мэдэгдлийн дараагаас З.Энхболд АН-ын генсек болох тухай  яригдав. Энэ нь ч үнэний ортой. АН-ын хувьд улс төрийн дотоод уур амьсгал нэлээд хүнд байгаа.  Тэгэхээр АН-ын хуучин дарга буцаж очиж, асуудлыг намжаах эсвэл гал асаах уу гэдэг нь удахгүй тодорхой болно.

Харин одоо  З.Энхболдын оронд хэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болох  вэ гэдэг нь улс төрийн хүрээнд анхаарал татаж эхэллээ.   Барууны орнуудын жишгээр бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь зөвхөн үнэнийг мэдээлэгч байдаг.  Түүнчлэн, Төрийн тэргүүний үйл ажиллагааны аппаратыг бүхэлд нь удирдана гэсэн үг. Тэгэхээр энэ албан тушаалд улс төр, нийгэм эдийн засгийн  өндөр туршлагатай хүн тэнцдэг. Харин энэ удаагийн томилгоо тэр зарчмаар явагдах уу гэдэг нь сонирхол татаж байна.

Өчигдрийн мэдээллээр бол З.Энхболдын оронд Монголын хөл бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир ажиллана гэж байна.  Түүнийг З.Энхболдыг дагалдаж, шинэ албан тушаалдаа бэлдэж байгаа тухай ч  бас яригдав.   Гэхдээ энэ албан тушаалд Ө.Шижир ганцаараа яригдаагүй.   Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулууны нэр ч байна.  С.Чулуун нь ХII зууны Монголын хот сууриныг цогцоор нь  судлах ажлыг анх удаагаа удирдан хэрэгжүүлсэн гэдэг.  Мөн Монголын түүхийг Орос, Манжийн харилцаатай холбон 20 гаруй жил цогцоор  судалсан эрдэмтэн, судалгааны хүн.  Харин Ө.Шижирийн хувьд Хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга,  Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхийн орон тооны сул гишүүн гэж явдаг байна.  Тэгэхээр  Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд судалгааны хүн, нөгөө талаас ТББ-ын удирдлага өрсөлдөж байгаа юм байна.

Тэднийг жин дээр тавьбал магадгүй Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун арай л дээр байх болов уу гэдэг дүр зураг харагдана.

“Улсын их дэлгүүр“ ХК-д ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ нээжээ

У.Хүрэлсүх: “Дэлхийн адууны өдөр”-ийн мэндийг мөнх хөх тэнгэрийн орон, монголын тал нутгаас өргөн дэвшүүлье
У.Хүрэлсүх: “Дэлхийн адууны өдөр”-ийн мэндийг мөнх хөх тэнгэрийн орон, монголын тал нутгаас өргөн дэвшүүлье
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

У.Хүрэлсүх: “Дэлхийн адууны өдөр”-ийн мэндийг мөнх хөх тэнгэрийн орон, монголын тал нутгаас өргөн дэвшүүлье

У.Хүрэлсүх: “Дэлхийн адууны өдөр”-ийн мэндийг мөнх хөх тэнгэрийн орон, монголын тал нутгаас өргөн дэвшүүлье

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2025.07.11/

Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх бүртгүүллээ

Ч.Шинэбаяр: Тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

Наадмын өдрүүдэд 139 чиглэлд, 975 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэллээ

Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт

УИХ-ын намрын ээлжит чуулган 9-р сарын 15-нд НЭЭНЭ

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан

З. Хүрэлбагана: Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс болж гарсан

Цемент бол Стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, Монголын төр засаг онцгой салбараа дэмждэггүйг гайхаж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​