Токио 2020 зуны олимпийн 2 дахь өдрийн тэмцээн үргэлжилж байна.
Өнөөдөр манай тамирчдаас ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Э.Лхагвасүрэн урьдчилсан шатанд АНУ-ын Никил Кумарт хожигдлоо. Манай тамирчин 11-2, 11-6, 7-11, 11-5, 11-8 онооны харьцаагаар цувралд 4-1 харьцаагаар хожигдож, тэмцээнээ өндөрлүүлж байна. Харин АНУ-ын тамирчин Эквадорын теннисчин Альберто Минотой тоглоно.