fbpx Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
12 минут 40 секунд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

2022 онд ОХУ Украинд дайн эхлүүлснээс хойш тус улсын дотоод эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд бодитой өөрчлөлтүүд гарсан. Тухайлбал, 2024 оны гуравдугаар сарын байдлаар ОХУ-ын эдийн засгийн идэвхтэй хүн амын ердөө 2.3 хувь нь буюу 1,730,000 хүн ажилгүйд бүртгэгдсэн нь түүхэн доод түвшинд тооцогдож байна. Энэхүү үзүүлэлт нь батлан хамгаалах үйлдвэрлэл, цэргийн албаны хүрээнд иргэдийг идэвхтэй татан оролцуулж буйн нөлөө юм. Түүнчлэн, цэргийн тусгай ажиллагаанд оролцогчдод олгож буй өндөр хэмжээний нэг удаагийн мөнгөн олговор, батлан хамгаалах цогцолборуудын өрсөлдөхүйц цалин хөлс нь хөдөлмөрийн зах зээлийн чадамжид нөлөөлсөн байна. Украинд өрнөсөн дайны улмаас АНУ болон Барууны орнуудын зүгээс ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээний хүрээнд тус улсын алт, валютын нөөцийн бараг тал хувь буюу 300 тэрбум ам.доллартой тэнцэх хөрөнгийг царцаасан билээ. Үүнээс гадна ОХУ-ын экспортод хориг тавигдаж, тус улсад үйл ажиллагаа эрхэлж байсан АНУ болон Барууны орнуудын хөрөнгө оруулалттай компаниуд бизнесээ зогсоосон байна.

Хориг арга хэмжээ ба ОХУ-ын эдийн засаг

Хориг арга хэмжээний дүнд ОХУ-ын эдийн засаг огцом уналтад орж, инфляц 10–25 хувьд хүрнэ хэмээн зарим судлаачид урьдчилан таамаглаж байсан. Харин Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлэхээс өмнө ДНБ 3 орчим хувиар буурах төлөвтэй байсныг харгалзан үзвэл, 2022 оны эцэст ОХУ-ын ДНБ ердөө 1.2 хувиар буурсан нь таамаглаж байснаас доогуур түвшинд байв. Үүнээс гадна 2023 онд тус улсын ДНБ 3.6 хувь, 2024 онд 4.1 хувиар өссөн нь хөгжингүй зарим улсуудын өсөлтөөс давсан үзүүлэлт болсон байна.

Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.Мишустин 2024 оны 4 дүгээр сарын 28-нд хийсэн мэдэгдэлдээ “Украин дахь цэргийн тусгай ажиллагаа нь Оросын инновацын хөгжилд түлхэц болж, үйлдвэрлэлийн олон салбарын ойрын ирээдүйн хөгжлийн суурийг тавилаа” хэмээн онцолсон.

Гэсэн хэдий ч эдгээр эерэг тоон үзүүлэлт нь ОХУ хориг арга хэмжээг бүрэн даван туулсан гэсэн дүгнэлт хийх үндэслэл болохгүй. Сүүлийн хоёр жилийн өсөлт нь голчлон батлан хамгаалах салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, төрийн зардал огцом өссөнтэй холбоотой. Тухайлбал, 2021 онд 4 их наяд рубль байсан батлан хамгаалахын төсөв 2024 онд 10 гаруй их наяд рубль болж, ДНБ-ний 3 гаруй хувийг эзлэх хэмжээнд хүрсэн байна. Зэвсэг, цэргийн техник хэрэгслийн үйлдвэрлэл эрчимжиж, цэргийн тусгай ажиллагаанд оролцож буй алба хаагчдад олгох урамшуулал, тэтгэмж нэмэгдсэн нь мөн эдийн засгийн өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Гэвч эдгээр нь иргэний эдийн засгийн бодит өсөлтийг илтгэхгүй бөгөөд бусад салбарын хөгжлийн суурь үзүүлэлтүүд сул хэвээр байна.

Батлан хамгаалах төсвийн өсөлт

2024 оны 7-р сарын 31-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин зарлиг гаргаж, 2024 оны 8-р сарын 1-нээс 12-р сарын 31-ний хооронд Оросын Зэвсэгт хүчинд нэг болон түүнээс дээш хугацаагаар цэргийн албанд татагдсан, дайчлагдсан, мөн гэрээ байгуулан алба хааж буй тус улсын болон гадаадын иргэдэд Украин, Донецк, Луганск, Запорож, Херсон мужийн нутаг дэвсгэрт явагдаж буй байлдааны тусгай ажиллагаанд оролцсон тохиолдолд нэг удаагийн 400,000 рублийн мөнгөн олговор олгохоор заасан байна. Энэхүү мөнгөн дэмжлэгийн хэмжээ нь өмнө нь тогтоогдсон 195,000 рублийн хэмжээнээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Албан бус эх сурвалжийн мэдээллээр, уг зарлиг хүчин төгөлдөр болсноос хойш буюу 2024 оны аравдугаар сарын 1-ний байдлаар гэрээт алба хаагчдад зориулсан нэг удаагийн олговрыг санхүүжүүлэх зорилгоор Холбооны төсвөөс нийт 48.56 тэрбум рубль хуваарилагдсан нь тухайн оны эхний хагас жилд батлагдсан дүнтэй харьцуулахад 16.14 тэрбум рублиэр өссөн үзүүлэлт болж байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Белоусовын мэдээлснээр, 2024 оны батлан хамгаалах салбарын зардал улсын төсвийн гуравны нэгийг бүрдүүлж байгаа бол тухайн оны улсын төсвийн төсөлд тусгаснаар энэ үзүүлэлт 40 хувьд хүрэх төлөвтэй байна.

Үүний дүнд батлан хамгаалах зардал ДНБ-ний 8 хувийг эзэлж байгаа нь ЗХУ задран унаснаас хойших хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр түвшин юм. ОХУ-ын Засгийн газар батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор төсвийн зардлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, дотоодын зээлийн эх үүсвэр ашиглах, татвар нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд дайчилгааны болон гэрээт албан хаагчдад олгох мөнгөн урамшуулал, тэтгэмжийн хэмжээг тасралтгүй нэмэгдүүлэн санхүүжүүлж байна. Одоогийн байдлаар ОХУ батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлийн хүчин чадлын 81 хувь, хүний нөөцийн 73 хувийг ашиглаж байгаа нь тус салбарын ачаалал түүхэн дээд түвшинд хүрсэн үзүүлэлт гэж үзэж болно. Энэхүү өндөр ашиглалт нь ажилгүйдлийн түвшнийг бууруулахад статистик утгаар эерэг нөлөө үзүүлж байгаа ч эдийн засгийн бусад салбарын хөгжилд шаардлагатай хүний нөөцийн хомсдолыг үүсгэж байгааг эрх баригчид албан ёсоор хүлээн зөвшөөрөөд байна. Ийм нөхцөлд батлан хамгаалах салбарын хэт төвлөрөл нь эдийн засгийн тэнцвэрт өсөлтийг сааруулж, иргэний салбарын урт хугацааны хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.

ОХУ-ын валютын зохицуулалт ба эдийн засгийн нөхцөл

2022 онд хориг арга хэмжээ хэрэгжиж эхэлснээс 10 хоногийн дараа рубль–ам.долларын ханш 74-өөс 120 хүрч, рубль 60 хувиар огцом суларсан. Гэвч Сангийн яам болон Төв банкнаас шуурхай хэрэгжүүлсэн санхүү, валютын зохицуулалтын үр дүнд ханш 50 хүртэл буурч, инфляцын түвшин 10 хувиас доош буух нөхцөл бүрдсэн байна.

Эдгээр бодлогын хүрээнд дараах шийдвэрүүд онцгой нөлөө үзүүлжээ. Үүнд:

  • Иргэдийн гадаад валютын шилжүүлгийг хязгаарласан;
  • Гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн валютын орлогын 80%-ийг ОХУ дахь дансанд 60 хоногийн хугацаанд хадгалах;
  • Валютын нийт орлогын 90%-ийг дотооддоо хоёр долоо хоногийн дотор зарах, түүний 50%-аас багагүйг экспортын гэрээнд заасан нийт үнийн дүнтэй уялдуулан тогтоох.

Энэхүү зохицуулалтыг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан бөгөөд өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байна. Уг шийдвэр нь эрчим хүч, хар ба өнгөт металл, хими, ойн аж ахуй, үр тариа боловсруулах зэрэг стратегийн 43 салбарын аж ахуйн нэгжүүдэд хамаарах зохицуулалттай байна. Иймд ОХУ-ын эдийн засгийн уян хатан байдал, төвлөрсөн санхүүгийн удирдлага нь хориг арга хэмжээг сөрж, богино хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах хүчин зүйл болж чаджээ.

Түүнчлэн Оросын банкнууд болон аж ахуйн нэгжүүд экспорт, импортын үйл ажиллагаанаас олсон орлогоо ам.доллароос өөр валют руу шилжүүлэх механизмыг хэрэгжүүлснээр Барууны хориг арга хэмжээний эдийн засгийн нөлөөллийг тодорхой хэмжээнд саармагжуулах боломжтой болсон.

Үүний дүнд АНУ болон түүний холбоотнууд БНХАУ, Турк, Арабын Нэгдсэн Эмират, ТУХН-ийн орнуудын банкны байгууллагуудын эсрэг хоёр дахь удаагаа хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч, уг арга хэмжээ нь хүссэн үр дүнгээ өгч чадаагүй. Энэ нь Оросын компаниуд барууны хяналтаас зайлсхийх зорилгоор харьцангуй жижиг, анхаарал татахгүй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, өндөр эрсдэлгүй, олон давхаргатай төлбөрийн схемийг сонгон хэрэгжүүлсэнтэй холбоотой гэж үзэж болно.

Барууны орнуудын ОХУ-д авсан эдийн засгийн хориг арга хэмжээний хүрээнд экспортын хэмжээнд тодорхой өөрчлөлт гарсан боловч тус улсын эдийн засгийг доройтуулах хэмжээнд хүрээгүй нь анзаарагдаж байна. Тухайлбал, хориг арга хэмжээ хэрэгжиж эхэлсний дараа Барууны улсуудад нийлүүлж байсан газрын тосны экспорт 20 хувиар буурсан ч энэ нь ОХУ-ын нийлүүлэлтийг стратегийн түвшинд ганхуулж чадаагүй. Харин байгалийн хийн экспортын хэмжээ бараг хоёр дахин буурсан ч газрын тосны экспорттой харьцуулахад зургаа дахин бага хэмжээтэй байсан тул эдийн засагт мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлээгүй байна.

2022 оны сүүлчээр “Их 7”-ийн (G7) орнууд Оросын газрын тосны үнэд хязгаар тогтоох шийдвэр гаргаж, нэг баррелийг 60 ам.доллароор үнэлэх зохицуулалт хийсэн. Үүнтэй зэрэгцэн, уг үнийн хязгаараас давсан үнээр тээвэрлэж буй газрын тос, нефтийн бүтээгдэхүүн бүхий хөлөг онгоцнуудад даатгалын болон бусад дагалдах үйлчилгээ үзүүлэхийг хориглосон.

Энэхүү зохицуулалт нь Оросын зүгээс тээвэрлэлтийн хууль ёсны шугамыг тойрон гарах, далайн тээвэрлэлтийн “хар флот” буюу бүртгэлгүй, хулгайн схем ашиглах нөхцөлийг бүрдүүлжээ. Үүнд, нефть болон шингэрүүлсэн хийг гуравдагч этгээдийн далайн хөлөг оноцуудаар экспортлох, гарал үүслийг хуурамчаар өөрчлөх зэрэг арга замууд орсон байна. Судлаачдын үзэж буйгаар, газрын тосны экспортын тарифт тавьсан хязгаарлалт нь оновчтой боловч тээврийн сүүдрийн схем буюу хууль бус тээвэрлэлт (dark fleet)-ийг бүрэн хянах боломж хязгаарлагдмал хэвээр байгаа нь хориг арга хэмжээний үр нөлөөг сулруулж байна.

Дүгнэлт

Сүүлийн жилүүдэд ОХУ-ын эдийн засагт тодорхой хэмжээнд эерэг нөлөө үзүүлж байсан батлан хамгаалах салбарын зардал цаашид 2023, 2024 онуудын түвшинд хадгалагдах боломж хязгаарлагдмал байна. Улсын төсөвт тавигдах ачаалал нэмэгдэж, хөрөнгө оруулалтын эх үүсвэр багасахын зэрэгцээ батлан хамгаалах үйлдвэрлэлд чиглэсэн хэт төвлөрөл нь урт хугацаандаа тогтвортой байж чадахгүйг шинжээчид онцолжээ. Үүнээс үүдэн 2025 оны эдийн засгийн үзүүлэлтүүд өмнөх жилүүдтэй харьцуулахад саармаг буюу буурах төлөвтэй байгаа бөгөөд ажилгүйдлийн түвшин нэмэгдэх магадлалтай байна. Нөгөөтэйгүүр батлан хамгаалах үйлдвэрлэлийн хэмжээ буурч, цэргийн салбарт төвлөрсөн хүний нөөцийн эрэлт багассанаар иргэний эдийн засгийн салбар дахь боловсон хүчний хомсдол тодорхой хэмжээнд нөхөгдөж боломжтой. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд дотоод тэнцвэрийг сэргээх, зарим салбарын хүний нөөцийн хангамжийг сайжруулах нөхцөл бүрдүүлэхэд түлхэж болно гэж үзэж байна.

Аюулгүй Байдал судлалын хүрээлэн бэлтгэв

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ
 
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​