fbpx Эрүүдэн шүүсэн гэх Б.Хурц нарын хэрэг хаана явна вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 24 секунд

Эрүүдэн шүүсэн гэх Б.Хурц нарын хэрэг хаана явна вэ?

Одоогоос жил гаруйн өмнө  төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудал, бичлэг олон нийтэд ил болов.  Төрийн ордонд Хууль зүй, дотоод хэргийн сайд  Ц.Нямдорж тэргүүтэй улстөрчид уучлалт гуйж, 1937 оных шиг их хэлмэгдүүлэлт С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон гэдгийг онцолсон.  Улмаар энэ асуудлыг ҮАБЗ-ийн хэмжээнд хэлэлцсэн байдаг.  Сэтгүүлчдэд болон бусад салбарынханд эрүүдэн шүүсэн гэх  27 минутын бичлэг үзүүлж, буруутныг шийтгэж, хэлмэгдэгсдийг шоронгоос гаргана гэв.  Ингэж С.Зоригийг хөнөөсөн хэрэг дахин задарч, нийгэмд дахин эргэлзээ, хүлээлт үүсгэсэн юм. 

Б.Содномдаржаа,  Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын есөн хүний буруутган  хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.

 

 

 

Улмаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 251, 133 дугаар зүйл анги буюу хууль бусаар эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Анхан шатны шүүх хуралдаанаас “Хэргийн нотлох баримт хангалтгүй” хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Гэвч прокурор шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байдаг.

 

 

 

Харин давж заалдах шатны шүүх хуралдаан өнгөрсөн оны аравдугаар сард болж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэсэн байдаг. Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаах шийдвэр гаргаад байсан билээ.

Хамгийн сүүлчийн мэдээллээрэнэхүү шийдвэрийг шүүгдэгч Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж, өмгөөлөгчдөөрөө дамжуулан Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан байдаг.  Тэд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзжээ. Хэргийг шүүхийн шатанд биш мөрдөн байцаалтад буцаах ёстой” хэмээн гомдол гаргасан байна.   Ийнхүү эрүүдэн шүүсэн гэх дуулиантай хэрэг шүүхэд шатанд очоод л нам жим болчихлоо. Гэтэл сүүлийн үед хэргийн гол буруутан гэгдээд байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэх мэдээлэл цацагдаж эхлэв.  Түүнийг АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр дэнчингийн мөнгөө өгсөн гэх.  Энэ талаар ЗГХЭГ-ын дарга  Л.Оюун-Эрдэнэ “Эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал шүүх дээр замхарч байгаа. Үүнийг бид шахаж ажиллаж байна.

 

 

 

Эрүүдэн шүүх үйл ажиллагааг зохион байгуулсан Б.Хурц Баянзүрх дүүрэгт ардчилсан намаас нэр дэвшинэ. 100 сая төгрөгөө өгсөн байна лээ” гэх асуудлыг Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ мэдэгдэв. Харин АН-ын дарга С.Эрдэнэ “Б.Хурц гэдэг хүн манай намд нэг ч төгрөг төлөөгүй.

 

 

 

Түүнийг нэр дэвшүүлэх асуудал намын аль ч шатанд яригдаагүй. Ийм ор үндэслэлгүй мэдээлэл хийсэн Л.Оюун-Эрдэнийг хуулийн байгууллагад шалгуулна” гэжээ. Үүнээс харахад эрүүдэн шүүсэн гэх дуулиант хэрэг улс төрийн ээлжит шоу л байсан бололтой. Хэргийг олон нийтэд баатар мэтээр мэдээлж байсан шоучид нь ч чимээгүй болж, хэргийн буруутган гэгдэх хүмүүс нь парламентад суухаар санаархаж явна.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.Сарангэрэл: Маск зүүгээгүй хүнд "хүү минь, найз минь ч маскаа зүүгээч" гэж хэлье, шаардъя
Д.Сарангэрэл: Маск зүүгээгүй хүнд "хүү минь, найз минь ч маскаа зүүгээч" гэж хэлье, шаардъя
 
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​