Д.Амарбаясгалан, Я.Содбаатар нар МАН-ын сонгуулийн штабыг удирдан ажиллана


       МАН-ын Бага хурлын VI хуралдаан хаалттай явагдаж байна. 

Энэ удаагийн хурлаар зохион байгуулалт, нэр дэвшүүлэх, эрх шилжүүлэх гэсэн гурван асуудал хэлэлцэх болсныг Бага хурлын VI хуралдаан даргалагч Ө.Энхтүвшин танилцуулав.

 Нэр дэвшигчдийг маргааш буюу тавдугаар сарын 17-ны Ням гарагийн 11:00 цагт албан ёсоор зарлах юм байна  МАН-ын нэр бүхий гишүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тухайлбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар энэ удаагийн Их хурлын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Харин намын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар намынхаа даргын баруун зүүн гар болон намын штабаа удирдан сонгуульд орох юм байна. Харин Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Я.Санжмятав, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар намынхаа “гол тогоог” удирдан сонгуульд оролцох аж. Я.Санжмятав гишүүн энэ удаад мөн л УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй өнжих юм байна. Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурц АН-ын сонгуулийн штабыг одоо ч ахлан ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Шуурхай.мн


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • го фү линь · [103.111.68.3] · 2020/05/18

    МАН хулгайч нараа тавиад ард түмний саналыг хулгайлах гэж байна.


  • мапууд · [203.91.115.49] · 2020/05/17

    МАН маап одоо болнооо!!!!!!!!!, одоо шалгуулж шоронрууугаа явцгаа муу мөнгө хүүлж ард түмнээ доромжлогсод


  • ЖДҮЧИД · [203.91.115.49] · 2020/05/17

    зайлаа ждүчид юу вэ? банк бусаар мөнгө хүүлэгчид намаа залахаар юу болох нь тодорхой¡!!!!!!


  • Зочин · [122.201.21.7] · 2020/05/16

    YUUUN HURTS VEE SHOROND OROH YOSTOI HUN YUNIIIH N SONGUIULI NAM BEEE AN YOSTOI DUUSCHEEEEEEE