fbpx Ө.ГАНТӨР: ТӨРИЙН БАНКААР ҮЙЛЧЛҮҮЛДЭГ 2.3 САЯ ХАРИЛЦАГЧИЙН 99 ХУВЬ НЬ ИРГЭД БАЙДАГ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 40 секунд

Ө.ГАНТӨР: ТӨРИЙН БАНКААР ҮЙЛЧЛҮҮЛДЭГ 2.3 САЯ ХАРИЛЦАГЧИЙН 99 ХУВЬ НЬ ИРГЭД БАЙДАГ

Сүүлийн үед банкны салбар, тэр дундаа Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт, Ажлын байрыг дэмжих зээлийг тойрсон эерэг, сөрөг мэдээллүүд олон нийтийн анхаарлын төвд байгаа, энэ талаар Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөрөөс дараах асуулт тайлбарыг авлаа.

- Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар ярилцлагаа эхэлье. Тус төлөвлөгөөний гүйцэтгэл Төрийн банкны хувьд ямар байгаа талаар мэдээлэл өгнө үү?

Төрийн Банк нь Монгол орон даяар 500 салбар нэгж, 347 АТМ болон 4,066 картаар үйлчлэх цэг, 4000 мэргэшсэн боловсон хүчнээрээ дамжуулан санхүүгийн цогц, хүртээмжтэй үйлчилгээг орон даяар саадгүй хүргэн ажиллаж байна.

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд “Ажлын байрыг дэмжих зээл” -ийн хүсэлтийг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн онлайнаар болон нэгжүүдээр хүлээн авч шийдвэрлэж байгаа бөгөөд 2021 оны гуравдугаар сарын 10-наас долдугаар сарын 8-ныг дуустал хугацаанд 7,655 зээлдэгчид 351.5 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Мөн Орон сууцны ипотекийн зээлийг 688 зээлдэгчид 53.9 тэрбум төгрөгийн зээл, “Хөдөө аж ахуйг дэмжих зээл” буюу Ноолуур бэлтгэлийн 3.2 тэрбум төгрөгийн зээл, Хаврын тариалалтын 1.7 тэрбум төгрөгийн зээл, Малчдыг дэмжих зээлийг 8,109 малчинд 83.6 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгоод байна.

  • Төрийн банкнаас Засгийн газрын хөтөлбөрийн зээлээс гадна өөр ямар бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа санал болгож байна вэ?

Төрийн банк нь иргэдийн зах зээлд төвлөрөн ажилладаг тул иргэдэд зориулсан харилцах хадгаламж, зээл, карт, цахим бүтээгдэхүүн, даатгалын зуучлал гэх мэт нийт 124 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдадаа санал болгодог. Харин аж ахуй нэгж байгууллагад зориулсан 65 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй.

2021 онд бид Залууст зориулсан Z карт, Тээврийн бизнесийн зээл, Үл хөдлөх хөрөнгө худалдан авах зээл, Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц худалдан авах болон бариулах зээл зэрэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд шинээр нэвтрүүлсэн. Мөн ДАН систем ашиглан Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлэх, мэдээлэл шинэчлэх хөгжүүлэлт хийж, Зайнаас данс нээх үйлчилгээ, Corporate gateway, Киоск машин зэрэг үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд ХНХЯ-тай хамтран Хүнс тэжээлийн карт эзэмшигч дурын дэлгүүр /НӨАТ өгдөг/-ээр үйлчлүүлэх боломжтой болгосон.

Түүнчлэн, “Ковид-19” цар тахлаас шалтгаалан санхүүгийн хүндрэлд орсон харилцагчдаа дэмжих үе шаттай бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2020 онд 11 нэр төрлийн зээлийн жилийн хүүг бууруулсан бол энэ онд 13 нэр төрлийн зээлийн жилийн хүүг 1.2-4.8 хувиар бууруулсан.

  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан. Тус хуулийн 4.2-т “Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байна” гэж заасны дагуу системийн нөлөө бүхий банкууд хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах ёстой. Энэ ажлаа эхлүүлсэн үү?

Өнөөгийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 192 компанийн эздийн өмчийн дүн буюу хувьцааны дүн 3.9 их наяд орчим. Харин банкуудын өөрийн хөрөнгө 3.7 их наяд, үүнээс ТОП таван банк 3.6 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байна.

Тус хуулийн дагуу системийн нөлөө бүхий банкууд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээл дээр олон нийтэд хувьцаагаа санал болгох үүрэгтэй. Иймд Төрийн банкийг нээлттэй хувьцаат компани болгож, олон нийтэд хувьцаа гаргах ажлын хэсэг байгуулагдаж, үнэт цаасаа нийтэд нээлттэй болон хаалттай хүрээнд санал болгох төлөвлөгөө, хэрэгжүүлэх хугацаа, хувьцааны үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчдын судалгаа зэргийг тусгасан төлөвлөгөөг хуулийн дагуу Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлээд байгаа юм.

Төрийн банкны хувьд нийт 4 их наяд төгрөгийн актив, 2.2 их наяд төгрөгийн зээл, 377.2 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө бүхий системийн хэмжээний таван банкны нэг. Нийт Монгол Улсын хэмжээнд 500 гаруй салбар нэгжтэй, 2.3 сая орчим харилцагчтай бөгөөд нийт харилцагчдын 99 хувь нь иргэд байдаг тул нийт зээлийн 70 орчим хувийг иргэдийн зээл эзэлдэг юм. Мөн хүүхдийн мөнгөний 90, тэтгэврийн 55, халамжийн 80 хувийг Төрийн банкаар дамжуулан олгож байна. Төрийн банк нь олон нийтэд хувьцаа гаргаснаар иргэд, хуулийн этгээдүүд банкны тодорхой хувийн хувьцааг хуульд заасан шаардлагын дагуу эзэмших боломжтой болно. Ингэснээр Төрийн банканд тавих иргэд олон нийтийн хяналт сайжрах, хөрөнгийн зах зээл хөгжих боломж бүрдэх юм.

-Таны хувьд Төрийн банкны дэд захирал, газрын захирал, тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаад Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Залуу хүний хувьд бодсон санасан ажлуудаа хийж чадаж байна уу? Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

Төрийн банк нь дунд хугацаанд Санхүүгийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх, Цахим шилжилт хийх, Харилцагчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, Хүний нөөцийн чадавхийг сайжруулах, Зах зээлээ тэлэх, Нийгмийн хариуцлага нэмэгдүүлэх, бэлэн байдлыг хангах гэсэн 6 чиглэлд төвлөрөн ажиллаж байна.

Цаашид “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх замаар нийгмийн дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилгыг дэвшүүлэн ажиллана.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Ubike” төслийн багийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Ubike” төслийн багийг хүлээн авч уулзлаа
 
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​