fbpx “Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 7 секунд

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авав.

“Орон тооны цомхотгол дунд шатанд завхрах вий”

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
-Аймаг сумдын тамгын газрууд, сургууль, цэцэрлэг бүгд хатуу орон тоотой. Толгой мэдэж хүн нэмсэн нэг ч дарга байхгүй. Харин хаана замбараагүй байдал үүсдэг вэ гэвэл яам, агентлагуудад. Тэнд ажилчдынхаа тоог мэдэхээ байтлаа томорсон. Эндээс цомхотголоо эхлэх хэрэгтэй. Орон нутгуудад төрийн албанаас есөн хүн хасаарай гээд хатуу тоо тавьчихсан. Одоо тэгээд цомхотголд орох есөн хүнийхээ нэрийг явуул гээд яаруулаад байна гэнэ. Цомхотголыг ингэж гэнэтийн битгий хийгээч ээ. Дээрээс нь төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжийн асуудлыг цомхотгол, төсвийн хэмнэлтэд оруулахгүй байхыг хүсч байна. Үүнийг авах гэж сүүлийн арван жил гүрийж ажиллаж байгаа олон хүн бий. Тиймээс нэг л өдөр ийм гэнэтийн шийдвэр битгий гаргадаг байгаач ээ. Аливаа зүйлийг засахдаа уян хатан, олон талаас харах хэрэгтэй шүү. Орон тооны цомхотгол дунд шатанд завхрал гарах вий дээ гэж бодож байна.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-Ерөнхий сайд, сайд нар томилогдох үедээ яам, агентлаг гээд төрийн байгууллагууд цомхон бүтээмжтэй байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Энэ хүрээнд 16 сайдтай үйл ажиллагаагаа явуулахаар болсон. Мөн 58 үндэсний хороог хоёр дахин цөөлөхөөр болсон. Яамдын газар хэлтсийн тоог цөөлнө. Тухайлбал, 270 гаруй газар, хэлтэс байсныг 180 болгож цөөлж байгаа. Цомхотгол хийхдээ шууд халах байдлаар хийхгүй байгаа. Даргын албан тушаалаас буулгалаа гэхэд ахлах мэргэжилтэн, шинжээч зэрэг албан тушаалд шилжүүлэн ажиллуулах зохицуулалт хийж байна. Одоогийн байдлаар шууд халсан асуудал байхгүй.

“Төсвийн мөнгөөр хурал, цуглаан хийдэг байдлаа зогсоох хэрэгтэй”

УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөхдөө зардлуудаа бас хармаар байна. Улс орны эдийн засаг хүнд байхад цаасан дээр бүтэц нь байхгүй мөртлөө зардал нь хэвээрээ байгаад байж болохгүй. Одоо нэг нам хоёр шадар сайдтай байгаа шүү дээ. Хүнд нь зориулж албан тушаал бий болгодог байж болохгүй. Төсвийн мөнгөөр хурал, цуглаан хийдэг байдлаа зогсоох хэрэгтэй.


Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Хэн нэг хүнийг ажилгүй болгоно гэхээс илүү төрийн бүтээмж, чадамжийг сайжруулах давхардсан орон тоог цэгцлэхийг зорьж байна.


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг дэмжиж байгаа. Ерөнхий сайд авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг шууд чөлөөлнө гэсэн. Энэ хүрээнд 2024 оны есдүгээр сард 1.2 тэрбум төгрөгөөр сургуулийн менежментийн сайжруулахад дэмжлэг үзүүлэх Боловсролын сайдын тушаал гарсан. Ингээд сургууль бүрд 10,10 сая төгрөгийг олгох замаар, нөгөө мөнгөө тараан байршуулсан байгаа юм. Ингэснийхээ дараа тэдгээр 120 сургуулиас буцаагаад нэг байгууллага руу буюу сургуулийн судалгаа хөгжлийн “Шинэ монгол төв” ТББ руу төвлөрүүлсэн. Энэ бол ашиг сонирхлын зөрчил. Боловсролын сайд П.Наранбаяр энэ үйлдлийнхээ төлөө огцрох ёстой. Нэр бүхий гишүүд нийлж Боловсролын сайдыг огцруулах хүсэлт өгнө. Ерөнхий сайд авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг шууд чөлөөлнө гэсэн үгэндээ эзэн байхыг хүсэж байна.

Ц.Сандаг-Очирыг байнгын хороон даргаар сонголоо

Үргэлжүүлэн УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Мөн ТББХ-ноос оруулж ирсэн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг томилуулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Санал хураалтаар гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжсэнээр Ц.Сандаг-Очирыг шинэ даргаар сонголоо.

Т.САЙХАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​