fbpx Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
 
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
10 минут 31 секунд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичигийн урилгаар есдүгээр сарын 27-30-нд Япон Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Түүний Ерөнхий сайдын хувиар хийж буй анхны хоёр талт албан ёсны айлчлал Япон Улсаас эхэлсэн нь хоёр улсын харилцаанд өгч буй ач холбогдлыг илэрхийлж байна. Японы Гадаад хэргийн яам ч Н.Учралын айлчлалыг хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг улам бэхжүүлэх ач холбогдолтой хэмээн тодорхойлжээ.

Дөрвөн өдөр үргэлжлэх айлчлалын хөтөлбөрийг харахад улс төрийн дээд түвшний харилцаагаа бататгахын зэрэгцээ эдийн засгийн хамтын ажиллагааг илүү бодит үр дүнд хүргэхэд төвлөрч буй нь анзаарагдана.

Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монголоос Япон руу чиглэсэн экспортыг өргөжүүлэх, Японы хөрөнгө оруулалтыг татах, татварын таатай орчин бүрдүүлэхээс эхлээд нисэх буудлын өргөтгөл, газрын тосны нөөц, сэргээгдэх эрчим хүч, технологи, хиймэл оюун ухаан хүртэл өргөн хүрээний асуудал энэ удаагийн уулзалтуудын ширээн дээр тавигдлаа.

ПАРЛАМЕНТЫН ТҮВШИНД ЭКСПОРТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ОНЦЛОВ

Токио хотод үргэлжилсэн уулзалтуудын нэг чиглэл нь парламент хоорондын харилцаа байсан.Ерөнхий сайд Н.Учрал Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга А.Нагашиматай уулзахдаа хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа Монголоос Япон руу экспортлох бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг өсгөх сонирхлоо илэрхийлэв. Мөн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, инженер, технологийн дээд боловсролын MJEED болон KOSEN төслүүдийг үргэлжлүүлэх асуудлыг хөнджээ. Монголын иргэд Япон Улсад зорчих нөхцөлийг үе шаттай хөнгөвчлөх хүсэлтийг ч Монголын талаас тавьсан байна.Харин Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Морид бараалхах үеэр Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудал гол сэдвийн нэг байв. Монгол Улс Япон Улстай 2016 оноос Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжүүлж байгаа. Цаашид энэхүү хэлэлцээрийг хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын бодит өсөлтөд илүү үр ашигтай ашиглах шаардлагатайг Монголын тал илэрхийлсэн байна. Зөвлөхүүдийн танхимын дарга Сэкигүчи Масаказүд бараалхахдаа мөн хөрөнгө оруулалтын асуудлыг хөндөв. Японы хөрөнгө оруулалтыг Монголд нэмэгдүүлэхийн тулд татварын тогтвортой, таатай орчин бүрдүүлэх, давхар татварын хэлэлцээр байгуулах шаардлагатайг Н.Учрал онцолсон юм. Харин Сэкигүчи Масаказү “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг Монгол, Японы найрамдалт харилцааны шинэ бэлгэ тэмдэг хэмээн тодорхойлжээ.

ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ГОЛ ЗОРИЛТЫН НЭГ

Ерөнхий сайдын Япон дахь уулзалтуудад давтагдан яригдсан нэг сэдэв нь хоёр улсын худалдааны эргэлт байв.Н.Учрал Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа хоёр улсын харилцаанд хүн хоорондын холбоо чухал үүрэгтэйг тэмдэглэсэн. Үүний зэрэгцээ худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монголоос Японд нийлүүлэх бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч буйгаа илэрхийлэв.Өөрөөр хэлбэл, олон жилийн турш Японы хөгжлийн тусламж, хөнгөлөлттэй зээл, техникийн хамтын ажиллагаа Монгол, Японы эдийн засгийн харилцааны гол тулгуурын нэг байсан бол одоо худалдаа, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын жинг нэмэгдүүлэх зорилго илүү тод тавигдаж байна.Үүний тулд зөвхөн Монголын бүтээгдэхүүнийг Японд гаргах тухай ярихаас гадна бизнесийн орчны суурь нөхцөлүүдийг өөрчлөх асуудал яригдаж буй нь энэ удаагийн айлчлалын нэг онцлог юм.

“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ ӨРГӨТГӨНӨ

Хоёр улсын хамтын ажиллагааны томоохон бүтээн байгуулалтын нэг болох “Чингис хаан” олон улсын нисэх буудал энэ удаагийн айлчлалын үеэр дахин анхаарлын төвд орлоо.Есдүгээр сарын 29-нд хоёр улсын Ерөнхий сайдын албан ёсны хэлэлцээний үеэр “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөхөд зориулсан иенийн зээлтэй холбоотой Солилцох ноот бичиг байгуулсныг талууд сайшаав. Японы Гадаад хэргийн яам уг нисэх буудлыг Монгол Улсын агаарын тээврийн холболтыг сайжруулах гол дэд бүтэц хэмээн тодорхойлж, өргөтгөл нь худалдаа болон Японы компаниудын Монгол дахь бизнесийн үйл ажиллагааг дэмжинэ гэж тэмдэглэжээ.Нисэх буудлын асуудал нь зөвхөн зорчигч тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай биш. Монголын аялал жуулчлал, агаарын тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх дэд бүтцийн асуудал учраас хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны дараагийн үе шаттай шууд холбогдож байна.

ДАВХАР ТАТВАР, ЖЕТРО, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ХЭЛЭЛЦЭЭР

Айлчлалын гол үйл явдал есдүгээр сарын 29-нд Токио хотноо болсон. Ерөнхий сайд Н.Учрал Японы Ерөнхий сайд Санаэ Такаичитай 35 минут орчим албан ёсны хэлэлцээ хийж, дараа нь 60 минут орчим ажлын зоог барьсан байна. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхээр санал нэгдлээ.Гэхдээ энэ удаагийн хэлэлцээний хамгийн анхаарал татах хэсэг нь эдийн засгийн харилцааг дэмжих хэд хэдэн тодорхой алхам байв.Талууд хоёр улсын хооронд давхар татварын хэлэлцээр байгуулах хэлэлцээг шуурхай эхлүүлэхээр санал нэгдсэн байна. Мөн цаашид нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар урьдчилсан зөвлөлдөх уулзалт хийхээр тохиролцов. Монголын тал Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага болох ЖЕТРО-гийн төлөөлөгчийн газрыг Монголд байгуулах хүсэлт тавьсныг С.Такаичи дэмжиж, Японы тал төлөөлөгчийн газар байгуулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлжээ.ЖЕТРО Монголд байнгын төлөөлөлтэй болбол хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох, зах зээлийн мэдээлэл солилцох, хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх зэрэг худалдаа, хөрөнгө оруулалтын практик харилцаанд шинэ суваг бий болох боломжтой.Талууд мөн энэ оны арваннэгдүгээр сард болох Монгол, Японы Засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалтыг бизнесийн орчныг сайжруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх механизм болгон ашиглахаар тохирчээ.

ЭРЧИМ ХҮЧ, ХИЙМЭЛ ОЮУН УХААН ХҮРТЭЛ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ТЭЛНЭ

Хоёр улсын хамтын ажиллагаа уламжлалт салбараас шинэ чиглэл рүү тэлж буй нь Ерөнхий сайд нарын хэлэлцээнээс мөн харагдав.Талууд газрын тосны нөөц болон сэргээгдэх эрчим хүчний салбарт Японы “POWERR Asia” санаачилгын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдсэн байна. Монгол Улсын хувьд эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх, шатахууны нөөцийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх асуудал эдийн засгийн аюулгүй байдалтай шууд холбогддог. Тиймээс энэ чиглэлийн хамтын ажиллагаа бодит төсөл болж хэрэгжих эсэх нь цаашид анхаарал татах асуудлын нэг байх юм.Мөн аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээс гадна хиймэл оюун ухаан зэрэг шинэ салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохирсон нь энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын шинэ агуулгын нэг байлаа.Монгол Улс, Япон Улс ирэх 2027 онд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэнэ. Хоёр улсын Ерөнхий сайд энэ удаагийн уулзалтыг ойн өмнөх хамтын ажиллагааны шинэ эхлэл болгож, ялангуяа эдийн засгийн салбарт хэрэгжүүлсэн ажлынхаа явцыг хамтран дүгнэж, дараагийн зорилтоо тодорхойлохоор санал нэгджээ.

Мөн НҮБ болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Японы Ерөнхий сайд С.Такаичи Монгол Улсын 2047 оны НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэр дэвшихийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Ийнхүү Н.Учралын Япон дахь айлчлалын уулзалтуудыг бүхэлд нь харвал нэг шугам тодорч байна. Энэ нь Монгол, Японы олон жилийн улс төрийн итгэлцэл, хөгжлийн хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, технологи, үйлдвэрлэлийн бодит хамтын ажиллагаагаар зузаатгах оролдлого юм.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөл бодит санхүүжилтийн шат руу орж, давхар татварын хэлэлцээрийн хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцож, ЖЕТРО-гийн төлөөлөгчийн газрыг Монголд байгуулах чиглэлээр ажиллахаар болсон нь айлчлалын эдийн засгийн хэсгээс тодорсон гол үр дүн болов. Үүний араас нийгмийн хамгааллын хэлэлцээр, газрын тосны нөөц, сэргээгдэх эрчим хүч, хүний нөөц, хиймэл оюун ухаан зэрэг чиглэлд эхэлсэн яриа хэлэлцээг ямар төсөл, хөрөнгө оруулалт болгон буулгах нь дараагийн шатны ажил болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 185 (7927)

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон
Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ш.Адьшаа: Тэтгэврийг доод тал нь хоёр сая төгрөгт хүргэж байж ахмадууд үнийн өсөлт, эдийн засгийн дарамтаас хамгаалагдана

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Ирэх сарын 10-наас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах цахим бүртгэл эхэлнэ

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Генсек нь намын даргынхаа, сайд нь Ерөнхий сайдынхаа унах нүхийг ухаж гүйлдээд байгаа юм биш үү...

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​