fbpx Нийлүүлэлт нэмэгдсэн ч ойрын саруудад нефтийн үнэ тогтворгүй хэвээр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 57 секунд

Нийлүүлэлт нэмэгдсэн ч ойрын саруудад нефтийн үнэ тогтворгүй хэвээр байна

Нефтийн томоохон үйлдвэрлэгчид ням гарагт олборлолтоо нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн нь цар тахлаас үүдэлтэй тусгаарлалтын дараа дэлхийн эдийн засаг сэргэж байгаа энэ үед шатахууны үнэ болон инфляцийн дарамтыг бууруулахад тус дөхөм боллоо.

Цар тахлын үед нефтийн үнэ ихээхэн нэмэгдээд байгаатай холбогдуулан “ОПЕК+” ийнхүү ирэх наймдугаар сараас нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр болжээ. Ингэснээр хэлэлцээр байгуулахад саад болж, нефтийн үнэ огцом өсөхөд хүргэсэн маргаан шийдвэрлэгдэх алхам болж байна. Гэхдээ баярлахад эрт байгааг шинжээчид сануулж байна. Тэд нийлүүлэлт нэмэгдсэн ч ойрын саруудад нефтийн зах зээл дээр үнэ тогтворгүй хэвээр байх болно хэмээн үзэж байна.

АНУ-д шатахууны үнэ тогтвортой өсөж байгаа. Америкийн Автомашины холбооны мэдээлснээр, одоогоор тус улсад нэг галлон /3.785 литр/ шатахууны дундаж үнэ 3.17 ам.доллар байна. Нэг жилийн өмнө буюу цар тахлаас үүдэлтэй тусгаарлалтын үеэр хүмүүс гэрийнхээ ойролцоо байх үед нэг галлон шатахууны дундаж үнэ 2.18 ам.доллар байжээ. Шатахууны үнэ өссөнөөр инфляцийн түвшин нэмэгдэж, 6 дугаар сард сүүлийн 13 жилийн хугацаанд байгаагүй эрчимтэй өсөлтийг үзүүлжээ.

Талуудын ням гарагт хүрсэн тохиролцооны дагуу Саудын Араб, ОХУ тэргүүтэй 23 улс ирэх сараас өдөрт олборлох нефтийн хэмжээг сар тутам 400 мянган торхоор нэмэгдүүлнэ. Ингэснээр оны эцэс гэхэд дэлхийн нийлүүлэлт 2 орчим хувиар нэмэгдэнэ. Нефть экспортлогч орнуудын байгууллага нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 40 орчим хувийг эзэлдэг.

“Газрын тосны эрэлт хэрэгцээ сайжирч буй тодорхой шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа нь зах зээлийн суурийг тодорхой хэмжээгээр бэхжүүлж байна" хэмээн ОПЕК+ мэдэгджээ. Энэ нь Саудын Арабын Газрын тосны сайд Абдул-Азиз ибн Салманы хэт болгоомжилсон өнгө аяс илэрхий өөрчлөгдсөнийг мөн харуулж байгаа юм.

Дэлхийн эдийн засаг хурдацтай сэргэж, нийлүүлэгчид эрэлт хэрэгцээг аль болох хангахыг хичээх тусам түүхийн эд тэр дундаа нефтийн үнэ огцом өсжээ. Шатахууны үнэ бол улс төрийн хувьд чухал ач холбогдолтой сэдэв төдийгүй инфляцийн илэрхий шинж тэмдэг юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд зардал нэмэгдэж буй асуудлыг шийдвэрлэх шахалт учирсан ч энэ асуудалд тэрбээр торгон мэдрэмжтэй хандаж байна. Ж.Байден нефть, шатахууны үнийн дарамтаас АНУ-ыг гаргахыг зорьж байгаа бөгөөд шатахууны үнэ хурдацтай өссөнөөр эдийн засгийн сэргэлтийг сааруулахыг хүсэхгүй байна.

Гэсэн ч энэхүү тохиролцооноос нефтийн үнэ хаашаа эргэх нь хүчтэй маргаан дагуулсан асуудал юм. Дээр дурдсанчлан нийлүүлэлт нэмэгдсэн ч ойрын саруудад нефтийн зах зээл дээр үнэ ямар байхыг шууд хэлэх боломжгүй хэвээр байх болно гэж зарим шинжээч үзэж байна. Олон улсын жишиг болсон “Brent” маркийн нефтийн үнэ баасан гарагт 73 ам.долларын босгыг давжээ. Энэ зундаа нэг торх нь 80 ам.долларт хүрнэ гэж Америкийн “Goldman Sachs” компани таамаглаж байгаа бол ойрын жилүүдэд үнэ нь 100 ам.долларт хүрэх бүрэн боломжтой гэж зарим шинжээч үзэж байна.

Нөгөө талдаа, үнийн өсөлтийг хязгаарлахад чиглэсэн боломжит нийлүүлэлт хангалттай байдаг гэж зарим шинжээч ярьж байна. Тухайлбал, “ОПЕК+” орнуудад асар их хэмжээний нөөц, хүчин чадал бий” гэж Вашингтоны Эрчим хүчний бодлогын судалгааны сангийн нэр хүндтэй мэргэжилтэн Майкл Линч мэдэгджээ. “Сүүлийн үед нефтийн үнэ өсөөд буй нь хэсэг хугацаанд оргилдоо хүрсэн үе байж магадгүй юм” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна.

“Хуй салхи дэгдэж нефть боловсруулалтад доголдол үүсдэггүй л юм бол оны эцэс гэхэд шатахууны үнэ буурна. Ерөнхийдөө үнэ нь орон даяар одоо бидний харж байгаагаас буурах болно” гэж АНУ-ын Газрын тосны үнийн мэдээллийн албаны дэлхийн эрчим хүчний дүн шинжилгээний хэлтсийн дарга Том Клоза мөн хэлжээ.

Ямартаа ч ОПЕК + үйлдвэрлэлийн квотын талаар тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас сүүлийн 14 хоногт гацаанд ороод байсан боловч эцэст нь мухардлаас гарч чадлаа.

Коронавирусний “Дельта” хувилбар эдийн засгийн сэргэлтийг зогсонги байдалд оруулах, эс бөгөөс ухрааж болзошгүй байна хэмээн хөрөнгө оруулагчид эмээж, дэлхийн зах зээл тэр чигтээ айдаст автсан энэ үед талууд ийнхүү тохиролцож чадлаа" хэмээн “Australian Financial Review" сонинд мэдээлжээ.

“ОПЕК-н уулзалт нь цаг хугацааны хувьд нефтийн алсаа харсан бодлогыг сайтар эргэн харсан гэхээсээ илүү коронавирусний “Дельта” хувилбар болон макро дүр зурагт төвлөрсөн болгоомжлолоос үүдэлтэй гэнэтийн давхцал юм” гэж RBC компанийн төлөөлөгч Майкл Тран хэлсэн байна.

Эх сурвалж: New York Times, Australian Financial Review

“Дельта”-гаас ч аюултай хувилбар үүсэж магадгүй
“Дельта”-гаас ч аюултай хувилбар үүсэж магадгүй
 
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​