fbpx Цар тахлын сорилттой зуны олимпийн таван онцлог
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Манай 76
Огноо
Унших
7 минут 37 секунд

Цар тахлын сорилттой зуны олимпийн таван онцлог

Цар тахлаас болж хүн төрөлхтөнг бүтэн жил хүлээлгэсэн “Токио-2020” зуны олимп өнөөдөр эхэлж байна. Эдгээр өдрүүдэд олимпод хүч сорихоор 11 мянга гаруй тамирчин Их наран улсыг зориод буй юм. Энэ мэтээр “Сэтгэлээрээ нэгдэх” уриатай зуны олимп оролцогчдоос эхлээд цар хүрээ өргөн ч пандемикын сорилт, эрсдэл дунд зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. Нээлтийн өмнөх өдрийн байдлаар олимпийн хотхонд байрласан 75 хүнээс коронавирусын халдвар илрээд байгаа юм. Тиймдээ ч тамирчид зөвхөн олимпийн хотхон, байр гэсэн маршрутаас өөр “хөдөлгөөн” хийх боломжгүйг хатуу анхааруулж буй.

БҮТЭН ЖИЛ ХОЙШИЛСОН Ч “ТОКИО- 2020” БРЭНДИНГЭЭ ХЭВЭЭР ХАДГАЛАВ

сонин mn

Олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаа долдугаар сарын 23-ны 20:00 цагт (Японы цагаар) Токиогийн үндэсний цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.

“Токио-2020” олимпийн наадам анхны хойшлогдсон олимп гэдгээрээ онцлогтой. Хэдийгээр уг наадам 2021 онд зохиогдох гэж байгаа боловч “Токио- 2020” нэрээ хэвээр авч үлдлээ. Мөн “Токио- 2020”-ын бусад бүх брэндинг болох тэмдэгт, график, бэлэг дурсгал, өмсгөл, тэр бүү хэл “Токио 2020” гэсэн медалиуд хэвээр хадгалагдаж байна.

Цар тахал олимпийн хуваарийг хойшлуулахаас өмнө, тасалбар өндөр эрэлттэй, олоход бэрх байсан. Өнгөрсөн жил зохион байгуулагчид олимпод зориулж 7.8 сая тасалбар худалдаанд гаргасан боловч эрэлт нь үүнээс 10 дахин их байсан гэжээ.

“ҮЗЭГЧГҮЙ” БОЛОХ Ч “ОНЦГОЙ КВОТТОЙ” 10000 ГИШҮҮН БИЙ

сонин mn

Энэ сарын эхээр Токио хот бүх нийтийн онцгой байдалд шилжсэнтэй холбогдуулан Олимпийн комисс ямар ч орны үзэгчдийг нэвтрүүлэхгүй байхаар шийдсэн. Гэхдээ энэ нь цэнгэлдэх хүрээлэн хоосон байна гэсэн үг биш. Японы үндэсний сонин Асахи Шимбуны мэдэгдсэнээр, Олон улсын олимпийн комисс, дипломатууд, гадаадын эрхмүүд болон олимпийн ивээн тэтгэгчид нээлтийн ёслолд оролцож болно. Мөн тэдгээр “онцгой квоттой” гишүүдийн 10000 орчим нь бэлэн байна. Гэвч зохион байгуулагчид тэдгээр нь хэн, хэдэн хүн байх талаар мэдээлэл өгсөнгүй.

Үзэгчид “Токио-2020” олимпийн наадмыг телевизээр үзэж болно. АНУ-д NBC Universal, Их Британид BBC, Eurosport, Австралид Seven Networks, Европт Eurosport, Японд Японы үндэсний телевиз, Орост Channel One, Match TV, Telesport, VGTRK, Хятадад CCTV, Migu байгууллагууд 2020 оны зуны олимпийн наадмыг албан ёсоор шууд дамжуулах эрхийг авчээ. Монголд C1, Eagle TV, Edu TV, ETV, NTV, SBN, Star TV, TM TV, TV5, TV8, TV9, UBS, VTV телевизүүд албан ёсны шууд дамжуулах эрхтэйгээр бүртгэгдсэн байна.

ЭНЭ ЖИЛ ОРОСЫН ДАЛБАА МАНДАХГҮЙ

сонин mn

Орос улсын тамирчид “Токио-2020” олимпод өөр нэрийн дор оролцоно. Тэд албан ёсоор Токиогийн олимпод оролцохгүй ч улсаа биш Оросын Олимпийн комиссыг л төлөөлж оролцож болно. Оросын нэр, далбаа, сүлд дууг ашиглах хориотой. Цагаан, хөх, улаан өнгийн өмсгөл өмсөж болно гэхдээ “Орос” гэсэн нэрийг оруулахгүй.Үүний учир нь сүүлийн наадмаар Оросын тамирчдаас хамгийн их допинг илэрсэнтэй холбоотой.Одоог хүртэл допингийн хэргээр мөрдөгдсөөр байгаа тэд 2019 онд олон улсын спортын үйл ажиллагаанд оролцохоос дөрвөн жил хязгаарлагдах шийтгэл авч, хожим арванхоёрдугаар сард хоёр жил болгон бууруулсан юм.

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЗУНЫ ОЛИМП

сонин mn

Олимпийн медаль нь хуучин электрон төхөөрөмжийн үнэт метал, тамирчдын ор нь цаасан хайрцгаар хийгдсэн. “Токио- 2020” олимпийн цэнгэлдэх хүрээлэнд найман заал шинээр баригдаж, 11 мянга гаруй тамирчид тэмцээнд оролцохоор Япон руу ниссэн. Эдгээр нь байгальд ээлтэй буюу тогтвортой олимпийг бүрэн бүтээх боломжгүй ч олимпийн комисс байгальд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах нэлээн хэдэн санаачлагыг гаргасан байна.

Тогтвортой хөгжлийн - “Эх гараг, хүмүүсийнхээ төлөө – хамтдаа, илүү дээр” гэсэн концепцтой. “Токио-2020”-ын тогтвортой байдлын зорилго бол тогтвортой хөгжлийн 17 зорилтын дагуу уур амьсгалын өөрчлөлт, эх сурвалжийн удирдлага, байгаль орчин ба биологийн олон зүйл, хүний эрх, хөдөлмөр, бизнесийн шударга үйлдэл, оролцоо, хамтын ажиллагаа, харилцаа гэсэн зорилтыг баримталж зохион байгуулсан байна.

Олимпийн далбааг хандиваар авсан хуванцрын хаягдлаар 3D принтер ашиглан хийсэн бол олимпийн 5000 медалийг Японы өнцөг булан бүрээс уг төсөлл хандивласан хүмүүсийн хуучин компъютерын хэрэгслээс гаргаж авч, тамирчдын орыг хүртэл дахин боловсруулсан цаасан хайрцгаар хийсэн байна. Үүгээрээ “Токио-2020” олимп дахин боловсруулсан материалаар хийсэн медалтай анхны олимп гэдгээрээ онцлог ажээ.

БЕЙСБОЛ, ЗӨӨЛӨН БӨМБӨГ ЭРГЭН ИРЭВ

сонин mn

-Бейсбол ба зөөлөн бөмбөг гэсэн спортын төрлүүд хэсэг хугацаанд зуны олимпийн төрлүүдэд зохиогдохгүй байсан бол энэ удаад эргэн иржээ. Үүнээс гадна, зуны олимпод 3х3 сагсан бөмбөг, карате, скейтбоард, спорт авиралт гэсэн төрлүүд шинээр нэмэгджээ. Ингэхдээ нийт 33 спорт, 50 төрөл, 339 үйл ажиллагаа болно. Үүнд, усан спорт: уран сэлэлт (2), шумбалт (8), маратон сэлэлт (2), сэлэлт (35), усан поло (2), байт харваа (5), хөнгөн атлетик (48), бадминтон (5), бэйсбол ба зөөлөн бөмбөг (2)^, сагсан бөмбөг (2), 3x3 сагсан бөмбөг (2)*, бокс (13), хийлдэг завь (16), дугуй: BMX чөлөөт үзүүлбэр (2), BMX уралдаан (2), уулын дугуй (2), замын дугуй (4), тойргийн дугуй (12), морьтон (6), туялзуур сэлэм (12), талбайн хокей (2), хөлбөмбөг (2), гольф (2), гимнастик: уран сайхны гимнастик (14), ритмик гимнастик (2), батут гимнастик (2), гар бөмбөг (2), жудо (15), карате (8)*, пентатлон (2), сэлүүрт завь (14), рэгби (2), дарвуулт завь (10), буудлага (15), скейтбоард (4)*, спорт авиралт (2)*, усан гулгалт (2), ширээний теннис (5), триатлон (3), воллейбол (4), хүндийн өргөлт (14), бөх барилдаан (18).

-Эргэн ирсэн төрөл (бейсбол, зөөлөн бөмбөг)

-Шинээр нэмэгдсэн төрөл (3x3 сагсан бөмбөг, карате, скейтбоард, спорт авиралт

Г.Мичидмаа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ерөнхий сайд Японд хэнтэй уулзаж, юу ярьж явна вэ?
Ерөнхий сайд Японд хэнтэй уулзаж, юу ярьж явна вэ?
 
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​