Шинийн 15-ны билигт сайн энэ өдөр Өвөрмонголчууд коронавирусээр өвчилсөн хүмүүсийг эмчилж эдгэрүүлж байгаа тухай баяртай мэдээ дуулгая.
Өвөрмонголын хэмжээнд нийт 75 хүн энэ аюулт хижиг тахал өвчнөөр халдварлан өвчилж өнөөдрийн байдлаар Ордос хот 11, Баяннуур аймаг 7, Улаанхад хот 9, Бугат хот 9, Хөх хот 6, Хөлөнбуйр аймаг 7, Улаанцав аймаг 2, Шилийн гол аймаг 9, Тунлио хот 7, Ухай хот 2, Хянган аймаг 1 нийт 70 хүн эмчилэгдэн эрүүл болж, 1 хүн нас барж, одоо 4 хүн эмнэлэгт эмчүүлж байгаа гэнэ.
Сүүлийн 20-иод хоног Өвөрмонголд "COVID-19"-ийн халдвар авсан хүн нэмэгдсэнгүй. Өвөрмонголын хэмжээнд өвчилсөн 75 хүн нь бүгд Хятад үндэстнүүд юм байна. БНХАУ-д амьдардаг Монгол үндэстнүүд одоогоор коронавирусээр өвчлөөгүй сайхан мэдээг давхар сонсгоё.
Шуурхай.мн