Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр БНСУ-аас эхний ээлжийн 244 иргэнээ эх орондоо авчирлаа. Тэгвэл 4 дэх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ удаагийн нислэгээр ирсэнгүй. БНСУ-аас 2 удаагийн нислэг үйлдэгдэх бөгөөд Герман, Япон улсаас маргааш иргэдээ авчирна. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэхийг хүссэнгүй юу? Эсвэл Нэн шаардлагатай иргэдийн тоонд багтаагүй юу? Ямартай ч энэ удаад ирсэнгүй.
Тэрбээр өмнө нь өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. Нэн шаардлагатай иргэд гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусийн тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна" хэмээсэн билээ.