fbpx Баабар: Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь
 
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
20 минут 41 секунд

Баабар: Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь

Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь номоо ийнхүү туурвиж дууслаа. Зээлдсэн үгсийг нэлээд хэдэн жилийн өмнөөс цуглуулж эхэлсэн ба эцэст нь нэгтгэж бүтээл болгохоор жил гаруйн хөдөлмөр зарцуулав.

Энэ тольд өнөөгийн дундаж монгол сэхээтэн ойлгодог, хэрэглэдэг таван мянга орчим зээлдмэл үг сонгож, аль хэлнээс гарвалтай, цаашлаад ямар хэлнээс угшилтай зэргийг тодорхойлов.

Улмаар үгийн шууд утга нь юу гэж байсан хийгээд монгол хэлэнд нэвтрэхдээ ямар утга агуулах болсныг тодруулах оролдлого хийлээ. Зээлдмэл үгийн уг сурвалж нь уг хэлээрээ хэрхэн бичигддэгийг эхээр нь олж тавьсан. Иймээс зөвхөн үсгийн тэмдэгт гэхэд латин, герег, кирил, хятад ба япон ханз, солонгос, санскрит, араб ба перс, руин зэрэг арав гаруй төрлийн үсэг тэмдэгтээс бүрдэв.

ТОЛГОЙ ҮГ. Толиос хэрэгтэй үгээ олохын тулд цагаан толгойн үсгийн дарааллаар эрэмбэлэгдсэн дагуу хайна. Төвд, хятад, түрэг, манж гарвальтай үгийг хайж олоход хялбар, учир нь эдгээр нь монгол хэлэнд голдуу дээр үед нэвтэрсэн учир бичлэг нь монгол дуудлагаар хэлэгдэх болсон ба тэр л байдлаараа бичгийн хэлэнд буун нэгэнт хэвшсэн учир бэрхшээл учрахгүй.

Монголжиж амжсан үгс. Хэдийгээр монгол хэлэнд хожуу нэвтэрсэн боловч аяндаа дуудлагаа даган монголжиж, тэгж хэлдэг төдийгүй бичдэг болсон цөөнгүй үгийг монголжсон хэлбэрээр нь энэ толины толгой үгэнд авлаа. Эсээ, хаминдаа, амаржий, хааз, ёонкос, коонс, сээвс гэх мэт. Монгол хэлэнд эгшиг зохицох ёс гэж нэг онцлог бий. Энэ нь үгэнд орсон эгшгүүд нэг төрөл болон журамлагддаг буюу нөхцөл, дагаврууд нь эгшиг зохицох ёсыг даган залгагдана гэсэн үг юм. Наад зах нь нэг үгэнд а авиа э, о зэрэг авиатай хамтардаггүй, эгшгүүд аль нэг тийшээ шилжин журамлагддаг. Отвертка – автийрк, одъяал – адяал, комендант – хаминдаа гэх мэт.

Р үсэг. Монгол хэлэнд Р авиа үг бүтээхэд идэвхтэй оролцдог авч үгийн толгойд заавал өмнөө эгшиг авч амилж байж дуудагддаг. Руль – үрүүл, рашаан – аршаан гэх мэт.

Л үсэг. Монгол хэлэнд Л авиагаар эхэлсэн үг байдаггүй учир ийм үгсийг ямар ч эргэлзээгүй зээлдмэл үг гэж шууд тооцож болно. Мөн түрэг хэлэнд ч Л-ээр эхэлсэн үг байдаггүй.

Е үсэг. Монгол бичлэгээр Е үсэг нь Еэвэн гэхэд ордог авианы тэмдэгт юм. Орос бичлэгт үгийн эхэнд ба адагд Е гэж дуудагдах боловч, үгийн дунд Э авиаг оролдог. Үүнээс болоод Орос болон оросоор дамжиж ирсэн үгийг орчин цагийн кирилл бичигт Э гэж бичигдэх ёстой газар Е тэмдэгтээр бичих болжээ. Нэгэнт тэгж бичээд дассан толгой үгэнд энд хэвээр хадгалсан боловч, ялангуяа шинээр орж ирж буй зээлдмэл үгэнд Э тэмдэгтээр бичлээ.

Ё үсэг. Ё бол монгол кирилл бичлэгээр Ёотон гэхэд ордог авианы тэмдэгт юм. Орос бичлэгт энэ тэмдэгтийг зөвхөн толь бичигт хэрэглэдэг боловч, энгийн бичлэгт Ё тэмдэгтийн дээрх хоёр цэгийг орхигдуулдаг. Гэвч оросууд Е тэмдэгтээр орлуулсан ч үүнийг Ё авиагаар уншдаг. Горбачёв, Хрущёв гэж уншина. Харин монгол бичлэгт орхигдуулсан Ё тэмдэгтийг еэвэнгийн Е авиагаар уншдагаас болж буруу нэршил үүсдэгийн жишээ бол герман хэлний Freud нэрийг оросоор жинхэнэ бичлэгээр Фрёйд гэснийг Фрейд гэж бичдэгээс болж монголоор энэ эрдэмтний нэрийг Фрэйд гэж нэрлэх болжээ.

У, Ү үсэг. Дамдинсүрэнгийн кирилл бичгийн тэмдэглэгээнд Ургамал гэдгийн У тэмдэгт, Үсэг гэдгийн Ү тэмдэгт хоёрыг эндүүрлээс болоод зөрүүлжээ. Монгол У бол хоолойн гүнээс дуудагддаг, тун цөөн хэлэнд байдаг онцлогтой авиа билээ. Монгол хэлний У тэмдэгтээр бичсэн үгийг гадаад хүнээр уншуулбал шууд л Ү авиагаар хэлнэ, Ургамал гэвэл Үргамал гэх жишээнээс харж болно. “Клуб” гэдгийг монгол хүн “күлүүб” гэж уншдаг, клУб гэж хэлдэггүй. “уул, ул, үүл, үл” гэсэн дөрвөн үгийг монгол хэл мэдэхгүй гадаад хүнээр уншуулаад ямар ялгаатай сонсогдож байгааг төвөггүй ажиглаж болно. Илэрхий ийм тохиолдолд энд У-г Ү-гээр сольж бичсэн болно.

Б, В үсэг. Уйгуржин монгол бичигт В авиаг тэмдэглэсэн тэмдэгт байдаггүй, хожим гадаад үгэнд хэрэглэдэг В авиа тэмдэглэх тэмдэгт бий болжээ. Орос болон, жишээ нь англи хэлэнд V тэмдэгт хэрэглэдэг авиа монгол хэлэнд байдаггүй. Учир нь “варень” гэснийг тэд доод уруултай хамжин шүргэж хүчтэй тэсрэх авиагаар дууддаг. Гэтэл үүнийг монголоор доод уруул цорвойж зөөлөн дуудах ба, бүр ихэнх тохиолдолд Б авиагаар “барээнь” гэж хэлнэ. Монгол хэлний В тэмдэгт нь англи хэлний W тэмдэгтээр хэлэгддэг авиатай дүйнэ, харин ийм авиа орос хэлэнд байдаггүй. Үүнийг оросоор дөхүүлж дуудахын тулд Уи, Уа, Уо, Уэ гэх мэт тэмдэглэгээ ашигладаг. Watson-Уатсон, Wilson-Уилсон, Wels-Уэльс гэх мэт. Гай болтол мөнөөх хоолойн угаар дуудагддаг У энд ороод ирлээ. Уг нь W=В болохоор Ватсон, Вильсон, Вэльс байж зөв, эсвэл дөхүү дуудагдах учиртай.

h, kh үсэг. Уйгуржин монгол бичигт “энх” гэдгийн Х, “анх” гэдгийн Х хоёр шал өөр тэмдэгтээр бичигддэг, ерөөсөө ч тусдаа өөр авиа юм. Одоо кирилл бичигт үүнийг ялгахын тулд “хоолойн Г”, “хэлний Г” хэмээн нэлээд болхидуу нэрлэх болжээ. Англи хэлний жишгээр ялгаж бичих бол Enhbayar, Ankhbayar гэмээр. Нэг үед адилхан кирилл үсэгт шилжсэн хасаг хэлэнд үүнийг ялгахын тулд Г ба Ғ, К ба Қ, Х ба Һ гэж тусад нь тэмдэгт хэрэглэх болжээ. Хоолойн ГА авиа тэр болгон хэлэнд байдаггүй, магадгүй хамит сэмит ба алтай язгуурын хэлэнд байдаг байх. Орос хэлэнд байдаггүй ч хатуу хэлэгддэг “хуй”-г Х тэмдэгтээр, зөөлөн хэлэгддэг Хитлэр-ийг ялгахын тулд зөөлөн хэлэгддэг Х-г Г гэж тэмдэглэн Гитлер гэх болжээ. Энэ тольд зарим толгой үгэнд ийм ялгааг баримталсан боловч, нэгэнт хэрэглээд дассан газарт хэвээр хадгалав.

Х, Г үсэг. Хэлний гэгдэг Г авиа зөвхөн эм үгэнд дуудагддаг учир заримдаа “гэ” гэж нэрэлдэг бол хоолойн Г-г “га” гэж нэрлэх явдал бий. Угаасаа уйгуржин монгол бичгээр тус тусдаа өөр тэмдэгтээр бичигддэг шүү дээ. Ингэхээр “гэ” авианы араас “а” авиа залгах ёс монгол хэлэнд бараг байхгүй учир гадаад зээлдмэл үгийн “гэ”-г “Ха” авиагаар сольж дууддагийн жишээ гэвэл “гааз” гэснийг “хааз” гэнэ. Энэ тохиолдол ганц “Гэ” - дээр төдийгүй “Хэ”, “Кэ” тохиолдолд ч мөн адил.

Ө үсэг. Ийм авиа олон хэлэнд бий ч орос хэлэнд байдаггүй учир Ё тэмдэгтээр орлуулдаг. Гэтэл мөнөөх дээрх хоёр цэгийг нь орхигдуулдаг (залхуурдаг юм болов уу?) Е тэмдэгт болно, тэрийг нь монголоор Э авиагаар уншдаг. Энэ нь үгийн үндсэн дуудлагыг шал өөр болгодог.

Я-ийн төрлийн үсгүүд. Дангаараа ямар ч авиа гаргадаггүй мөртөө араас нь эгшиг залгахаар амилдаг тэмдэгт уйгуржин монгол бичигт бий. Ийм тэмдэг олон хэлэнд байдгийг “J” тэмдэгтээр илэрхийлдэг бол англи хэлэнд “Y” тэмдэгт хэрэглэдэг. Харин кирилл бичигт эднийг салган тус бүрд нь Я, Е, Ё, Ы, Ю гэсэн тэмдэгтүүд зохиожээ. Гэтэл орос хэлэнд “Ө”, “Ү” тэмдэглэгээ байдаггүй учир монголоор “ер бусын” гэдгийн ЕР, 90 гэсэн тооны “ЕР” хоёр адил бичигдэнэ. Жаран нэгийн И гэгддэг тэмдэгт уг нь “Ji, Yi” юм, харин орос дуудлага нь монгол хэлэнд огт байхгүй.

Й үсэг. Хагас И гэж нэрлэдэг энэ тэмдэгт монгол хэлээр эгшгийн ард орохоороо И-ээс өөр өвөрмөц дуудлагатай боловч уйгуржин монгол бичигт ч өөрийн тэмдэгт үгүй. Й-г дуудахад И-гээс арай ондоо буюу хоолойны оролцоотой дуудагддаг. Жишээлбэл ИзраИл гэхэд (зөв бичлэг нь) И авиа чөлөөтэй дуудагдаж байхад ИзраЙл болгож (заримдаа ингэж бичдэг төдийгүй, дууддаг) дуудахад үл мэдэг хоолойн оролцоо нэмэгдэж, Хэ авиа ч оролцоод байгаа юм шиг дуудагдаж байна. Харин орос бичлэгт үүнийг Я-ийн төрлийн тэмдэгтийн нэг хэлбэр болгон ашиглаж Йа, Йо гэх мэтээр Йорк, Йод гэж бичдэг. Уг нь монголоор Ёорк, Ёод гэх ёстой баймаар.

Ь үсэг. Уйгуржин монгол бичлэгт гийгүүлэгчийн зөөлрүүлэхдээ И тэмдэгт хэрэглэдэг, одоо ч шинэ үсгийн бүрмээр гарди, банди, архи, тамхи гэх мэтээр бичдэг.

Ъ үсэг. Монгол хэлэнд ямар ч эгшиг, гийгүүлэгчийг хатууруулан дууддаг тохиолдол байхгүй. Зөвлөлтийн мэргэжилтний шахалтаар энэ сонин тэмдэгт кирилл үсэг дагалдан орж ирсэн тул далд оруулах газар олдохгүй арга ядан, адъяа, сумъяа гэж бичих болжээ. Тэр байтугай Дамдинсүрэн өөрөө үүнийг Оюунъэрдэнэ, Говьъалтай гэх маягаар ашиглах гэж оролдож байв. Энэ тольд уйгуржин монгол бичгийн бичлэгийг дуурайн адяа (ади-а), сумяа (суми-а) гэж тэмдэглэв.

Н ба НЬ үсгийн ялгаа. Уйгуржин бичигт шал өөр дуудлагатай хоёр өөр Н авиа байдгийг одоо кирилл бичгээр нэгтгэчхээд “хэлний үзүүрийн Н”, “хэлний угийн Н” хэмээн арга ядсан болхиор нэрлэх болжээ. Хэл болгон үүнийг ялгахын тулд өөрийн өвөрмөц өөр тэмдэгт юм уу, нийлэмж тэмдэглэгээтэй. Жишээ хасаг бичлэгт Ң, испани бичлэгт Ñ гэсэн тусгай тэмдэгт хэрэглэдэг бол, англи зэрэг олон хэлний бичлэгт Ng гэж тэмдэглэдэг. Орос хэлний угийн Н дуудлага байдаггүй (магадгүй тэд баНк гэхэд дуудагддаг байх) боловч гадаад зээлдмэл үгэнд “нг” бичдэг ч тэрийгээ хэлний үзүүрийн Н-ээр биш, шууд үсэгчлэн “нг” гэж дууддаг. Гэтэл монгол хэлэнд эдгээр хоёр дуудлага аль алин нь чухал үүрэгтэй, ялгамж нь утга учиртай. Хэлний угийн Н-ийг уйгуржин бичгээр “энхлэгтэй Н” гэж нэрлэх нь бий. “Хан үндэстэн” гэж их бичсэн байдаг, гэтэл энэ нь “хан” биш “хань” юм. Англи зэрэг хэлний “king” гэж бичсэнийг “кинг” гэж бичдэг төдийгүй дууддаг, гэтэл энэ нь “кинГ” биш “кин” гэж хэлний угийн Н-ээр дуудагдах ёстой. Хэлний угийн Н-ийн дараа дагавар залгахад өнөөх нуугдмал Г илэрдгийг “хун” нэршил харьяалахын дагавар авахаараа “хунгийн” болдгоос ажиглаж болно. Энэ толины толгой үгийн нэршилд үүнийг нэлээд анхаарсан.

-ци, -ги төгсгөл. Латин бичлэг “-tion” гэсэн төгсгөлтэй үг элбэг бий. Энэ нь алив нэршлийн төлөв байдлыг илэрхийлсэн нэр үг. Монголоо үүнийг заримдаа “-члал” гэж орчуулдаг ч илүү тохирсон нь “-шил” байж магадгүй, даяаршил, нэршил, оршил гэх маягтай. Энэ төгсгөл хэсгийг англиар “-шн”, францаар “-сион”, германаар “-цион”, польшоор “-цяа”, харин оросоор “-ция” гэж дуудна. Одоо хэрэглэж байгаа кирилл монгол бичлэгийн дүрмээр гадаад зээлдмэл үг А, Я-аар төгссөн бол энэ тэмдэгтийг хасна гэж байгаа. Иймээс “америка” гэдгийг “америк” болгох жишээтэй (яагаад ч юм, “К” тэмдэгтээр төгсвөл уг үг эр, эм нь хамаагүй эм үгийн дагавар залгана гэжээ. Уг нь ямар ч үгийн араас “-аас”, “-ээс” залган дуудаж үзээд “америкээс гэдэггүй, америкаас гэдэг” тул эр, эмийг нь амархан таньж болмоор!). Гэтэл акция гэсэн орос бичлэгтэй үгийг монголоор аакц гэж дууддаг болохоос, зөвхөн “я”- г хасаад акций гэж хэн ч хэлдэггүй. Зүй нь ийм тохиолдолд “–ия” тэр чигээр нь хасна гэж дүрэмлэх ёстой байж л дээ. Атракц, организац, цивилизац гэж энэ толины толгой үгэнд тэмдэглэсэн нь ийм учиртай. Гэхдээ толгой үгээс бусад бүх тохиолдолд одоо хэрэглэж буй кирилл монгол бичлэгийн дүрмийг огт гажуудуулалгүй тэр хэвийг нь баримтлав. Үүнтэй төстэй бас нэг төгсгөл бол “Ги”. Биология, геология гэх мэтээс ганц “Я” тэмдэгтийг хасаад геологи гэсэн “монгол үг” болчхож байгаа. Энэ И тэмдэгт илүүдэл гэдгийг хэн ч зөвшөөрөх байх. Зарим мэргэжилтний тайлбарласнаар “геолог” гэвэл энийг эзэмшсэн мэргэжилтэн болчихно гэх. Гэтэл энэ нь орос дүрэм, монголоор мэргэжлийн хүнийг “-ч”, “-чин” гэж залгадаг. Өөрөөр хэлбэл “геологч”.

Урт эгшиг. Монгол хэлний дуудлагаар өргөлттэй эгшгийг давхарлан хослуулж бичдэг. Олон тохиолдолд өргөлтгүй балархай эгшгийг бараг дуудалгүй эсвэл бараг сонсогдохгүй хэлдэг. Тиймээс ч халимаг монгол кирилл бичлэгт балархай эгшгийг хасаж бичихээр дүрэмчилжээ. Монгол кирилл бичгээр ч “гээгдэх эгшиг” нэрийн дор өргөлтгүй балархай эгшгийг хасахаар дүрэмчилсэн нь үгийн язгуурыг үл танигдах болгон “алаад” хаясан билээ. Энэ тольд гадаад зээлдмэл зарим үгийн дан эгшиг бичсэн газрыг монгол дуудлагаар уртаар дуудан өргөлт өгдгийг ялгамжлав: уран биш, ураан, урал биш ураал гэх мэт. Далимд хэлэхэд уранум гэх химийн элементийг уран ч биш ураан ч биш ураань юм л даа, дахиад л өнөө хэлний үзүүрийн Н!

Адил тэмдэгт гийгүүлэгч давхарлах. Баттарей, кларнетт, аттестат адресс, ассистент диссэртац мэссэж касс гэх мэт цаад хэл нь ижил гийгүүлэгч давхарлан бичдэг үг нэлээд буй ч монгол дуудлагаар тэр нь давхарласан авиагаар дуудагддаггүй учир хоёр давхарласан гийгүүлэгчийн нэгийг толгой үгэнд хасаж тэмдэглэв. Гэвч вассал, классик, комиссар, масс, мисс, мэссэж гэх мэт үгэнд үнэхээр тухайн шүргэгч гийгүүлэгч давхарлан хэлэгддэг газар хэвээр үлдээлээ.

Нэр үг, үйл үг. Монгол хэлэнд ямар ч нэр үг үйл үг болон хувирч болдог ба эсрэгээр үйл үг ч нэр үг болон хувирах чадвартай. Нисэх буудал гэсэн нэр үг байна, гэтэл автобусны буудал асуухдаа “нисэх үү?” гэж буй нь “тэнгэрт нисэх гэж байна уу?” гэсэн асуулт биш нь ойлгомжтой. Энд “нисэх” гэсэн үг харсаар байтал нэр үгийн үүрэг гүйцэтгэж байна. “Хорихын хулгайч”, “Анагаахын нэгдүгээр курс” гээд зөндөө бий. Мандах, Бадрах гэх мэтчилэн хүний нэр болоод газар усны нэршил нэр үг ч мундахгүй. Энэ толины толгой үгийг тухайн үйл үгийн дагавар авахаасаа өмнөх ардаа зураастай хэлбэрээр биш, “хэмнэх”, “эвдэх”, “шүглэх”, “шоглох”, “чимхэх”, “хяргах” гэсэн хэлбэрээр толгойлов.

ҮГИЙН ГАРВАЛЬ. Тухайн зээлдмэл үг ямар хэлнээс тархсан, тэр нь ямар хэлнээс эх сурвалжтайг уг эхээр нь бичээд, ард нь хашилтан дотор үгчлэн ямар утгатайг сийрүүлэв.

ШУУД УТГА. Уг зээлдмэл үг нь үгчилсэн бичлэгээсээ өөрөөр ямар утгатайг бичлээ. Энд уг зээлдмэл үгийн утгыг тайлбарласан болно. Гэхдээ манай толийн эхний зорилго нь үгийн тайлбар толь биш учир маш товчхон тайлбар оруулсан болно. Энд болон дараагийн монгол утгад одоо цагийн монгол хэлний тогтсон жишиг зөв бичлэгийн дүрмийг баримталлаа.

МОНГОЛ УТГА. Ихэнх тохиолдолд монгол утга нь үгийн шууд утгатай давхцаж буй учир адил гэсэн тэмдэглэгээ оруулав. Гэхдээ нэлээд тохиолдолд монгол утга нь уг үгийн шууд утгаас нэлээд зөрөх учир үүнийг тодотгосон болно. Үүнийг илүү ойлгомжтой болгохын тулд уг үг орсон жишээ өгүүлбэр, утгын хоршил нэр бичсэн болно.

МОНГОЛ ДУУДЛАГА. Монгол дуудлага нь ялангуяа Орос ба орос хэлээр дамжин орж ирсэн зээлдмэл үгийн бичлэгээс нэлээд зөрүүтэй учир монгол хүн ихэвчлэн яаж дууддагийг дөхүүлэн галиглав.

МОНГОЛ НЭРШИЛ. Гадаад зээлдмэл үг олон тохиолдолд өөрийн монгол нэршилтэй боловч зээлдмэл үгээ зэрэгцүүлэн хэрэглэх нь элбэг тохиолдол. Иймээс тус тольд зээлдмэл үгээр толгойлсон авч харгалзсан монгол нэршил байвал түүнийг энд тодотгов.

Баабар

Хамтарсан Засгийн газрын үрэлгэн төсвийг анх илчилсэн хүн нь Г.Тэмүүлэн
Хамтарсан Засгийн газрын үрэлгэн төсвийг анх илчилсэн хүн нь Г.Тэмүүлэн
 
Л.Оюун-Эрдэнийг нэг мөр улс төрийн “үхдэл” болгохоор санаархагчид л “Үлдээе, үлд” гэж үнэнч шадар, анд нөхдийн дүр гаргаж байна
Л.Оюун-Эрдэнийг нэг мөр улс төрийн “үхдэл” болгохоор санаархагчид л “Үлдээе, үлд” гэж үнэнч шадар, анд нөхдийн дүр гаргаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнийг нэг мөр улс төрийн “үхдэл” болгохоор санаархагчид л “Үлдээе, үлд” гэж үнэнч шадар, анд нөхдийн дүр гаргаж байна

Л.Оюун-Эрдэнийг нэг мөр улс төрийн “үхдэл” болгохоор санаархагчид л “Үлдээе, үлд” гэж үнэнч шадар, анд нөхдийн дүр гаргаж байна

Орос, Украины хооронд олзлогсод солилцох ажиллагаа дуусжээ

Орос, Украины хооронд олзлогсод солилцох ажиллагаа дуусжээ

Д.Баярхүү: Австрийн коммунизм руу татах гэж хөглөсөн түүх

Д.Баярхүү: Австрийн коммунизм руу татах гэж хөглөсөн түүх

ТАНИЛЦ: ХОЁР САЙДААСАА “ХОРМОЙДСОН” ХҮН НАМЫН ТОМИЛГООНЫХОН

ТАНИЛЦ: ХОЁР САЙДААСАА “ХОРМОЙДСОН” ХҮН НАМЫН ТОМИЛГООНЫХОН

Баабар: Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь

Баабар: Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь

Хамтарсан Засгийн газрын үрэлгэн төсвийг анх илчилсэн хүн нь Г.Тэмүүлэн

Хамтарсан Засгийн газрын үрэлгэн төсвийг анх илчилсэн хүн нь Г.Тэмүүлэн

Монгол Улсын Ерөнхий сайдын огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөний учир шалтгааныг тайлбарлах нь

Монгол Улсын Ерөнхий сайдын огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөний учир шалтгааныг тайлбарлах нь

Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу?

Эх орноо ийм болгуулчихаад байж байх сайхан уу?

Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?

Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?

Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

“Л.Оюун-Эрдэнийн кабинет одоо ч ажлаа хийж байна, хүндэтгэлтэй хандана уу!“

“Л.Оюун-Эрдэнийн кабинет одоо ч ажлаа хийж байна, хүндэтгэлтэй хандана уу!“

Лу.Гантөмөр: АН-ын даргын ажлаа өгнө

Лу.Гантөмөр: АН-ын даргын ажлаа өгнө

Хамтарсан Засгийн газар огцорно

Хамтарсан Засгийн газар огцорно

Төр, засагт үүрэг, хариуцлагыг нь ойлгуулах сургалт болон хяналт, шалгалт хэрэгтэй байна

Төр, засагт үүрэг, хариуцлагыг нь ойлгуулах сургалт болон хяналт, шалгалт хэрэгтэй байна

Дунджаас дээш давхаргынхан л Улаанбаатарт машин унах нь

Дунджаас дээш давхаргынхан л Улаанбаатарт машин унах нь

АН-гүйгээр Засгийн Газар байгуулах нь зөв гэж МАН-ын бага хурал үзэв

АН-гүйгээр Засгийн Газар байгуулах нь зөв гэж МАН-ын бага хурал үзэв

Дарга нарын “хуудуутай” хөрөнгийг хураах хуулийн талаарх 25 экспертийн үг

Дарга нарын “хуудуутай” хөрөнгийг хураах хуулийн талаарх 25 экспертийн үг

Ерөнхий Сайдыг хэзээ огцруулдаг вэ?

Ерөнхий Сайдыг хэзээ огцруулдаг вэ?

Нийслэл дэх “Gen Z” ажлаа хийнэ үү!

Нийслэл дэх “Gen Z” ажлаа хийнэ үү!

Ц.Даваасүрэн: Л.Оюун-Эрдэнийн оронд бүр улаан луйварчин гараад ирвэл аюул шүү!

Ц.Даваасүрэн: Л.Оюун-Эрдэнийн оронд бүр улаан луйварчин гараад ирвэл аюул шүү!

Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа МАН-ын Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ?!

Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа МАН-ын Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ?!

Хууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ

Хууль бус цагаачлалыг дэмждэг Энэтхэгийн компаниудын ажилтнуудад визийн хориг тавьжээ

“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

“...Баялгийн сантай байх уу”, бас “...Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах уу” гэдгийг ард түмнээр шийдүүлэх үү?

“...Баялгийн сантай байх уу”, бас “...Улстөрчдийн хууль бус хөрөнгийг хураах уу” гэдгийг ард түмнээр шийдүүлэх үү?

МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, хурлыг хаалттай горимд шилжүүллээ

МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, хурлыг хаалттай горимд шилжүүллээ

Улсын өсөх идэр начин Ч Батчулуун энэ жилийн наадмаар заан цолтой зодоглох нь

Улсын өсөх идэр начин Ч Батчулуун энэ жилийн наадмаар заан цолтой зодоглох нь

Ч.Ариунзул Эверестийн оргилыг эзэллээ

Ч.Ариунзул Эверестийн оргилыг эзэллээ

“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!

“Тавантолгой түлш” түлш үйлдвэрлэхээ больж “Made in china”-г борлуулагч болох уу?!

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Тэнгэрт дүүлэн ниссэн 27 жил

Тэнгэрт дүүлэн ниссэн 27 жил

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​