Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн иргэн Г-н хувийн байшинд гарсан гал түймэртэй холбоотой 2020 оны 03-р сарын 15 өдрийн “Аав нь гэртээ шатахуун асгаж, гал тавьснаас 6, 14 настай охид амиа алджээ” гэсэн мэдээндээ ТВ9 телевизээр албан ёсоор залруулга хийж, талийгч иргэн Г-н гэр бүл, хамаатан садан, нутгийн иргэдэд гүн эмэгнэл илэрхийлж, уучлалт гуйлаа.