fbpx “Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
 
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
9 минут 38 секунд

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Б.ГАРЬД

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна. Гэвч, ийм болоод сар илүү болж байгаа сураг чих дэлслээ. Энэ үнэн бол муу, худал бол сайн хэрэг л дээ.

Энэ эргэлзээтэй мэдээллийг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Оюу толгойн “бусдын гарт” байдаг хоёр нөөцтэйхэн лицензийн тухай таагүй мэдээ залгалаа. Оюу толгой ордын нийт нөөцийн бараг 32 хувийг агуулдаг Шивээ толгой (MV-15226), Жавхлант (MV-15225) гэсэн хоёр хэсэг бий. Ашиглалтын лицензийг нь Канадын Ванкувер хотод төвтэй, Канад болон Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Онтрэ ресурс” компани эзэмшдэг. Эдгээрийг “Оюу толгой” ХХК буюу “Рио Тинто” компани шилжүүлэн авахаар нэлээд хэдийнээс ажилласан нь нууц биш болсон. Гэхдээ “Тус лицензүүдийг “Оюу толгой” ХХК-д шилжүүлэх ажил бүрэн дуусаагүй, одоогоор холбогдох талууд болон Засгийн газрын түвшинд хэлэлцээ, бэлтгэл үе шатандаа үргэлжилж байгаа” тухай эх сурвалжууд саяхныг болтол мэдээлж байв. Учир нь, 2024 оны арванхоёрдугаар сард Олон улсын арбитрын шүүхээс тусгай зөвшөөрлийг шилжүүлэх үйл явцыг дэмжих шийдвэр гаргасан. “Оюу толгой” ХХК болон холбогдох талууд лиценз шилжүүлэх асуудлаар Монголын Засгийн газартай хамтран ажиллаж, яриа хэлэлцээ хийх шаардлага үүссэн. Дээрээс нь, Шивээ толгой (MV-15226), Жавхлант (MV-15225)-ын лицензтэй талбайнууд нь Оюу толгойн гүний уурхайн олборлолтод чухал үүрэгтэй. Эдгээр нь лиценз шилжүүлэх ажлыг ултай суурьтай хийлгэх шаардлагыг бий болгож байсан юм.

Харин өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “…“Онтрэ ресурс” компани 2026 оны есдүгээр сарын 28-нд Шивээ толгой, Жавхлантын хоёр лицензийг “Оюу толгой” ХХК-д шилжүүлэхтэй холбоотой татварыг төлсөн гэж мэдэгдсэн мэдээг гадаадын албан ёсны сайтаас авлаа. УИХ-ын шийдвэр гараагүй байхад “Онтрэ ресурс” компанийн лиценз шилжүүлгийн татвар ямар үндэслэлээр төлөгдсөн бэ” гээд (https://www.entreeresourcesltd.com/news/index.php... линкийг олон нийтийн сүлжээнд тавьсан байв. Тодруулбал, “Онтрэ ресурс” компанийн захирал саяхан захидал бичихдээ “Лицензүүдийг шилжүүлсэн. Татвараа төлсөн. Одоо АМГТГ-т холбогдох бичиг баримтыг хүргүүлэн ажиллаж байгаа” хэмээн мэдээлжээ. Оргүй ч мэдээлэл биш бололтой.

Харин энэ талаар АҮЭБ-ын сайд Г.Дамдинням “Бас нэг худал гүтгэлэг. “Онтрэ ресурс”-ийн лиценз шилжээгүй. Ашигт малтмал газрын тосны агентлагт ийм хүсэлт ирээгүй. Ирсэн ч шилжүүлэхгүй. Хэлэлцээ хийж Монголын тал өгөөжийн дийлэнхийг авах хүртэл энэ лицензтэй холбоотой ямар ч хөдөлгөөн хийгдэхгүй. Бүх зүйл ил тод байгаа. Татвартай холбоотой асуудлыг манай салбар хариуцдаггүй. Тодруулах ёстой газраас нь тодруулна биз” гэж хариу өгсөн байна.

Ер нь бол, УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын хэлсэнчлэн “УИХ шийдэх ёстой” гэдэг үнэн юм. Мөн “Онтрэ ресурс” компанийн зүгээс “Татвараа төлсөн” гэдэг нь ноцтой. Түүнчлэн АҮЭБ-ын сайд Г.Дамдиннямын “Лиценз шилжээгүй” гэдэгт итгэж болох учиртай. Тэрээр уг асуудлыг хамгийн түрүүнд мэдэх ёстой бөгөөд хариуцаж байгаа албан тушаалтан юм. Харин “Татвартай холбоотой асуудлыг манай салбар мэдэхгүй” гэсэн нь лиценз шилжээгүй ч шилжих ажиллагаа нэг шат ахисан байхыг үгүйсгэхээргүйг харуулж байна.

Үүнээс гадна УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны хуралдаанаар “Онтрэ ресурс” компанийн ашиглалтын лицензийн мэдээллийг сонссон. Тэр үеэр АҮЭБ-ийн сайд Ц.Туваан “2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд “Оюу толгой” ХХК нь 6709A, 6708A болон 6710A тоот лицензүүдийн хүрээнд хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахаар заасан. Гэвч уг гэрээний 3.3-т “Хөрөнгө оруулагч нь ... гэрээний 15.7.8-д зааснаар олгогдсон талбай дахь уурхайн эдэлбэрт орших аливаа ашигт малтмалын орд газраас ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу явуулах эрхтэй” гэсэн заалт орсон байна. Уг 15.7.8-д “Онтрэ гоулд” компанийн эзэмшиж буй 3148Х, 3150Х тоот хайгуулын лицензийн талаар “Айвенхоу Майнз Лимитед” компанийн өнөөгийн эдэлж буй эрхийг гэрээгээр баталгаажуулах, эсхүл холбогдох эрхийг Хөрөнгө оруулагчид шилжүүлж", улмаар Засгийн газар уг хайгуулын лицензүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын лиценз болгох” талаар заасан.

Гэрээний 15.5-д “Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 15.6-д заасан шаардлагуудыг хангасан тохиолдолд геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэл хүргүүлж, Хөрөнгө оруулагчийн шууд ба шууд бусаар эзэмшиж буй, эсхүл хяналтандаа авсан Оюу толгой ордын эрдэсжсэн тогтолцооны хэсэг болох ашигт малтмалыг агуулж буй ашиглалтын лицензүүдийг энэхүү Гэрээнд хамааруулах хүсэлтээ гаргах эрхтэй бөгөөд энэхүү Гэрээний 16 дугаар бүлэгт тодорхойлсон Ашиглалтын лицензүүдэд хамруулахаар Хөрөнгө оруулагчийн гаргасан хүсэлтийг Засгийн газар нь энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ” гэж заасан.

Хөрөнгө оруулалтын гэрээний 15.7.8-д дурдагдсан 3148Х, 3150Х дугаартай хайгуулын лицензүүдийг “Онтрэ” ХХК-д 2001 оны дөрөвдүгээр сарын 3-нд олгосон. Хуучнаар АМГ-ын ГУУКХ-ийн даргын 2009 оны 877 дугаар шийдвэрээр Шивээ толгой, Жавхлант нэртэй MV-015226, MV-015225 дугаартай ашиглалтын лиценз болгожээ. Эдгээр ашиглалтын лицензээр олгогдсон талбайд Оюу толгойн бүлэг ордын нөөцийн зэсийн 24.0 хувь, алтны 42.0 хувь, мөнгөний 29.0 хувь, молибденийн металлын 94.0 хувь нь хамаарч байна.

“Туркойз хилл ресурс”, “Онтрэ ресурс лимитэд” компаниуд 2004 онд буюу Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнө хоорондоо “Ашиг хуваах гэрээ”-г байгуулсан байна. Уг гэрээгээр “Онтрэ”-гийн талбай дахь геологийн судалгаа, хайгуулын ажлын зардалд “Туркойз хилл ресурс” компани 35 сая ам.доллар, түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд, мөн олборлолт хийх гүн нь газрын гадаргаас доош 560 метр хүртэл бол 70 болон 30 хувь, 560 метрээс доош бол 80 болон 20 хувийн эдийн засгийн өгөөж хүртэхээр тохиролцжээ. Энэхүү 70-80 хувийн ашиг хүртэх эрхээ “Туркойз хилл ресурс” компани 2005 онд “Оюу толгой” ХХК-д шилжүүлсэн байгаа юм. Гэвч эдгээр ашиг хүртэх болон эрх шилжүүлэх гэрээнүүд, “Онтрэ”-гийн лиценз бүхий талбайнуудад “Оюу толгой” ХХК үйлдвэрлэл явуулах болон компаниуд тус тусын эдийн засгийн сонирхлыг баталгаажуулах үйл явц удаашралтай байна гэж үзэн “Онтрэ гоулд” компани 2022 оны тавдугаар сард арбитрын маргаан үүсгэсэн байна. Олон улсын арбитрын шүүхээс 2004 оны гэрээг баталгаажуулах, “Онтрэ” ХХК-ийн лицензүүдийг шилжүүлэн авахыг “Оюу толгой” ХХК зөвшөөрч, үүнтэй холбоотой татвар, хураамжийг төлөхийг үүрэг болгосон шийдвэрийг 2024 оны арванхоёрдугаар 19-ний өдөр гаргасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ энэ 2025 оны нэгдүгээр сард компанийн гүйцэтгэх удирдлагад эрх олгосон байна. Засгийн газраас 2025 оны дөрөвдүгээр сарын 9-ний хуралдаанаараа Оюу толгойн бүлэг ордын хил заагийг тогтоож, үүнд “Онтрэ” ХХК-ийн эзэмшиж буй талбайнуудыг хамааруулсан. Иймд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу “Онтрэ” ХХК-ийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших, эсвэл түүнийг АМНАТ-өөр орлуулах, эсэх асуудлыг ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр бэлтгэж байгаа. Лицензүүдийг “Оюу толгой” ХХК-д шилжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн шаардлагыг хангуулах нь чухал байгаа” хэмээн танилцуулж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 187 (7929)

Аймгууд өвөлд бэлэн үү
Аймгууд өвөлд бэлэн үү
 
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтний гомдол, гоншигнолоос ард түмэн үнэндээ л залхаж байна

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

Иран: АНУ тохиролцвол Ормузын хоолойг долоо хоногийн дотор нээж болно

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулуун, дэд даргаар Б.Дэлгэрсайхан нарыг томилохоор болжээ

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

Дэлхийн засаглалын төлөөх Хятадын үйл хэрэг

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

УИХ тарах нь зөв эсэхийг Д.Амарбаясгалан биш ард түмэн өөрсдөө мэднэ

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

Сандагаа сайдын буу “Баавгайг биш, татвар төлөгчдийг онилчихлоо” гэсэн сэрдлэг үүссэн үү

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​