fbpx Оны онцлох тамирчид: Мэргэжлийн боксын дэлхийн аварга "Кинг" Төгсөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
11 минут 28 секунд

Оны онцлох тамирчид: Мэргэжлийн боксын дэлхийн аварга “Кинг“ Төгсөө

Шинэ он гараад удаагүй байхад /2019.01.27/ Нью-Йорк хотын Бруклины "Barclays Center"-т Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт хөнгөн жингийн IBO холбооны дэлхийн аваргын төлөө Доминикан улсын боксчин Клаудио Марреротой тулалдлаа. 12 үе тулалдсан гавьяат тамирчин Н.Төгсцогт гурван шүүгчээс 114-113, 115-112, 116-111 гэсэн үнэлгээг авч 3-0 гэсэн үзүүлэлтэйгээр ялалт байгуулж аварга боллоо. Ингэснээр тэрбээр Дэлхийн аварга цолтой болсон Монголын гуравдахь тулаанч боллоо

Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогтийн дараагийн тулаан ирэх оны нэгдүгээр сард товлогджээ. Тэрбээр энэ удаад өөртэй нь тулаан хийхгүй бултаад байсан Гари Рассельтэй тулалдахаар болжээ. Н.Төгсцогт WBC-гийн чансаанд нэгдүгээрт бичигдэж буй бөгөөд WBC холбооноос дэлхийн аварга Гэри Расселийг тулалдахыг шаардсанаар энэхүү тулаан болохоор болсон. Ийнхүү Н.Төгсцогот маань мэргэжлийн боксын хамгийн том холбоо болох WBC холбооны аваргын бүсний төлөө тун удахгүй хүч үзэх гэж байна. Мөн тэрбээр Дэлхийн аварга цолтой болсон Монголын гуравдахь тулаанч юм.

Монгол улсын гавъяат тамирчин Нямбаярын Төгсцогт нь 1992 оны 6 сарын 23-нд төрсөн. Улаанбаатар хотын 79-р дунд сургуулийн төгсөгч. Анхны багш нь МУГД Спортын Мастер А,Гантулга юм. 2008 онд Якутын Сахад болсон Азийн Хүүхдийн наадмаас хүрэл медаль зүүж байсан Төгсөө хүү жилийн дараа л Италийн Миланд болсон ДАШТ-д Аваргын төлөө тулалдаж байлаа.

Боксын спортоор гурав дахь жилдээ хичээллэж анх удаа жин өгсөж 51 кг-ийн жинд тоглосон 17 настай хүү дэлхийн рингэн дээр ур чадвараа гайхуулсан нь түүний унаган авьяас, хичээнгүй хөдөлмөрийн үр шим байсан юм. Анхны ДАШТ-дээ Н.Төгсцогт эхний тойрогт Энэтхэгийн С.Маенгбам, хоёрдугаар тойрогт Словакийн П.Сенку, гуравт Ирландын Г.Деклан, хүрэл медалийн төлөө Италийн В.Пикардиг 12:7-гийн ялсан юм. Мөнгөн медалийн төлөө ОХУ-ын М.Алояныг 8:7 буюу ганц онооны илүүгээр ялсан юм. 17 насандаа ДАШТ-ий Алтан медалийн төлөө Пуэрто-Рикогийн МакУильямс Аррояад алтан медалийн төлөө 18:2-ын харьцаатай ялагдсан билээ.

Лондоны олимпод тэрбээр гайхалтай амжилт үзүүлж аваргын алтан медалийн төлөө Кубын Рамирез Карразанатай 3 үеийн турш хүнд тулаан хийн 17 : 14 харьцаагаар мөнгөн мөнгөн медалийн эзэн болсон юм. Энэ жингийн хүрэл медалиудыг ОХУ-ын Миша Алоян, Ирландын Майкл Конлан нар хүртсэн байдаг. Дашрамд сонирхуулахад М.Алоян Лондоны олимпийн медалиа хураалгахаар болсон бол Риогийн олимпоор М.Конланы үйлдэл шуугиан тарьсаныг бид харсан.

Хамгийн сүүлд "Инчон 2014" Азийн наадамд очин Солонгосын тамирчинг гурван үеийн турш зодон ялагдал хүлээсэн билээ. Сонирхогчийн боксоор түүнийг Риогийн наадамд оролцох байх гэж бодож байсан ч тэрбээр мэргэжлийн боксын гол ертөнц болсон АНУ-ыг зорьж мэргэжлийн тамирчин болохоор шулуудсан юм.

№.1 Н.Төгсцогтын мэргэжлийн боксын ринг дэх эхний өрсөлдөгч нь Америкийн иргэн 30 настай Габриэл Брэкстон байлаа. Тэрбээр Брэкстоныг эхний раундад /50 сек/ хүнд цохилтоор ялж, мэргэжлийн боксын гараагаа амжилттай эхлүүлсэн.
Тоглолтын хонх цохиод эхний хэдэн хормуудад Н.Төгсцогт өрсөлдөгчөө зүүн гарын хүчтэй цохилтод оруулж рингэнд шахан, угсраа цохилтуудыг ээлж дараалан хийсэн юм. Улмаар тоглолтын 50 дахь секундэд баруун гарын цохилт Брэкстоны нүүрэнд бууж, үргэлжлүүлэн хоёр ч удаа гэдсэнд нь угсраа цохилт хийснээр тэмцээн дууссан юм. өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулж тэмцээнийг өндөрлүүлэв.
2. Түүний дараагийн тулаан өнгөрөгч дөрөвдүгээр сарын 19-ний өдөр АНУ-ын Калифорни мужийн Карсон хотноо болсон. Төгсөө энэ удаа Мексикийн боксчин Мануэль Рубалкаватай нэг их удаад, зууралдаад байх шаардлага байсангүй. Мексикийн боксчин Мануэль Рубалкаваг рингэн дээр хэвтүүлэхэд нэг минут 24 секунд л хангалттай байлаа.
3. Төгсцогтын дараагийн өрсөлдөгч нь Мексикийн боксчин Артуро Бадило байлаа. Мэргэжлийн рингэнд 7 тоглож 6 ялсан Бадиллог тэрбээр гурван үеийн турш балбаж цаг дуусахаас хэдэн секундын өмнө баруун гарын цохилтоор рингэнд өвдөглүүлэв. 4-р үе эхэлсэнийг зарласан пайз өргөсөн ч өрсөлдөгчийнх нь дасгалжуулагч татгалзсанаар ээлжил ялалтаа авлаа. / тоглосон хугацаа 6 минут /
4.Калифорни Коста-Меса 2015 12 сар 03
Н.Төгсцогт мэргэжлийн боксын дөрөв дэх тулаанаа мөн л Мексикийн тулаанч Педро Мелотой хийлээ. Тоглолтын II раундад Төгсөөгийн баруун гарын цохилт Мелог 10 тоолуулахад хангалттай байлаа.

5. Калифорни муж Irvine: Түүний тавдахь өрсөлдөгч нь АНУ-ын Хуан Руйз байлаа. Хуан Руйз эхний дөрвөн үе л тэсэж ялалтаа хүлээн зөвшөөрсөнөөр манай хүн тавдахь ялалтаа авсан юм.

6. АНУ Миссиссиппи муж Туника хот
Н.Төгсцогт “Horseshoe Tunica Hotel&Casino”-д “Dynamite” хочит Рафаэль Васкестай тулалдаж, эхний үед буюу минут 1 минут 24 секундэд өрсөлдөгчөө буулгаж авлаа. Хоёр тамирчны тулаан 10 раундаар товлогдсон байсан юм. Р.Васкес Төгсөөтэй тулалдахаас халшран эхний удаа бултсанч энэ удаа яаж ч чадсангүй.
Түүний өрсөлдөгч Рафаэль Васкес. 38 настай, Пуэрто Рикод төрж, Нью-Йоркийн Брүүклинд өссөн. Мэргэжлийн боксын рингэнд 18 тулаан хийхдээ 16-нд ялж, /13-ыг нь нокаутаар ялсан/ хоёр удаа ялагдал хүлээсэн хүчтэй тулаанч байв.

7. АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын “Orange Сounty Fair” цогцолбор
Н.Төгсцогт мэргэжлийн боксын долоодахь тулаанаа Мексикийн Г.Меразтай хийлээ. Өмнө нь зургаан тулаан хийж бүх өрсөлдөгчөө нокаутаар ялаад байсан Н.Төгсцогт энэ удаа ч технекийн илт давуугаар тоглолтоо дуусгасан юм. Нэгдүгээр үед хоёр тулаанч бие биенээ туршиж тоглосон бол удаах үед нь төгсцогт өөрийгөө бүрэн мэдэрч илт давамгай тоглосон юм. Мексикийн боксчин Герман Мераз эхний хоёр үед дажгүй тоглолт үзүүлсэн ч гуравдугаар үед Төгсцогтын цохилтыг хамгаалахаас өөр юу хийж чадахгүй байлаа. Гуравдугаар үед өрсөлдөгчөө хоёр ч удаа тоолуулж илэрхий давамгайлж эхэлсэн Н.Төгсцогт 4,5 дугаар үед довтолж тоглосоор өрсөлдөгчийнхөө хүчийг бүрэн шавхлаа.
Зургаадугаар үеийн хонх цохисон ч Герман Мерезийн дасгалжуулагч татгалзсанаар техникийн нокуатаар манай тамирчин яллаа.

8. АНУ-ын Алабама /2017.02.25/

Түүний найм дахь тулаан Филиппиний Жон Хеминотой хийсэн тулаан юм. Түүний өрсөлдөгч нь 23 тулаан хийж 15 ялсан нилээн туршлагатай, хүчтэй гартай боксчин байв. Нийт 10 үе тулалдах ёстой тулаанд Н.Төгсцогт өрсөлдөгчөө хэд хэдэн удаа тоолуулсан ч Жон Хемино сэргэлт хурдан авахаас гадна хариу хүчтэй цохилтуудыг ч хийсээр байлаа. Хамгийн сүүлийн 10 дахь үе дээр "Хаан" түүнийг дутуу гаргахаар шуургалсан довтолгоонуудыг хийж Хемино хариу үйлдэл үзүүлж чадаагүй ч тэсч зогссоор байсан ч шүүгч тулааныг зогсоохоос өөр арга байсангүй. "Хаан" итгэл төгс найм дахь ялалтаа авлаа.

9. Нямбаярын Төгсцогт Филиппиний тулаанч Хармонито Дела Торретэй 9 дэх тулаанаа хийсэн юм. Түүний өрсөлдөгч энэ удаа нилээн хүчтэй өрсөлдөөн үзүүлж шүүгчийн саналаар 3:0 харьцаагаар буюу оноогоор өрсөлдөгчөө яллаа. KING TUG хэмээх дэвжээний нэрээрээ алдаршиж буй Н.Төгсцогтын хувьд өмнөх найман тулаандаа бүгдэд нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө ялсан билээ.

10. Тэрбээр 10 дахь тулаанаа АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотын "Beau Rivage Resort &Casino"-д хийсэн. Түүний ээлжит өрсөлдөгч нь Колумбын боксын Оскар Эскандон сонирхогчдын боксоор 2004 оны Афины олимпийн наадамд оролцож байсан тамирчин.

Тэрбээр 2008 оноос хойш мэргэжлийн боксын рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт байгуулж, 3 ялагдсан бөгөөд WBO, WBC холбооны аваргын бүсийг зүүж байсан удаатай аж. Тодруулбал, 2014 онд Эскандон WBO-н хагас хөнгөн жингийн дэлхийн аварга цолыг хүртэж байжээ.

Тулаан 10 раунд үргэлжлэх ёстой байсан бөгөөд эхний раундаас Н.Төгсцогт хурд, хөлийн ажиллагаа илүү сайн байж илүүрхэж эхэлсэн юм. Эхний раундын төгсгөлд манай тамирчин нокаутанд орж, тоолуулсан. Гэхдээ Колумбын "Дайчин"-ы цохилт гэхээсээ Төгсөөгийн хөл хальтирч унасан нь ч гэж яригдаж байгаа юм. Гэвч рингийн шүүгч нокаут гэж үзсэн байна.

2-р раундад "KingTug" өрсөлдөгчдөө өчүүхэн ч боломж олгосонгүй. Манай тамирчны баруун гарын цохилтууд маш оновчтой болж, Эскандоныг энэ раундад хоёр ч удаа унагаж, тоолуулсан юм. Гуравдугаар раунд эхлээд нэг минут өнгөрч байхад Н.Төгсцогт өрсөлдөгчөө дахин хоёр нокаутанд оруулж тоолуулж, тав дахь удаагаа Колумб тулаанчийг унагаахдаа баруун гарын шулуун цохилтоор нокаутаар ялсан байна.

Ийнхүү мэргэжлийн боксын рингэн дэх 10 дахь ялалтаа Н.Төгсцөгт авлаа.

.
11. Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт хөнгөн жингийн IBO холбооны дэлхийн аваргын төлөө Доминикан улсын боксчин Клаудио Марреротой тулалдлаа. 12 үе тулалдсан гавьяат тамирчин Н.Төгсцогт гурван шүүгчээс 114-113, 115-112, 116-111 гэсэн үнэлгээг авч 3-0 гэсэн үзүүлэлтэйгээхр ялалт байгуулж аварга боллоо.

Өөрийн шүтээн болсон Мэнни Пакьяогийн хүрсэн Агуу их амжилтанд хүрээрэй. "Кинг" TUG

Ч.Амартүвшин

Шуурхай.мн 

“Нисдэг машин” төвийн барилга дээрээс унах гэж байсан эмэгтэйг аварчээ
“Нисдэг машин” төвийн барилга дээрээс унах гэж байсан эмэгтэйг аварчээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​