fbpx ТӨГСӨРСӨН ЛУЙВАРЧИН О.МАГНАЙГИЙН МАСКЫГ ХУУЛЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 41 секунд

ТӨГСӨРСӨН ЛУЙВАРЧИН О.МАГНАЙГИЙН МАСКЫГ ХУУЛЖЭЭ

Гудамжны гуйлгачингаас үл хөдлөх хөрөнгийн саятан болсон түүх үлгэрт  л гардаг. Харин ийм түүхийг  Монголд төгсөрсөн луйварчид бий болгож байна. Саяхныг хүртэл гудамжны тэмцлээр шантаажилж 2 өрөө байртай болж байсан захиалгат жагсаалын загалмайлсан эцэг О.Магнай өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн эзэн, Монголын толгой баячуудын нэг мэт хаахалзаж, АН-ын шударга ёсны туг болон намирч явна.

12 жилийн өмнө эрх мэдлийн төлөө олон аавын хүүгийн эрүүл мэндийг золиослон бослог үймээн гаргаж, шоронд хүртэл сууж амьтан болон гарч ирж байсан тэрбээр өнөөдөр танигдахын аргагүй өөрчлөгдсөн.  Шударга тэмцэгчийн дүрд нь  итгэсэн АН-ынхан  2012 оны сонгуулийн дараа түүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга хүртэл болгож байлаа. Гэвч тэр яг  энэ үеэс “шударга” маскаа зүүж, шударга бусаар баяжих эхлэлээ тавьжээ.

Өмнө нь тэрбээр тэмцэгч гэх нөхдөө ашиглан, жагсуулж, тэмцүүлж уул уурхайн компаниудыг шантаажилдаг байсан. Харин одоо шантааж нь төгсөрч, төрсөн эхтэйгээ нийлэн гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг  луйвраар дээрэмддэг болжээ.

БГД-ийн 10 р хороолол буюу 25 дугаар эмийн сангийн урд талд 11 давхар шилэн барилга бий. Тэр барилгыг анх Ливан улсын иргэн Мохамад  Зухуэр Итан өөрийн хөрөнгөөр барьж эхлүүлжээ. Нийтдээ 4 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх обьект аж. Гэтэл О.Магнай ээж Отгонжаргалтайгаа хуйвалдан зарсан газрынхаа төлбөрийг нэхэмжлэх замаар хууль хяналтынхантай нийлэн уг обьектийг 724 сая төгрөгөөр үнэлүүлэн дээрэмджээ. Энэ  хэрэг саяхнаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан шударга дүр эсгэсэн Магнайгийн мааскыг хуу татан урж эхэллээ.

Ливан улсын иргэн Мохамад  Зухуэр Итан гэж хэн бэ?

2011 оноос Монголд хөрөнгө оруулан амьдарч байсан. Ливан дахь Монгол Улсын өргөмжит консулаар ажилладаг. Монгол Улсад 3,5 сая долларын хөрөнгө оруулсан бизнесмэн.

О.Магнайтай хөрөнгийн маргаан үүсгэснээр 2015 оноос хойш Монгол Улсад орж ирэх эрхээ хасуулсан юм.

О.Магнайгийн Мохамад  Зухуэр Итаныг дээрэмдэж, луйвардаж авсан  аргачлалыг товчлон хүргэе.

  1. О.Магнай 2012 онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын даргаар томилогдсоны дараахан Мохамад Зухуэр Итантай анх танилцаж, хуурай ах дүүс болжээ
  2. 2014 он. Өөрийн төрсөн ээж Отгонжаргалын “Анаг сархиа” ХХК-ийн эзэмшиж байсан БЗД-ын 1-р хороо буюу ДСНК-ийн хажууд байрлах 889 м2 газрыг 300 мянган ам.доллар буюу 551 сая 652 мянган төгрөгөөр зарж, газрын гэрчилгээгээ Ливаны хөрөнгө оруулалттай “Синдарс” компанид шилжүүлэн өгчээ
  3. 2016 он. О.Магнайгийн ээж Отгонжаргал “Синдарс” компанийг гэрээний үүргээ биелүүлээгүй хэмээн БГД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч зарсан газар болон компаниа эргүүлэн авах нэхэмжлэл гаргажээ

Луйвар 1: Газраа зарж 300 мянган ам.доллар авсан. Гэвч үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр газраа ч баригдаагүй барилгаас авах 332 м2 газраа үнэлэн 724 сая төгрөг нэхжээ. О.Магнайд баригдаагүй барилга дахь талбайгаас гадна газраа ч буцаан авах боломж харагджээ.

  1. 2017 он. Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын захирамж гарган ганц “Синдарс” компанийн газрыг үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр дээрх газрын зөвшөөрлийг цуцлууллаа.
  2. 2017.11.13. О.Магнайгийн ээж Магнай “Баянзүрх” ХХК байгууллаа
  3. 2018. 03.02 БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “Синдарс” компанийг Магнайгийн ээжид 300 мянган ам.доллар буюу тухайн өдрийн ханшийн зөрүүгээр 772 сая төгрөг гаргуулах шийдвэр гарлаа. Гэхдээ энэ хэрэгт хариуцагч талаас хэн ч оролцоогүй бөгөөд хэргийн гол хариуцагч Мохамад Зухуэр Итаны Монгол Улсад орж эрхийг нь хил дээр хаалгасан байжээ.
  4. 2018. 05.18 “Синдарс” компанийн цуцлагдсан газрын зөвшөөрөл “Баянцамхаг” ХХК буюу О.Магнайгийн ээжийн компанийн нэр дээр шилжлээ

Луйвар 2: Газрын зөвшөөрлийг нь цуцлууллаа. 2 сарын дараа ээжийнхээ шинээр байгуулсан компанийн нэр дээр уг газраа буцаан шилжүүлэн авлаа

  1. 2018.05.16 Нийслэлийн Шүүхийн шийдвэрийн газар “Синдарс” компанийн охин компани “Синдарс партнерс” ХХК-ийн эзэмшилд байсан БГД-т байрлах 11 давхар обьектоор О.Магнайгийн нэхэмжлэлийг хангах шийдвэр гаргаж, уг обьектийг нь 724 сая төгрөгөөр үнэлжээ.
  2. 2018.05.18 Уг обьектийг О.Магнайгийн 100 хувь эзэмшлийн “Дархан цамхаг” ХХК-д шилжүүлэв.

Хотын А бүсэд байрлах 11 давхар 4 тэрбумаас л илүү үнэлэгдэх обьектийг О.Магнай ийнхүү Ливаны хөрөнгө оруулагчаас дээрэмдэж авсан түүх ердөө л энэ.  О.Магнайгийн 300 мянган доллараар эхэлсэн БЗД-ийн хэсэгхэн газрын наймаа ийнхүү явсаар тэрбээр газраа ч буцаан авч бас  11 давхар үл хөдлөх хөрөнгөтэй болгожээ.  Энэ хэрэг одоо АТГ-т шалгагдаж байна.

tvmongolia.mn

Одонтой ээжүүдэд зориулсан дуу олны сонорт хүрнэ
Одонтой ээжүүдэд зориулсан дуу олны сонорт хүрнэ
 
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​