“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдаж буй Азийн аварга Ц.Цогтбаатар шөвгийн 8-д Косовогийн бөх, Европын аварга, 25 настай Акил Гжаковатай барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр яллаа. Ингэснээр хагас шигшээд шалгарлаа.