МАН-ын даргаар томилогдсон У.Хүрэлсүх намынхаа их хурлын индрээс сахилга бат, хариуцлагынхаа тухай ярих үедээ УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас уучлалт гуйлаа. Тэрээр:
“Би Ж.Мөнхбат дүүгээ хулгайч гэсэндээ уучлал гуйж байна. Мөнхбат дүүтэйгээ, эрхэм гишүүнтэйгээ, бид хоёр дахиж муудалцахгүй ээ. Ах дүү шиг хамтарч ажиллана. Хүн өөрийнхөө хамгийн их итгэж найдаж явдаг дотны хүндээ амархан гомддог юм шиг байна лээ. Дүүдээ гомдоод л хатуу үг хэлчихсэн байна лээ. Ахыгаа уучлаарай, ах нь цаашдаа ийм авир дахин гаргахгүй ээ” гэсэн юм.
МАН-ын дарга У.Хүрэлсүх намынхаа их хурлын индэр дээрээс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас чин сэтгэлийн уучлал эрэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.