fbpx Төрийн эзэн нь хэн бэ?
 
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
11 минут 12 секунд

Төрийн эзэн нь хэн бэ?

Намыг ил, далдаар санхүүжүүлсэн хүмүүс төрийн өндөр албан тушаалд томилогдож, төсвийн тендер, газар, тусгай зөвшөөрөл авахад давуу байдал эдэлж байгаа эсэхийг хэн шалгаж байна вэ?

Сонгуулийн мөнгийг хэн төлж, сонгуулийн дараа хэн үр шимийг нь хүртдэг вэ? Намд их хэмжээний мөнгө өгсөн хүн сайд, төрийн өмчит компанийн захирал болох, эсвэл төсвийн томоохон тендер авахад давуу эрх эдэлдэг үү? Эдгээр холбоог хэн шалгаж, хэн хариуцлага тооцдог вэ?

Монгол Улсын Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. Гэвч сонгуулийн дараа төрийн эрх мэдэл хэний ашиг сонирхолд үйлчилж байгааг иргэд хэрхэн мэдэх вэ?

Сонгуулийн мөнгөний мөрөөр

2024 оны УИХ-ын сонгуульд нэг нам, эвсэл 6.4 тэрбум, нэр дэвшигч тойргоосоо хамааран 900 саяас 1.5 тэрбум төгрөг хүртэл зарцуулах боломжтой байв. Энэ нь зарцуулсан бодит мөнгө биш, сонгуулийн зардлын тогтоосон дээд хэмжээ юм.

OSCE/ODIHR-ийн 2024 оны УИХ-ын сонгуулийн ажиглалтын эцсийн тайланд таван нам сонгуулийн зардлын явцын тайлангаа ирүүлээгүй, 113 нэр дэвшигч орлого, зарлагын мэдээлэл огт өгөөгүй, 50 нь зөвхөн орлого, эсвэл зарлагын тайлангаа ирүүлсэн гэжээ. Мөн сонгуулийн санхүүжилтэд хяналт тавих эрх бүхий Төрийн аудитын байгууллага бодитой хяналт, шалгалт хийгээгүйг олон улсын ажиглагчид тэмдэглэсэн байна.

Энэ бол зөвхөн тайлангийн асуудал биш. Хэн, хэдэн төгрөг хандивлаж, тэр мөнгө хаанаас гарч, юунд зарцуулагдсаныг шалгах боломжийн тухай асуудал юм.

Нам, нэр дэвшигчийн тайланд тусгагдаагүй мөнгө байсан уу? Байсан бол хэнээс гарсан бэ? Сонгуулийн дараа тэдгээр санхүүжүүлэгчид ямар нэгэн давуу байдал олж авсан уу?

Тайлангийн зөрчил өөрөө далд санхүүжилт, авлигыг нотлохгүй. Харин мөнгөний урсгалыг бодитой шалгахгүй бол хууль зөрчсөн эсэхийг ч тогтооход бэрх.

Албан тушаалын үнэ хэд вэ?

Монголчууд энэ асуултыг анх удаа тавьж байгаа биш. 2016 оны сонгуулийн өмнө ил болсон “60 тэрбумын хэрэг” төрийн албан тушаал, улс төрийн санхүүжилтийг хооронд нь холбох асуудлыг олон нийтийн анхаарлын төвд авчирсан.

Тухайн үед ил болсон бичлэгт төрийн албан тушаалыг ашиглан улс төрийн санхүүжилт босгох тухай ярьсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Төрийн албыг улс төрийн мөнгө босгох хэрэгсэл болгох боломжийг хэлэлцсэн гэх энэ асуудал нь сонгуулийн санхүүжилт, төрийн томилгооны зааг ямар чухлыг харуулсан юм.

2019 оны аравдугаар сард уг хэрэгтэй холбогдуулан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт анхан шатны шүүх дөрвөн жилийн хорих ял оноосон. Гэвч давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан. Иймээс анхан шатны шийдвэрийг эцэслэн тогтоогдсон гэм буруу мэт тайлбарлаж болохгүй.

Харин төрийн албан тушаал улс төрийн санхүүжилтийн хэрэгсэл болж болох уу гэсэн асуулт өнөөдөр ч ач холбогдолтой хэвээр байна.

Төрийн мөнгийг хэн хүртдэг вэ?

2018 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн асуудал ил болсон. iKon.mn сайт сангийн мөнгөн гүйлгээ, төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг, компанийн бүртгэлийн мэдээллийг тулган судалжээ.

2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар нийтэлсэн уг судалгаанд УИХ-ын 16 гишүүн, гурван сайд, нэг дэд сайдтай холбоотой компаниуд ЖДҮХС-гаас зээл авсан тухай мэдээлсэн байна.

Тухайлбал, тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригтой холбоотой компаниудад нийт 3 тэрбум, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатартай холбоотой компаниудад 2 тэрбум төгрөгийн зээл олгосон гэж уг судалгаанд дурджээ.

Эдгээр нь сэтгүүлчдийн баримтжуулсан зээлийн мэдээлэл бөгөөд дурдагдсан хүн бүр хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон гэсэн үг биш. Гэхдээ төрийн хөнгөлөлттэй санхүүжилт, улс төрийн албан тушаалтнуудын бизнесийн ашиг сонирхол давхцахад ямар эрсдэл үүсдгийг харуулсан.

“60 тэрбумын хэрэг” улс төрийн санхүүжилт ба төрийн томилгооны боломжит холбоог, ЖДҮХС-гийн хэрэг төрийн санхүүгийн нөөц ба улс төрийн нөлөөний давхцлыг тус тус хөндсөн.

Энэ хоёр өөр механизм боловч нэг нийтлэг асуулттай. Төрийн шийдвэрээр хуваарилагдаж буй баялаг, боломжид хэн, ямар шалгуураар хүрч байна вэ?

Үүнтэй адил асуултыг төсвийн худалдан авалт, газар олголт, уул уурхайн болон импортын тусгай зөвшөөрөл, шатахуун болон стратегийн ач холбогдолтой бусад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, төрийн өмчит компаниудын томоохон гэрээнд тавих шаардлагатай.

Эрх мэдэл яагаад баялаг болдог вэ?

Институцийн эдийн засагч Дуглас Нортын тайлбарласнаар нийгмийн албан болон албан бус дүрэм хүмүүсийн үйлдэл, урамшууллыг тодорхойлдог.

Хэрэв төрийн шийдвэрийн хэрэгжилтийг хараат бусаар шалгах институц сул байвал зах зээлд шударгаар өрсөлдөхөөс илүү улс төрийн эрх мэдэлд ойртох нь ашигтай болох эрсдэл үүснэ. Бизнес эрхлэгчдийн зарим нь шинэ баялаг бүтээхээс илүү төрөөс давуу эрх авахыг эрмэлзэж болно.

Үүнийг эдийн засагт рент эрэлхийлэх (rent-seeking) буюу шинэ баялаг бүтээхээс илүүтэй давуу эрхээр орлого олохыг эрмэлзэх гэж нэрлэдэг. Тухайлбал, зайлшгүй хэрэгцээтэй барааг импортлох онцгой эрхийг шударга өрсөлдөөнгүйгээр олгох нь үүний нэг жишээ байж болно.

Асемоглу, Робинсон нарын тодорхойлсон олборлогч шинжтэй институцийн нэг онцлог нь эрх мэдэл, эдийн засгийн боломж хязгаарлагдмал хүрээнд төвлөрөх явдал юм.

Тухайлбал, улс төрийн намд хандив өгдөг, төрийн сангаас зээл авдаг, эсвэл үнэ цэнтэй тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани нь хамаатан садан, зуучлагч, оффшор холдинг компаниар дамжин хяналтад байдаг байж болно. Тухайн компанийн эцсийн өмчлөгчдийг тогтоож, мэдээллийг нь баталгаажуулаагүй бол ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэхэд учир дутагдалтай.

Гол нь төрийн шийдвэр шударга өрсөлдөөнийг дэмжиж байна уу, эсвэл тодорхой бүлэгт давуу эрх олгож байна уу гэдгийг шалгах явдал.

Сонгогчдын ерөнхий хороотой болъё

Монгол Улс 2023 онд Улс төрийн намын тухай хуулиа шинэчилсэн. Намуудын санхүүгийн тайланг хүлээн авах, аудит хийлгэх, нийтэд мэдээлэх зохицуулалт бий. Гэвч тайлан хүлээн авах, тайлангийн үнэн зөвийг бодитоор шалгах хоёр өөр асуудал.

Иймээс одоогийн Сонгуулийн ерөнхий хороог улс төрийн намуудаас бодитой хараат бус, санхүүгийн хяналтын чадавхтай Сонгогчдын ерөнхий хороо болгон шинэчлэх саналтай байна.

Их Британийн бие даасан Сонгуулийн комисс (Electoral Commission) намуудын хандив, зээлийн тайланг улирал бүр хүлээн авч, нийтэд мэдээлж, зөрчлийг шалгадаг. 2026 онд намын төв байгууллагад нэг эх үүсвэрээс өгсөн хандив, зээлийн нийлбэр 11,180 фунт стерлингээс давбал тайлагнах шаардлагатай.

Германд улс төрийн намууд санхүүгийн тайлангаа Бундестагийн Ерөнхийлөгчид хүргүүлдэг. Нэг удаагийн 35,000 еврогоос давсан хандивыг шуурхай мэдэгдэж, хандивлагчийн мэдээлэлтэй хамт нийтэлдэг. Энэ нь Их Британийнхтай адил комиссын загвар биш ч санхүүгийн хяналтын өөр нэг туршлага юм.

Монгол Улс эдгээр туршлагыг өөрийн институцийн онцлог, нөхцөл байдалд нийцүүлэн хэрэгжүүлэх боломжтой.

Нэгдүгээрт, хорооны гишүүдийг намуудын тохиролцоогоор бус, нээлттэй сонгон шалгаруулалтаар, намын хараат бус, нэр хүндтэй, аудит, хууль, санхүүгийн мэргэжлийн хүмүүсээс бүрдүүлэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, нэг эх үүсвэрээс өгсөн хандивын нийлбэр 5,000 ам.доллартой тэнцэх хэмжээнд хүрвэл хөрөнгийн эх үүсвэрийг нэмэлтээр нотлуулдаг болох саналтай байна. Энэ нь одоогийн бага дүнтэй хандивын ил тод байдлын шаардлагыг сулруулах ёсгүй. Хандивыг жижиглэн шилжүүлэх, бусдын нэрээр өгөх, гуравдагч этгээдээр дамжуулах эрсдэлийг мөн хянах шаардлагатай.

Гуравдугаарт, хороо санхүүгийн тайланг хуульд заасан журмаар банкны холбогдох баримт, хандивлагчийн мэдээлэлтэй тулган шалгаж, зөрчил илэрвэл хариуцлага тооцуулах эрхтэй байх ёстой. Ингэхдээ аудит, мөрдөн шалгах байгууллагын чиг үүрэгтэй давхцахгүй, иргэдийн мэдээллийн нууц, хууль ёсны эрхийг хамгаална.

Дөрөвдүгээрт, улс төрийн томоохон хандивлагчидтай холбоотой төрийн томилгоо, тендер, газар, тусгай зөвшөөрлийн шийдвэрийг хууль ёсны мэдээллийн сангаар тулган шалгах боломж бүрдүүлэх хэрэгтэй.

Ингэж байж улс төрийн санхүүжилтийг сонгуулийн хэдхэн долоо хоногт бус, жилийн турш хянах боломжтой болно.

Төрийн эзэн нь хэн бэ?

Сонгуульд ялсан нам de jure буюу хуулиар төрийн өмчийн эзэн болдоггүй. Харин de facto буюу бодит байдал дээр төрийн өмчийг өөрийн мэт захиран зарцуулах боломжтой болчихдог юм биш биз?

Намыг ил, далдаар санхүүжүүлсэн хүмүүс төрийн өндөр албан тушаалд томилогдож, төсвийн тендер, газар, тусгай зөвшөөрөл авахад давуу байдал эдэлж байгаа эсэхийг хэн шалгаж байна вэ?

Ил тод байдал гэдэг нь тайлан нийтлэх төдий зүйл биш. Тэр тайланг хараат бусаар шалгаж, зөрчил тогтоогдвол хариуцлага хүлээлгэдэг байхыг хэлнэ.

Ардчиллын чанарыг зөвхөн сонгуулийн дүнгээр бус, сонгуулийн дараа төрийн эрх мэдэл хэрхэн хэрэгжиж байгаагаар хэмжих учиртай.

Монголын төрийн эзэн de jure ард түмэн. Харин de facto хэн бэ?

DeFacto — Think Deeper. See Further.

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав
Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол Улс, Беларусь Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Ж.Оюунбаатар: Ерөнхийлөгч айлчлалаараа Монгол, Германы стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг өргөжүүллээ

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Улстөрчдийн хэн юу хэлэв?

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

“Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг“

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Г.Занданшатар “ажилгүй” уйдав уу, эсвэл Д.Амарбаясгалан АТГ-аас уйдсан уу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

Узбекистаны цөмийн эрчим хүчний станц: эрчим хүчний аюулгүй байдал ба геополитикийн эрсдэл

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

“МИАТ”-ын Т.Тэлмэн эхний шалгалтандаа муу дүн авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Тэрбумаар нь тендер авдаг “Тендерийн магнат“ С.Анхбаяр Эрдэнэтийн Г.Ёндонг “БАЗЖЭЭ“...

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​