Нийгэм / 2019/08/29 / 1

АХМАД ДАЙЧИДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ



Халх голын байлдааны түүхт ялалтын 80 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байгаа билээ. Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газраас түүхт ялалтын ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амиа үл хайрлан тэмцсэн Баянзүрх дүүргийнхээ ахмад дайчидад хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Т.Баясах, Засаг даргын Зөвлөх С.Майнбаяр, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, ИТХ-ын ажлын албаны дарга Г.Болормаа, ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, Цэргийн штабын дарга дэд хурандаа Т.Амартогтох, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Батсайхан болон ахмад дайчдын гэр бүл, үр хүүхдийн төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо. 
Түүнчлэн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад болон хороодын Засаг даргын дунд зургаан төрөлт буухиа тэмцээнийг зохион байгуулж аваргыг шалгаруулсан юм.



  • Зочин · [202.9.43.216] · 2019/09/01

    Ахмад дайчдынхаа нэрийг бичээгүй байж хэдэн хурган даргын нэр бичээд яахав дээ