fbpx Хэрэв З.Энхболд “Страто”-гүй байсан бол...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 4 секунд

Хэрэв З.Энхболд “Страто”-гүй байсан бол...

Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболд Тавантолгойн орд дээр онцгой ашиг сонирхолтой. Ашиг сонирхол нь хурцдаж Төрийн сайд нарыг, тэднийг төлөөлөн ирсэн төрийн албан хаагчийг ч үг хэлүүлэлгүй загнаж “мангар” хэмээн доромжилж байж ядах боллоо. IPO лангуу хоёрыг ялгах тэнхэлгүй болтлоо бачимдсан З.Энхболдын туйлын зорилго нь дэндүү өчүүхэн. 

Энэ ашиг сонирхлоо удтал нууж өдий хүрлээ. Удтал зангидсан өсийн золиос нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар бололтой юм. Учир нь З.Энхболд зөвлөх “Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг 100 жилээр үнэгүй өгөх гэрээ оруулж ирээд тэр нь зогссон юм” гэж яриад байгаа. Нууц болохоор нь З.Энхболд мэдэхгүй байсан бөгөөд овсгоотой, сортоотойдоо олж илрүүлсэн л гэх гээд байна аа даа. Яг л Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авч байгааг огт мэдээгүй гэдэг шигээ мэлзээд байгаа юм. 

З.Энхболд “мэдэхгүй” гэсэн бүхнээ мэдэж байдаг!

2015 онд Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нар 6,7 тэрбум тоннын нөөцтэй “Эрдэнэс Тавантолгой”-г 100 хувь үнэгүй, зуун жилээр өгөх гэж байсан гэх тэр бүх шийдвэрт З.Энхболд өөрөө маш их хамааралтай. 

Түүнийг УИХ-ын дарга байхад буюу 2014 оны 5 дугаар сарын 8-нд Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тухай 34 дүгээр тогтоол батлагдсан. 

Уг тогтоолын хавсралтад “Тавантолгойн орд газраас олборлож байгаа бүтээгдэхүүнй өрсөлдөх чадварыг сайжруулан нэмүү өртөг шингээж экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэх” гэсэн арга хэмжээг Засгийн газарт хариуцуулсан байдаг юм. Гарын үсэг нь З.Энхболдынх тул сануулъя. Тэгэхээр өөрөө “борлуулах” гэдэг үгээ чиглэл болгож байсан УИХ-ын дарга. 

Дараа нь Н.Алтанхуягийн Засгийн газрын 2014 оны 8 дугаар сарын 20-ны 268 дугаар тогтоолын сануулъя. Үүнийг УИХ-ын дарга мэдээгүй өнгөрөх учиргүй. Тиймээс үүнийг ч мэдээгүй, түүнийг ч нууцаар хийчихэж гэж шоудахаа болих хэрэгтэй.

З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллах хугацаандаа “гурван үсэгтэй компани” гэдэг нэр томъёог гаргаж ирж байн байн гутаан доромжилдог байлаа. Монгол Улсад гурван үсэгтэй компани олон боловч ноён З.Энхболд хэнийг хэлээд байгааг төвөггүйхэн ойлгоцгоодог байв. Энэ бүхэн юунаас эхлэлтэйг жаахан тодотгоё.

УИХ-ын 2015 оны 4 дүгээр сарын 6-нд УИХ-ын хаврын чуулган эхэлж, УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэв. Түүний хэлсэн үгийн “оргил” нь “Тавантолгойн ордыг ашиглах хэлэлцээрийн явцыг Улсын Их Хурлын зүгээс анхааралтай ажиглаж байна. Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар “газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн”. Тавантолгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн орд юм.

Засгийн газар Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын хүрээнд Тавантолгойг ашиглах уралдаант шалгаруулалтыг явуулж байна. Гэтэл Тавантолгойн ордыг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна.

Энэ талаар Улсын Их Хурлын удирдлага байр сууриа албан ёсоор илэрхийлж, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Засгийн газарт хүргүүлсэн. Энэхүү хэлэлцээрийг байгуулж байгаа нөхцөлөөс харахад Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бараг бүрэн хамааралтай болох нөхцөл үүсч байна” гэсэн байдаг. Тэгвэл өөрөө яагаад 2015 оны 2 дугаар сарын 6-нд тэр Засгийн газрынхаа тэргүүнтэй гурвуулаа гарын үсэг зурж байгаад ҮАБЗ-ийн 04/03 тоот зөвлөмжийг өгсөн юм бэ. Буруутвал одоо яриад байгаа зүйл ангидаа өөрөө ч хамаарахаар байгаа биз? 

Уг нь консорциум УИХ, Засгийн газраас тулгасан тулгалтыг хүлээж авсан. Төмөр замыг барьж дуусгах 280 сая ам.долларыг баланслуулж тэглээд дөрвөн тэрбум ам.долларын зардлыг гаргая л гэсэн. Гэхдээ өнөөх консорциум өмнөх зардалд аудит хийнэ, зардал хэр нэмэгдэхээр байгааг нарийвчилж мэдэхийн тулд зайлшгүй аудит хийх ёстой гэсэн. Энэ л З.Энхболдын дургүйг хүргэж М.Энхсайхан нар болон “гурван үсэгтэй компани” гэгчтэй “дайн зарлах” шалтгаан болсон. Өөрөөр хэлбэл аудит орвол 280 сая ам.долларын зарцуулалт болон эргээд хэн хэний дансанд орсон нь хүртэл илчлэгдэх байв. Ингээд М.Энхсайханыг “МТЗ” ТӨХК-иас “зайлуулсан” ч тарьсан балагаа ачаад явуулах биш, гэм зэм нь хэвээрээ л хоцорсон. Харин уг консорциумыг Тавантолгойн орд дээр ажиллуулахгүй байх бүх нөхцөл боломжийг хайж, хааж ажилласан юм. Ингээд зогсохгүй чуулган дээр “Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бараг бүрэн хамааралтай болох нөхцөл үүсч байна” гэчихсэн байтал өөрийнх нь төрсөн дүү Зандаахүүгийн Хишигтогтох дөрөвхөн сарын дараа буюу 2015 оны тавдугаар сарын 8-нд “Страто” компаниа байгуулсан байдаг. 

IPO “Страто”-д түгшүүрийн харанга дэлдэв үү

Одоо З.Энхболдыг бачимдуулаад байгаа Тавантолгойн ордод IPO босгохын гол ач холбогдол нь олон нийтийн хяналт. Олон улсын зах зээлээс хөрөнгө босгоно гэдэг бол бид шаардлагатай хөрөнгийг босгох, нөгөө талаар дэлхийн томоохон санхүүгийнхэнтэй хамтран ажиллана. Хамгийн чухал нь бид улс төрөөс хамааралгүй болно. Зөвхөн олон улсын зах зээлийг тодорхойлдог мэргэжилтэн, шинжээч, санхүүчид орж ирнэ. Тэд ашиг олохын тулд, аль, аль талдаа үр ашигтай байхын тулд бизнесийн зөв схемээр ажиллана. Тодорхой хэлбэл тэнд З.Энхболдын хамаарал бүхий “Страто” ноёрхлоо багтаах, “ЭТТ”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуягаар батлуулаад нүүрсний гэрээ байгуулаад байх боломж хомс болох юм. IPO гаргаснаар жилд 5 сая тонн нүүрс угаах, коксжуулах хүчин чадалтай“Страто” компани “Эрдэнэс Тавантолгой” компаниас гарч байгаа 16 сая тонн нүүрсний зах зээлийн 30 хувь дээр дангаар тоглож чадахгүй болно. Тиймээс З.Энхболд IPO гаргаж хувьцаа арилжаалахыг “209 тэрбум ам.долларын нүүрс байхад ганцхан тэрбум ам.доллараар зарах гэж улайраад байна” гэж гүтгээд “Уурхайгаа хувьчлахгүйгээр нүүрсээ зар” гэж шаардаад байгаа хэрэг. Өнөөдөр Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумын нутаг дэвсгэрт бариглаж буй нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын гүйцэтгэгч нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р багт хаягтай “Бат энх хүү” ХХК, түүний захирал нь З.Энхболдын олон жилийн бизнесийн болон намын хамтрагч И.Мөнхжаргал...”Страто”компанийн төслөөс харахад нүүрс угаах үйлдвэр нь 15 жилийн хугацаанд 64.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, хөрөнгө оруулалтаа 3жилд нөхөх аж. 

Тэдний 1 тонн нүүрсийг угаах үнэ 8.6 мянган төгрөг, ачих үнэ 2.5 мянган төгрөг, 1 тонн угаасан нүүрсэнд ногдох зардал 9.5 мянган төгрөг, 1 тонн түүхий нүүрсэнд ногдох зардал 6.7 мянган төгрөг, 1 тонн нүүрс угаах өртөг 4.7 мянган төгрөг, 1 тонн нүүрс ачих өртөг 1.2 мянган төгрөг, төслийн хугацаанд нийт 26.4 мянган төгрөгийг улс, орон нутгийн төсөвт татвар, төлбөр байдлаар төвлөрүүлэхээр тооцоолсныг тус компанийн төслийг боловсруулсан “Эс Ар Ди констракшн” дурджээ.

“Эрдэнэс Тавантолгой” ба “Страто”-ийн хооронд байгуулсан нүүрсний гэрээтэй танилц!

 

Өөрөө ямар ч хамааралгүй гэдэг боловч З.Энхболдын хамаарал бүхий олон компанид хувь эзэмшдэг, түүний дүү Зандаахүүгийн Хишигтогтохтой нэг өрөөнд сууж “Браунрок” компанийн үйл ажиллагааг явуулж байсан,одоогийн“Страто”-ийн захирал А.Баттүшиг түүний бизнесийн гол хамтрагч гэдгийг олон баримтаар нотолж чадна. Өнөөдөр

“Страто”-гийн захирал гэх А.Баттүшиг 37%, Г.Эрдэнэбилэг 10%, Э.Сэржмядаг 3%, Хятадын Шандун Шенхан Жиеэ эдийн засгийн худалдааны компани 50% эзэмшдэг. Нөгөө айлгаад байсан нэг улсаас хамааралтай гэдэг чинь биш юм уу. Үүний оронд “жадлан эсэргүүцсээр гацаасан” гэх М.Энхсайхан нарын гэрээ байгуулсан консорциум чинь Хятадын Шенхуа, Японы “Сумито”, Монголын “Энержи ресурс” гээд бодоход арай ч нэг улсаас хамааралтай биш байж. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 2019 оны 10 дугаар сарын 15-нд байгуулсан ЭТТ-2019/693 тоот Нүүрс худалдах худалдан авах гэрээнд зааснаар нэг тонн коксжих нүүрсийг 63 ам.доллараар, /НӨАТ-тай бол 69.3 ам.доллараар нийт 150 мянган тонн нүүрсийг худалдан авах юм байна. Ингэхдээ худалдан авагч нь Худалдагчийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны “Дотоодын нүүрс угаан, баяжуулах үйлдвэрийг сонгон шалгаруулах тухай шалгаруулалтад заасан нөхцлийг хангасан юм байна. Уг гэрээ 2020 оны 10 дугаар сарын 1-нийг хүртэл хүчинтэй. Энэ бол нэг л удаагийн гэрээ биш, үйлдвэрийн танилцуулгаас харахад 1.5 сая тонн хүчин чадалтайгаас 150 мянган тонныг л гэрээлсэн нь энэ.

Тойргоо нүүрснээс биш намаасаа хай!

Хэрэв З.Энхболдын хамаарал бүхий “Страто” гэгч компани УИХ-ын чуулганы нээлт дээр тэс өөр юм яриад ороод ирснээс нь дөрөвхөн сарын дотор байгуулагдаагүй бол....Хэрэв З.Энхболдын “Страто” компани “Эрдэнэс Тавантолгой” компанитай нүүрсний гэрээ байгуулаагүйсэн бол...Хэрэв З.Энхболд хувийн ашиг сонирхлын зөрчилтэйгээр УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, шийдвэрүүдэд оролцсоноосоо хүссэн үедээ эргэж буцан, маш хариуцлагагүйгээр “Би мэдээгүй байсан”, “Нууцаар хийжээ” гэж олон нийтийг үймүүлдэггүй бол Зандаахүүгийн Энхболд гэдэг улстөрчийг шударга гэдэгт итгэх л байлаа. 

Тэр хэзээ ч тохиолдлын шийдвэр гаргадаггүй. Ардчилсан намын даргын ахлах зөвлөхөөр ажиллах болсон нь ч учиртай. Ядаж л тэрбээр нийслэлийн зургаан дүүрэг, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай гэсэн УИХ-ын сонгуулийн 10 тойрогт өөрийн багийг томилж судалгаа хийхэд түүний нэр аль ч тойрогт эхний тавд алга. Тиймээс Ардчилсан намын дарга С.Эрдэнээс Баянгол дүүргийг олж авах гэсэндээ ахлах зөвлөх нэртэй “анасан мангас” нь болчихоод сууж байна. Улс төр нь ч, албан тушаал нь ч, бизнес нь ч эрсдэлд орсон нь Монголын ард түмний буруу биш өөрийнх нь л алдаа оноо учраас ноён З.Энхболд та Төрийн байгууллагууд, төрийн албан хаагчид, нэр бүхий сайдыг ард түмнийх нь нүдэн дээр гүтгэн доромжлохоо зогсооно уу. Энэ бол таны рейтингийг өсгөж мэдэх эхний зөвлөгөө болог! 

Нийтлэлч: Оргилмаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
 
Мэдлээ, гүйцэтгэе хийгээд Хурц бид хоёр
Мэдлээ, гүйцэтгэе хийгээд Хурц бид хоёр
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Мэдлээ, гүйцэтгэе хийгээд Хурц бид хоёр

Мэдлээ, гүйцэтгэе хийгээд Хурц бид хоёр

ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ

ЯЛЛАГДАГЧ ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД, ГАР УТАСНЫХ НЬ ДУУДЛАГА ЗУРВАСТ ӨМНӨӨС НЬ ХАРИУЛДАГ БАЙЖЭЭ

K2‑18b гараг дээр амьдрал байгаа шинж тэмдгүүд илэрчээ

K2‑18b гараг дээр амьдрал байгаа шинж тэмдгүүд илэрчээ

Ураны авлига бас л “жонхуурсан“

Ураны авлига бас л “жонхуурсан“

Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

Д.Баярхүү: Дэлхийн шинэ дэг

Д.Баярхүү: Дэлхийн шинэ дэг

УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг Б.Энхбаяраас л гарч байна

УИХ-ын дарга, Засгийн газар хоёрыг зэрэг “зодох” зориг Б.Энхбаяраас л гарч байна

АН-ынхан “...Засагт хамтарсан нэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг тохирох гэлээ” хэмээн дарга нараа харджээ

АН-ынхан “...Засагт хамтарсан нэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийг тохирох гэлээ” хэмээн дарга нараа харджээ

Н.Тэгшбаяр: “Халзан бүрэгтэй”-н зүг бүгд хараа чиглүүлэх цаг болсон байна

Н.Тэгшбаяр: “Халзан бүрэгтэй”-н зүг бүгд хараа чиглүүлэх цаг болсон байна

Идэхээс наагуур тайлбарлаж байгаа цор ганц ашигт малтмал бол УРАН...

Идэхээс наагуур тайлбарлаж байгаа цор ганц ашигт малтмал бол УРАН...

ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/

ХЭНЭЭС, ЯАХ ГЭЖ ... УИХ-н гишүүн Э. Болормаа /сонгуулийн ажилдаа гадаадын компаниас хандив авсан уу/

Кибер халдлагаа зогсоохыг Америкаас шаарджээ

Кибер халдлагаа зогсоохыг Америкаас шаарджээ

Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн үү?!

Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн үү?!

Ю.Гагарины эрин үе ба өнөө цагийн ялгаа

Ю.Гагарины эрин үе ба өнөө цагийн ялгаа

О.Алтангэрэл “...Ухаахудаг” гэж ам нээхээ болиод 40 хонолоо

О.Алтангэрэл “...Ухаахудаг” гэж ам нээхээ болиод 40 хонолоо

“Гүнийн төр, засаг” гэх үзэгдлийн асуудалд

“Гүнийн төр, засаг” гэх үзэгдлийн асуудалд

“БАЯНГОЛ БОЛОВСРОЛ-2025” ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

“БАЯНГОЛ БОЛОВСРОЛ-2025” ӨДӨРЛӨГТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

Элдэв зураг (50 фото)

Элдэв зураг (50 фото)

Д.Батсайхан: Үнэндээ Маамын Лхагва арслан төрийн наадамд гурав түрүүлчихсэн хүн шүү дээ

Д.Батсайхан: Үнэндээ Маамын Лхагва арслан төрийн наадамд гурав түрүүлчихсэн хүн шүү дээ

Цалингийн доод хэмжээг 1000 ам.доллар болгох хэрэгтэй

Цалингийн доод хэмжээг 1000 ам.доллар болгох хэрэгтэй

Ш.Отгонбилэг агсны ар гэрээс 400 тэрбумыг нэхэмжилнэ гэв

Ш.Отгонбилэг агсны ар гэрээс 400 тэрбумыг нэхэмжилнэ гэв

Хичээл ч, түгжрэл ч эхэллээ

Хичээл ч, түгжрэл ч эхэллээ

Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Х.Нямбаатар: “Хатанбаатар“-ын эмнэлгийг нийслэлд шилжүүлэн авч, засварлана

Х.Нямбаатар: “Хатанбаатар“-ын эмнэлгийг нийслэлд шилжүүлэн авч, засварлана

Есөн сонгуулийн дараах ухаарал

Есөн сонгуулийн дараах ухаарал

БАДАРХУНДАГА НУУРААС 279 МӨНГӨН АЯГА ХУЛГАЙЛЖ, ХОЁР ХҮНИЙГ БУУДСАН Ц.ДАВААГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ

БАДАРХУНДАГА НУУРААС 279 МӨНГӨН АЯГА ХУЛГАЙЛЖ, ХОЁР ХҮНИЙГ БУУДСАН Ц.ДАВААГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ

БААРНЫ ЭЗЭН БАЙСАН Э.БАТ-АМГАЛАН УИХ-ЫН ГИШҮҮН БОЛООД БАРИЛГЫН “ЭЗЭН” БОЛОВ УУ

БААРНЫ ЭЗЭН БАЙСАН Э.БАТ-АМГАЛАН УИХ-ЫН ГИШҮҮН БОЛООД БАРИЛГЫН “ЭЗЭН” БОЛОВ УУ

Монголын реализм

Монголын реализм

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​