fbpx Жүдочид ДАШТ-ээс ганц хүрэл медаль хүртлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
5 минут 50 секунд

Жүдочид ДАШТ-ээс ганц хүрэл медаль хүртлээ

Токио-2020 зуны олимпийн наадмын томоохон шалгалт болж буй жүдо бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ Япон улсын нийслэл Токио хотын “Будокан” ордонд бүтэн найм хоногийн турш үргэлжилж өчигдөр өндөрлөлөө.

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний манай улсын баг тамирчид нэг хүрэл, нэг тав дугаар байр, нэг долдугаар байртайгаар өндөрлүүлсэн юм.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын барилдаанууд явагдаж Г.Наранцэцэг, М.Уранцэцэг, Д.Амартүвшин нар барилдсан. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан ОУХМ Г.Наранцэцэг эхний тойрогт Словений Маруса Станжерийг цэвэр ялсан.

Харин хоёрдугаар тойрогт Косовогийн Дистриа Красниктай таарсан. Барилдаан эхлээд барьц буруу авсан гэж Красник торгуулсан ч хоёр дахь минутад мордоод цэвэр ялсан юм. Г. Наранцэцэг тэмцээнээ өндөрлүүлсэн.

Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан Д.Амартүвшин хэсэгтээ Монакогийн Янн Сиккардиг торгуулиар цэвэр, Өмнөд Солонгосын Choi In Hyuk-ийг иппон ялж, маш сайн барилдаж байсан. Харин хэсгийн аваргын төлөө Киргизийн Кубаничбек Айбек Уулутай таарсан. Барилдааны нэмэлт цагийн дарав дэх минутад Айбек мордож, шидээд манай бөхийг цэвэр цэвэр ялсан.

Ийнхүү эхний өдөр барилдсан гурван тамирчин тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Харин гавьяат тамирчин М.Уранцэцэг хний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Тайваний бөх LIN, Chen-Нао-тэй таарсан. 

М.Уранцэцэг түүнийг баруун этэж унагаад даран, цэвэр ялсан. Шилдэг 16-д Румыны Моника Унгурянуг давлаа. Харин хэсгийн аваргын төлөө Казахстаны нэр дээрээс барилдаж буй Г.Отгонцэцгийг ялж мөнгөн медалийн төлөө Украины залуу од, 18 настай Дарья Белодедтой барилдлаа.

Хоёр жилийн өмнөөс тодорсон түүнтэй М.Уранцэцэг огт таарч байгаагүй. Энэ хоёр бөхийн барилдааныг жүдо сонирхогчид хоёр жил хүлээж байна гэж хэлэхэд болно.

Хэвтээгээс манай бөх илүү гэж байсан ч барилдаан эхлээд нэг минут өнгөрч байхад Дарья Урнааг даралтад оруулж, манай бөх гарах гээд чадсангүй, цэвэр ялагдаж улмаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.

М.Уранцэцэгийн хүрэл медалийн төлөө Францын Клементтэй таарсан. Манай бөх хүрэл медалийн төлөө хэн нь хэвтээ барилдаанд илүү гэдгээ харуулж, өчих мэхээр цэвэр ялж дэлхийн аваргын медалийн цуглуулгатай манай анхны тамирчин болсон юм.

Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн манай бөх Ё.Басхүү монголчуудаа омогшуулсан ч меадль хараахан хүртэж чадалгүй тавдугаар байрт шалгарсан. Риогийн олимпын мөнгөн медальт, 2015 оны дэлхийн аварга, 2018 оны Азийн наадмын аварга Ан Баул, Гүржийн Баграти Ниниашвили, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт Израилын Тап Фпикер гээд алдартнууд Ё.Басхүүд ялагдаад тэмцээнийг орхисон билээ.

Харин энэ удаад хэсгийн аваргын төлөө Японы дэлхийн хошой аварга Абэ Хифүмитэй барилдсан. Барилдаан хэн нь ч илүүрхэх зүйлгүй тэнцүүхэн өрнөсөн болов ч цаг дуусахад 9 секунд дутуу байхад хутгуулаад вазари алдаж, ялагдсан юм. Харин дагахбарилдаандАфрикийн гурван удаагийн аварга Египетийн Мохамед Абделмавгудийг торгуулиар ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдсэн.

Түүний өрсөлдөгч нь Молдавын Денис Виеруг байв. Хоёр бөхийн барилдаан нэмэлт цагт шийдэгдэж Виерузүүн шахажтатаад унагааж цэвэр ялснаар Ё.Басхүү тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

ДАШТ-ий дараачийн өдрүүдэд Ц.Цогтбаатар, Г.Одбаяр, Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, Ө.Дүүрэнбаяр, Г.Алтанбагана, Н.Түвшинбаяр, Л.Энх-Отгон, Ц.Энхчимэг, О.Ууганбаатар, Л.Отгонбаатар нар барилдсан боловч төдийлөн амжилт үзүүлсэнгүй.

Тэмцээний сүүлийн өдөр холимог багийн барилдаан болсон юм. Багийн барилдаанд 15 улсын шигшээ баг өрсөлдсөн бөгөөд Японы шигшээ баг чансааг тэргүүлж А хэсэгт Нидерланд, БНСУ-ын шигшээ багуудтай багтаж хэсгийн аварга болов.

Харин В хэсэгт Бразил, Герман, Азербайжан болон Португалын шигшээ багууд багтаж, С хэсэгт Франц, Куба, Казахстан, Австрийн шигшээ багууд багтсан бол D хэсэгт МОНГОЛ, БНХАУ, ОХУ-ын шигшээ багууд багтсан юм.

Манай улсын шигшээ баг D хэсэгт ОХУ, Хятад болон Дүрвэгсэдийн багтай орсон. Манай баг эхлээд Хятадын багтай барилдаж 4:3-аар ялалт байгуулсан юм. Харин хэсгийн аваргын төлөө ОХУ-ын багт 4:0-ээр хожигдож дагах барилдаан хийхээр болсон юм.

Дагах барилдаанд Кубын багийг 4:0-ээр хожиж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.

Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилийн шигшээ багт 4:2-оор ялагдаж холимог багийн дэлхийн аваргын тавдугаар байрт шалгарч энэ удаагийн ДАШТ-ийг өндөрлүүлсэн юм.

Товчхондоо энэ жилийн дэлхийн аварга шалгаруулахтэмцээнд манай багийн амжилт эрс буусан гэж хэлж болно. “Токио-2020” олимпийн наадмын өмнөх ДАШТ-д ийм амжилт үзүүлж буй манай шигшээ багт шинэчлэл хэрэгтэй байна.

У.Хүрэлсүх: Ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд Монгол Улсын Консерваторийн оруулах хувь нэмэр, үүрэг чухал
У.Хүрэлсүх: Ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд Монгол Улсын Консерваторийн оруулах хувь нэмэр, үүрэг чухал
 
Баяр наадмын хүндэт зочин
Баяр наадмын хүндэт зочин
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Баяр наадмын хүндэт зочин

Баяр наадмын хүндэт зочин

У.Хүрэлсүх: Чингис хааны Алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг урлан бүтээж хүндэтгэн залсан жил байлаа

У.Хүрэлсүх: Чингис хааны Алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг урлан бүтээж хүндэтгэн залсан жил байлаа

У.Хүрэлсүх: “Дэлхийн адууны өдөр”-ийн мэндийг мөнх хөх тэнгэрийн орон, монголын тал нутгаас өргөн дэвшүүлье

У.Хүрэлсүх: “Дэлхийн адууны өдөр”-ийн мэндийг мөнх хөх тэнгэрийн орон, монголын тал нутгаас өргөн дэвшүүлье

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2025.07.11/

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2025.07.11/

Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна

Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх бүртгүүллээ

Бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх бүртгүүллээ

Ч.Шинэбаяр: Тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа

Ч.Шинэбаяр: Тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

Наадмын өдрүүдэд 139 чиглэлд, 975 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

Наадмын өдрүүдэд 139 чиглэлд, 975 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэллээ

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэллээ

Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт

Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт

УИХ-ын намрын ээлжит чуулган 9-р сарын 15-нд НЭЭНЭ

УИХ-ын намрын ээлжит чуулган 9-р сарын 15-нд НЭЭНЭ

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан

Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан

З. Хүрэлбагана: Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс болж гарсан

З. Хүрэлбагана: Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс болж гарсан

Цемент бол Стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, Монголын төр засаг онцгой салбараа дэмждэггүйг гайхаж байна

Цемент бол Стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, Монголын төр засаг онцгой салбараа дэмждэггүйг гайхаж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​