fbpx НМХГ:"Сансар" худалдааны төвийн бэлгэнд боосон "Haribo" чихэр шошгын мэдээллийн зөрчилтэй байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 6 секунд

НМХГ:“Сансар“ худалдааны төвийн бэлгэнд боосон “Haribo” чихэр шошгын мэдээллийн зөрчилтэй байсан

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан зохион байгуулж буй хяналт, шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Жил болгон зургадугаар сарын 1-нд Хүүхдийн баяр болдог. Хүүхдийн баяраар НМХГ-аас урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийдэг. Энэ жил коронавирусийн халдвартай холбоотойгоор Хүүхдийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүйгээр шийдсэн. Энэ шийдвэрийг дагаж мөрдөж ажиллана. Мэргэжлийн хяналтын байгууллагаас урьдчилан сэргийлэх ажлыг хийхдээ томоохон супермаркетуудын бэлэгний чанар, аюулгүй байдал шаардлага хангаж байна уу гэдгийг шалгаж байгаа. Нийтдээ 449 газрыг хамруулж, хяналт хийсэн. 559 зөрчил илрүүлж, 74 хувийг нь арилгуулах арга хэмжээ авсан. 

91 нэр төрлийн 160 бүтээгдэхүүнээс дээж авч, Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төв лабораториар шинжлүүлсэн. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор улсын ахлах байцаагчийн 41 албан шаардлага, 65 албан даалгаврыг хүргүүлсэн. Хадгалалтын горим зөрчигдсөн 9 төрлийн 34 кг, 71600 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг утсгуулах арга хэмжээ авсан. Дээрээс нь 65 аж ахуйн нэгж, иргэнд Зөрчлийн тухай хуулиар 37 сая төгрөгийн торгууль ногдуулж, бүрэн барагдуулж ажилласан. Шалгалтын явцад шошгын зөрчилтэй 14 нэр төрлийн 600 ширхэг буюу 1.1 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг татан авалт хийлгүүлсэн. 

"Алтан жолоо импекс" компанийн "Сансар" сүлжээний хүүхдийн бэлгэнд орсон "Haribo" чихрийн шошгын мэдээлэл зөрчилтэй байсан. "Home plaza" компанийн бэлгэнд боосон байсан "Silk road" компанийн таван төрлийн чихэр хаяг, шошгын зөрчилтэй байсан. Гэх мэт шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг татан авалт хийлгүүлж, гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан" хэмээлээ.  

Түүний дараа Эрүүл ахуй,  халдвар хамгааллын Улсын ахлах байцаагч Одончимэг "Энэ жилийн Эх үрсийн баяраар нийтийг хамарсан, зохион байгуулалттайгаар тэмдэглэхгүй. Тиймээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гэр гэртээ баяраа тэмдэглэхийг уриалж байна. Энэ өдрүүдэд томоохон худалдааны төвүүдэд бэлэг боох үйл явц эхэлчихэж. Бэлэг сонгохдоо хүмүүс сав, баглаа боодол, хаяг шошгын мэдээлэл байна уу, хадгалах хугацаа нь хэтэрсэн үү гэдгийг сайтар нягталж, шалгаарай. Болж өгвөл хүүхдийнхээ бэлгэнд чихэрлэг зүйлс ихээр боолгох нь эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй шүү. Тоглоом, ном, сэтгэхүй хөгжүүлэх зүйлсийг бэлгэндээ түлхүү боовол зүгээр" хэмээн зөвлөлөө. 

Л.Хангай: Монголоор дамжуулан хийн хоолой барих нь ашигтай бөгөөд аюулгүй гэдгийг ойлгуулах гэж бид их хичээсэн
Л.Хангай: Монголоор дамжуулан хийн хоолой барих нь ашигтай бөгөөд аюулгүй гэдгийг ойлгуулах гэж бид их хичээсэн
 
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​