Монгол Улсад атар газрыг эзэмшиж, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсний түүхт 60 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан Сэлэнгэ аймгийн биеийн тамир спортын ордонд боллоо. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 64 бөх зодоглосноос улсын начин Б.Орхонбаяр, түрүүлж, улсын начин Б.Амарзаяа үзүүрлэлээ.
Түүхт ойн барилдааны үеэр аймгийн удирдлагын зүгээс энэ жилийн баяр наадмын түрүү үзүүр, улсын их баяр наадмын начин цолтонгууд болох улсын начин Б.Орхонбаяр, Н.Баярбаатар нарт хүндэтгэл үзүүлэв.