fbpx Нийслэл гадаад бонд гаргаж, 12 мянган айлын орон сууц барих уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 36 секунд

Нийслэл гадаад бонд гаргаж, 12 мянган айлын орон сууц барих уу

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр нийслэл гадаад бонд гаргах асуудалд УИХ-ын зарим гишүүн шүүмжлэлтэй хандсан юм.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Надад анхааруулж хэлэх зүйл байна. Монгол Улсын Сангийн яаманд өрийн удирдлага, санхүүгийн газрын дарга байхдаа 2012 онд би үүнийг сануулж хэлж байсан юм. Тухайн үед Монгол Улс 1.5 тэрбум ам.долларын бондыг гаргаж байсан. Мэргэжилтний хувьд хэлсэн үгийг маань аваагүй учраас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Энэ чиглэлээр сүүлийн 25 жил ажилласан хүний хувиар үгээ хэлмээр байна. Энэ бол маш их бэлтгэл хангаж байж хийдэг зүйл. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын бондын үнэлгээ сайн биш байна. 7.2 хувьтай. Монгол Улсад өнөөдөр хөрөнгө оруулалт алга. Хойд хөрш маань дайнтай, урд хөрш Ковидын нөхцөл байдлаас бүрэн ангижраагүй байна. Үр дүнд нь манайд бүс нутагт хөрөнгө оруулалт алга. Ийм нөхцөлд бид Улаанбаатар хот гадаад бонд гаргах эрхийг нээх гэж байгаа нь өөрөө эрсдэл юм. Үе үеийн хотын дарга нар энэ асуудлыг тавьдаг байсан. Гол нь бэлэн биш учраас энэ саналыг авдаггүй байлаа. Ядаж дотоодынхоо бондын зах зээлийг нээчих гэдэг асуудлыг тэдэнд тавьдаг байсан. Дотоодын зах зээлийг нээж, өгөөжийн муруй үүсгэж байж харилцаа явагддаг. Тэгж байж зээлжих зэрэглэл тогтоодог. Гэтэл өнөөдөр шууд гадаад бонд гаргана гэж орж ирж байна. Хэрвээ улаанбаатар хот бонд гаргаад түүнийгээ төлж чадахгүй бол Монгол Улсын Засгийн газрын үнэт цаас болж, эргэж дуудагдах нөхцөл байдал үүсдэг. Энэ бол Засгийн газрын бүх бондод нөлөөтэй. Дефольт зарлавал бүхэлдээ зарлахад хүрдэг. Хоёрт, энэ мөнгийг юунд зарцуулах вэ, ямар өгөөжтэй зарцуулах вэ гэдэг маш чухал. 2012 онд бид баахан юм яриад мөнгөө босгосон ч ямар ч төсөл байгаагүй. Сүүлдээ зураг төсөл байхгүй учраас баахан замын төсөл санхүүжүүлсэн.

Өнөөдөр бид богино хугацаатай бонд босгох боломжтой. Гурван жилийн бонд босгоод байшингаа бариад бид зарж чадах уу. Улаанбаатар хотод өнөөдөр төсөл удирдах чадвар байгаа юу. Энэ бүгдээ харгалзаж үзэж шийдвэрээ гаргах ёстой шүү.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Улаанбаатар хот бонд гаргах нь. Бонд гэдэг чинь өр гэсэн үг. Үүнд Засгийн газар баталгаа гаргаж байна. Засгийн газрын баталгаатай учраас Монгол Улсын болоод Засгийн газрын өрөнд тооцогдоно. Тиймээс маш их хариуцлагатай хандах ёстой. Өмнө нь бид олон удаа гоё нэртэй бонд гаргасан. Энэ өрүүд нь ажил хийхийн төлөөх нь бараг байсангүй. Чингис бонд чинь сайн муу нэртэй ч аймгуудыг автозамаар холбох, эрчим хүчний чадлыг сайжруулах, гудамж төсөл гээд зорилготой байсан. Үүнээс хойш гаргасан бонд бол өрийг өрөөр санхүүжүүлэх, хойшлуулах л түвшингийн харилцаатай байсан. Нийслэлээс авах бондын хэмжээ нь хэр вэ. Яг ямар төсөлд оруулах юм бэ. Орон сууцны төслүүдийг санхүүжүүлнэ гэж энд бичсэн байна. Гэтэл орон сууц барих чинь төрийн ажил мөн үү. Хувийн хэвшлийн хийж чаддаг ажилд ингээд оролцох нь зөв үү. Яг тодорхой ямар төслүүд байгаа юм бэ? Өнгөрсөн онд 500 тэрбумын бонд гаргах асуудал бас яригдаж байсан.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг: УИХ-ын тогтоолын төсөл дээр гадаад үнэт цаас гаргасан тохиолдолд юунд зарцуулах вэ гэдгийг маш тодорхой тусгасан. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн дагуу Сэлбэ дэд төв дээр түшиглэсэн орон сууцжуулах төсөл арга хэмжээ гэж байгаа. Нийтдээ 160-аад га газрын чөлөөлөөд түүн дээрээ түшиглэн нийт 12 мянган айлын орон сууц барих төсөл хийгдэж байгаа. Тиймээс тодорхой төсөлд зориулсан үнэт цаас гаргах зөвшөөрөл авч байгаа юм.

Бидний хувьд нийгмийн суурь үйлчилгээтэй жишиг болохуйц орон сууц хорооллын төслийг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөлт хийж байна. Өмнө нь 500 тэрбум төгрөгийн дотоодын үнэт цаас гаргахаар төлөвлөж байсныг судлаад үзвэл зардал өндөртэй бонд учраас энэ ажил түр зогссон.

Г.Ууганцэцэг:Сүүлийн 7 жилийн хугацаанд 745 хүн угаарын хийн хордлогоор нас барсан байна
Г.Ууганцэцэг:Сүүлийн 7 жилийн хугацаанд 745 хүн угаарын хийн хордлогоор нас барсан байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​