"Эрдэнэт үйлдвэр" ХХК-с гавъяат тамирчин Э.Бэхбаярт гурван өрөө байр өглөө


“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр тус үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн гавъяат тамирчин Э.Бэхбаярт гурван өрөө байрны түлхүүр гардууллаа.

Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, “Хангарьд” спорт хорооны тамирчин Э.Бэхбаярт  ийнхүү  нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 41 дүгээр байрны 28 тоотын  орон сууцны түлхүүрийг алд цэнхэр хадгийн хамт өгсөн юм.

Гавъяат тамирчин Э.Бэхбаяр  чөлөөт бөхийн 57 кг-ын жинд барилддаг. Тэрээр 2015 онд АНУ-ын Лас-Вегаст болсон насанд хүрэгчдийн ДАШТ,  2017 онд Францын Парис хотноо болсон ДАШТ-ээс тус бүр  хүрэл медаль хүртсэн юм. Мөн 2015 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2012 оны Залуучуудын ДАШТ-ээс тус бүр алтан медаль хүртэж байсан. 2015 онд Монгол Улсын гавъяат тамирчин цол хүртсэн. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх “Хангарьд” спорт хорооны тамирчин юм.

 

 

Б.Оюун-Эрдэнэ

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Энэ мэдээ таалагдаж байвал: