fbpx Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чингис хааны музейн барилгын явцтай танилцлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 17 секунд

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чингис хааны музейн барилгын явцтай танилцлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чингис хааны музейн барилгын ажлын явцтай танилцлаа. Одоогоор барилгын ажил 15-20 хувьтай байгаа аж. Барилга угсралтын ажлыг 100 хувь монгол ажилчид хийж, гүйцэтгэж буй ажээ. Өдөр, шөнийн хоёр ээлжээр нийтдээ 170 гаруй хүн ажиллаж байгаа аж. Энэ оны арванхоёрдугаар сард барилгыг дуусгаж, Улсын комисст хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байгаа талаараа "Билгүүн Монгол"  компанийн төлөөлөл ярьж байна. 

Чингис хааны музей 9 давхар байна. 3-8 давхар хүртэлх хэсэгт Монголын эзэнт гүрэнтэй холбоотой түүхийн үзмэрүүд байрлах аж.  8 дугаар давхарт монголчуудын дэлхий дахинд үзүүлсэн нөлөөллийг харуулсан үзмэрүүд байх бол 9 дүгээр давхарт Чингис хааны хүндэтгэлийн өргөө байрлах ажээ. 

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хоёр сарын хугацаанд барилгын ажил маш сайн явсан байна гэдгийг хэлж, барилгачдыг урамшуулж, амжилт хүслээ. Тэрбээр "Их хааныхаа музейг барих хариуцлагатай, нэр хүндтэй ажлыг хийж байгаад баяр хүргэе. Энэ Монгол Улсын шүтээн музей болно. 37 хааны намтар, түүхийг байрлуулна. Гадаад, дотоодын жуулчид үзнэ. Чингис хаан зөвхөн Монголынх биш дэлхийн хаан байсан. Дэлхий манай улсыг Чингис хаанаар мэднэ. Тэгвэл бид Чингис хааны музейтэй болох гэж байна. Энэ том бүтээн байгуулалтыг хийж байгаа дүү нартаа амжилт хүсье" хэмээлээ. 

Цаашид музейн нэг давхрын бетон цутгалтыг 7-8 хоногт хийж явна гэдгийг барилгын гүйцэтгэгчид хэлж байв. Музейн өмнө машины зогсоолтой байх бөгөөд гадна пасадыг чулуугаар хийнэ. 10 мянган тонн чулуу хэрэгтэй гэдгийг ч хэлж байлаа. Удахгүй 20 гаруй төрлийн чулуу татаж авчирч, Барилга, хот байгуулалтын яаманд аваачиж үзүүлж, сонголтоо хийнэ гэдгийг ч гүйцэтгэгч компанийн инженерүүд хэлж байлаа.  

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг наадам гэхэд зургаан давхар хүртэл баригдана. Наймдугаар сард карказ нь бүрэн босож, дараа нь дүүргэлтийн ажлыг хийж эхэлнэ" гэдгийг хэллээ. 

Түүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монголын түүхэнд байгаагүй том музей босно. Монголын 37 хааны түүх энд байрлана. Гадаадынхан Монголыг харж, байгальтай нь танилцах гэж ирдэг. Түүнээс гадна, Чингис хаан гэж ямар хүн байсан бэ гэдгийг үзэх гэж ирдэг. Тэгвэл Чингис хааны музейг барьсанаар жуулчид үзэх газартай болно. Одоо Байгалийн түүхийн музейн барилга эхэлсэн. Цаашлаад Үндэсний урлагийн их театртай болно гэж байгаа. Хэдийгээр төсөв мөнгө сайнгүй байгаа ч гэсэн бид энэ мэт бүтээн байгуулалтад хөрнгө мөнгө зарцуулах ёстой" хэмээлээ. 

Чойжин ламын сүм музейг батлагдсан зураг төслийн дагуу тохижуулж байна
Чойжин ламын сүм музейг батлагдсан зураг төслийн дагуу тохижуулж байна
 
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​