fbpx Х.Батсуурь: Монголыг "залгиж" ирсэн бүлэглэлийн залуу халаа хувцсаа сольсон ч үнэр нь арилахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 48 секунд

Х.Батсуурь: Монголыг “залгиж“ ирсэн бүлэглэлийн залуу халаа хувцсаа сольсон ч үнэр нь арилахгүй

Монгол Улс Европын холбооны "хар жагсаалт"-д орсон. Улмаар хориг арга хэмжээ авах байсан ч цар тахлын улмаас аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулжээ. Энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа. Тэрбээр “ШИНЭ” намаас УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болсон билээ.

-Европын холбооны "хар жагсаалт"-д манай улс орчихсон. Гэхдээ хориг арга хэмжээг нь хойшлуулсан гэсэн. Та энэ талаар эдийн засагч хүний хувьд тодорхой мэдээлэл өгч болох уу?

-Тавдугаар сарын 08-нд манай улсыг албан ёсоор Европын холбооны "хар жагсаалт"-д оруулчихсан. Уг нь шууд хориг арга хэмжээ авдаг. Энэ жилийн хувьд цар тахлаас болж хориг арга хэмжээг нь аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулчихсан. Аз л таарсан байхгүй юу. Энэ хугацааг бид ашиглаад "хар жагсаалт"-аас гарах боломж бий. Яаж гарах вэ гэхээр сонгууль. Энэ сонгуулиар "хар жагсаалт"-д оруулсан МАНАН бүлэглэлээс сал. Шинэ хүмүүсээ гаргаад, "хар жагсаалт"-аас гарах тодорхой арга хэмжээнүүдээ хэрэгжүүл гэж цаанаас нь тохироо, цагалбарыг нь бүрдүүлж байна гэж би үзэж байна.

-Яавал "хар жагсаалт"-аас гарч чадах юм бэ?

-Монголын хөрсөнд буулгая. Эрдэнэтийн 49 хувийн луйвар. Монголд Хятадын корпорациуд, зэс алтны компаниуд орж ирээд, "мөнгө угааж" байна. Алтны хулгай их байна гэж үзсэн. Нэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл хил хаахад, Монголбанкинд тушаасан алтны тоо өнгөрсөн оны мөн үетэй харцуулахад, 10 дахин ихэссэн. Энэ бол алтны хулгай, хууль бус наймаа байна гэдгийг харуулж байгаа хэрэг. Оффшороос мөнгөө оруулж ир гэсэн. Мөн ЖДҮХС-гийн зээлийг зогсоо гэсэн. ЖДҮХС-гийн зээлийг түшмэдүүд нь хулгайлаад байна гэдгийг мэдчихсэн. Банкаа монголчууд зориуд дампууруулдаг юм байна. Төв банк нь арилжааны банкуудаа хянаж байдаг. Гэтэл дампуурах нь тодорхой болсон банкуудыг ажиллуулсаар байж маш их хэмжээний чанаргүй зээл зориуд бий болгоод, дампууруулдаг гэж үзсэн. Өөрийн хөрөнгөөс авсан зээл гаргаж байна гэж үзсэн. Банкыг гурван гэр бүл эзэмшиж болохгүй, нийтийн компани болго гэх мэт өөрчлөлтүүдийг хүссэн ч манайх хийгээгүй юм. Энэ бүхнийг засаж байж "хар жагсаалт"-аас гарна.

-Хориг арга хэмжээ аваад эхэлбэл яг ямар өөрчлөлт бидэнд мэдрэгдэх вэ?

-Үүнийг ганц Европын холбооны биш олон улсын хориг гэж ойлгох ёстой. Монголын арилжааны банкуудын бүх гүйлгээ хаагдана. Та жишээ нь кредит картаараа онлайнаар захиалга хийх гэвэл тэр болохгүй. Солонгос, Америк, Шведэд ч юм уу амьдардаг ах эгч чинь чам руу мөнгө явуулъя гэж бодъё. Тэгвэл энэ мөнгө таны данс руу орж ирэхгүй. Европын холбооны харьяаны бүх хувь хүн болон корпорациудын үйл ажиллагаа Монголд зогсоно. Бүх хөрөнгө оруулалт зогсох болно. Олон улсын санхүүгийн байгууллага, үүн дундаа Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн сангийн ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд бүр мөсөн зогсоно. Бидэнд зээл  өгөхгүй. Монголчууд Европын холбооны улсууд руу явах виз авч чадахгүй. Хориг арга хэмжээ чангарвал Европын холбооны улсууд руу нисэх бүх нислэг, гадаад худалдаа зогсоно. Ийм их сөрөг үр дагавартай. Тиймээс бид санаа зовоод байгаа юм.

-Та яагаад сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн бэ?

-Нийгэм, эдийн засагт үүссэн хямрал миний санааг хамгийн их зовоож байгаа. Энэ хямралын цаана улс төр, эдийн засгийн гаж буруу тогтолцоо байна гэж харсан. Энэ тогтолцоог сууриар нь өөрчилж байж нийгэм, эдийн засагт өөрчлөлт авч ирнэ. Үгүй бол цаашид үргэлжлээд явах нь тодорхой харагдаж байна. 30 жил явлаа. 6-7 сонгууль боллоо. Хуучин зүйлс бахь байдгаараа. Сонгууль бүрээр намууд энэ хямралыг, ядуу дорой байдлыг өөрчилнө гэж амалж гарч ирсэн. Ард түмэн хууртагдсаар өдий хүрсэн. 30 жилийн хугацаанд хэдхэн бүлэглэлүүдийн гар дамжиж явж ирсэн. Тэр бүлэглэл одоо ч хүчтэй хэвээрээ төр барьж байна. Энэ бүлэглэл байгаа цагт Монгол Улс хоцронгуй хөгжилтэй байдлаасаа гарахгүй. Бид өөрсдийгөө өндөр хөгжилтэй гэж үздэг ч олон улсын судалгаагаар хоцронгуй хөгжилтэй улс гэж явдаг шүү дээ. Одоо цаг нь болсон, тохироо нь бүрдсэн байна гэж үзээд “ШИНЭ” намд орсон. Энэ намыг анх үүсгэн байгуулалцсан. Үзэл баримтлал нэгтэй улс төрийн хүчин бүрэлдэж байсан учраас орсон. Намуудын сонгуулийн санхүүжилтийн асуудал маш сонин байна.

-Танай нам санхүүжилтээ хаанаас гаргаж байгаа юм бэ?

-Намын санхүүжилт гээд байх юм алга. Манай нам нэр дэвшигчдээсээ ямар ч мөнгө төгрөг аваагүй. Батлан хэлж чадна. Би баян цатгалан хүн биш. Гэхдээ сайн дурын үндсэн дээр намд тодорхой албан тушаал хашиж байгаа учраас багахан хэмжээний татавар төлдөг. Түүгээрээ урсгал зардлаа санхүүжүүлээд явдаг. Сонгуулийн санхүүжилтээ нэр дэвшигчид өөрсдөө босгоно. Найз нөхдийнхөө тусламжаар босгоод явна. Тэгж л санхүүжилтээ шийднэ дээ. Энэ жил онцлогтой. Сурталчилгааны ихэнх хувийг онлайн, цахим хэлбэрээр явуулах учраас. Хүнд цалин өгч, сонгуулийн сурталчилгаа хийдэг шиг тийм их хэмжээний мөнгө шаардахгүй нь тодорхой. Энэ жил асар их өөрчлөлтийн жил байх нь тодорхой. Ар иргэд мэдэрч байгаа. Тиймээс хэчнээн ч их мөнгө зарсан байлаа гэсэн цаг нь ирсэн бол юу ч бүтэхгүй. Мөнгөөр зодож сонгууль хийдэг намуудын хувьд энэ санаа нь бүтэхгүй. Урт удаан хугацааны турш өөрийгөө таниулж ирсэн хүмүүст энэ сонгуульд боломж бий. Миний хувьд урт удаан хугацаанд тогтвортойгоор, тууштайгаар өөрийнхөө үзэл баримтлалыг танилцуулж ирсэн. Тиймээс миний хувьд их зардал гаргахгүй, иргэддээ үзэл баримтлалаа сурталчилж чадах байх гэж найдаж байна.

-Сонгуульд нэр дэвшигчид тодорхой болсон. Нэр дэвшигчдийн “өнгө” ямар байна вэ?

-Эдийн засагч, судлаач хүний хувьд дүгнэлтээ гаргасан. Манай тойрогт дэвшиж байгаа хүмүүсийг л харахад, хоёр том намаас нэр дэвшигчдэд иргэд “No” гэж хэлэхээр  байна. Юу ч өөрчлөгдөөгүй. Тэнд улс төрд 30-аад жил болсон, маш их асуудал холбогдсон, Монгол Улсыг хар жагсаалтад оруулсан, эдийн засгийн сүйрэл рүү хөтөлсөн, баялгийн тэгш бус хуваарилалт, хулгай, эдийн засгийн будилаанд холбогдсон хүмүүс байна. Зарим нь тэдгээр хуучин, хоцронгүй, Монголыг залгиж ирсэн бүлэглэлийн залуу халаа харагдаж байна. Хэчнээн ч шинэ хүн байлаа гээд тэд шинэ биш. Тэр угшлаар, хуучин эрх ашгийн бүлэглэлийн хүмүүжүүлсэн, тэдний өсгөн бойжуулсан, үе залгамжлан гарч ирж байгаа хүмүүс шүү дээ. Үнэр нь арилаагүй. Магадгүй хувцасаа сольчихсон байж болно. Хүмүүс шинийг хүсч байгаа.

-Улс төрд, УИХ-д ямар ажил мэргэжилтэй хүмүүс орох ёстой гэж та боддог вэ. Эдийн засагч, хуульчдыг нэгдүгээрт нэрлэдэг болчихож?

-Хууль, хуульч гэдэг бол хийсвэр юм. Хуульч гээд хуулийг янз бүрээр тайлбарладаг нөхдүүд гарч ирчихээд будилуулаад байх юм. Хууль байсаар байтал түүнийг янз бүрээр тайлбарлах хэрэг байхгүй. Олон хуульч байх тусмаа хэл амаа олдоггүй, нийгэм замбараагүй болдог. Бусад улс орны жишгээс ч харж болдог. Тиймээс хуульч нар төрд багахан ороосой гэж боддог. Хуульч гэхээсээ илүү бүтээн байгуулагч, баялгийг бүтээдэг нөхдүүд, инженерүүд, эдийн засагчид голдуу байх нь зөв гэж боддог. Жинхэнэ эдийн засагчид ч ховор байна. Цэвэр зах зээлийн өрсөлдөөний орчинд амьдарч үзээгүй нөхдүүд эдийн засаг заагаад, яриад явахаар үнэмшил жаахан муутай байдаг. Тиймээс онолыг, практикийг аль алийг үзсэн хүмүүс төр удирдаад яваасай гэж хүсдэг. Олон улсын тавцанд Монгол Улсыг улс төрийн, эдийн засгийн талаасаа өрсөлдөөнд оруулах чадвартай тийм эдийн засагч, судлаачид, инженерүүд, бүтээн байгуулагчид ороосой. Бизнесменүүд гэж хэлээгүй шүү. Тэд эрх ашгийн төлөө явдаг. Нийгмийн эрх ашгийг хоёрдугаарт тавьдаг. Нийгмийн эрх ашиг хангагдаж байж улс орон хөгжинө.

-Та "Эрдэнэс тавантолгой"-н ногдол ашгийг брокероор дамжуулж, данс нээлгэж авах шаардлагагүй гэж үзээд байгаа юм билээ. Шалтгаан нь юу вэ?

-"Эрдэнэс тавантолгой" компанийн ногдол ашгийг тараах ёстой. Гэтэл эрх мэдэлтнүүдийн албан тушаалаа урвуулан ашигласан зориудын будилаан үүсээд байна гэж би шууд хэлмээр байна. Ногдол ашиг тараах маш амархан. Өмнөх сонгуулиар тарааж байсан механизм байгаа. 2016 онд хүн бүрээс 322 ширхэг хувьцааг нь худалдаж авч, 300 мянган төгрөг тараасан. Гэхдээ өөрсдийнх нь сонгуульд ашиглах ажиллагаа байсан учраас АН маш амарханаар шийдсэн. Шууд л данс руу нь мөнгийг нь хийгээд байсан. Арилжааны банкуудадэ бүх хүний дансны мэдээлэл байгаа. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүх хүний хувьцааны бүртгэл байгаа. Хэдэн хүн сууж байгаад ногдол ашгийг нь шууд бодоод, данс руу нь шилжүүлэх боломжтой. Гэтэл өнөөдөр яг энэ байдлаар яагаад хийчихэж болохгүй байгаа юм бэ. Шад худлаа юм яриад, бүх хүнийг брокерын компанид данс нээлгэ гэж улайраад байгаа. 20-иод брокерын компанитай эрх ашиг нэгдсэн харагдаад байна. Бодоод үзэхээр бүх хүн данс нээлгэхээр 20-25 орчим тэрбум төгрөг болж байна. Энэ мөнгийг зөвхөн брокерийн компанид данс нээлгэх нэрээр ард түмний халааснаас дээрэмдэж авах гэж байна гэж олон хүн надад хэлж байгаа. Үүнийг үндэслэлтэй байна гэж би харж байгаа.

-Яг ямар хүмүүс брокерийн компаниудтай эрх ашиг нэгдээд байгаа гэж та хардаж байгаа юм бэ?

-Сангийн яам. Дээрээс нь удирдаад байна. Санхүүгийн зохицуулах хорооны удирдлага. "Эрдэнэс тавантолгой" компанийн удирдлагууд. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн удирдлага. Тэд шаардлагагүй зүйлийг ард түмний халааснаас авах гээд гүрийгээд байна шүү дээ. Хөрөнгийн биржийг хөгжүүлэхийн тулд хүн бүр данстай байх ёстой гэнэ. 1990 оны ягаан, цэнхэр тасалбарын луйврыг шинэчилсэн хэлбэрээр оруулж ирж байна. Монголд хөрөнгийн бирж хөгжих болоогүй. Үндэс нь тавигдаагүй. Ард түмэнд хөрөнгийн биржээр ороод мөнгө олох мэдлэг чадвар одоогоор бүрэлдээгүй байна. АНУ л гэхэд цагаачидтайгаа нийлээд бараг 350 орчим сая хүн амтай байх. Тэнд хөрөнгийн биржийн зах зээл хамгийн хүчирхэг хөгжсөн улс орон. Гэтэл тэр зах зээлд АНУ-ын хүн амын 10 орчим хувь нь л данстай. Харин мэргэжлийн түвшинд тоглодог хүн нь ердөө гуравхан хувь байдаг. Тэгээд л бодчих. Гэтэл Монголд бүх хүн үнэт цаасны данс нээлгэх ямар ч шаардлагагүй. Ингэж хүмүүсийг мэдэхгүй, мэдлэггүйгээр нь далимдуулж мөнгө хийж болохгүй.

Б.Энх-Амгалан: Зам тээврийн салбарт анхны гэсэн тодотголтой олон ажил биеллээ оллоо
Б.Энх-Амгалан: Зам тээврийн салбарт анхны гэсэн тодотголтой олон ажил биеллээ оллоо
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​