fbpx

Д.Жонсон гэр бүлээрээ коронавирусний халдвар авчээ


Алдарт жүжигчин Дуэйн Жонсон өөрөө болон эхнэр, хүүхдүүд нь “COVID-19”-өөр халдварласан талаар “Instagram” хуудсаараа дамжуулан лхагва гарагт мэдэгджээ.

“Бид манай гэр бүлийг хамгийн их сорьсон, хүнд хэцүү цаг үеийг туулж өнгөрүүллээ” гэж мэргэжлийн бөх байсан Д.Жонсон “Instagram” хаягтаа байршуулсан дүрс бичлэгийнхээ үеэр хэлсэн байна.

Өдгөө 48 настай Д.Жонсон дуучин Лорен Хашиантай өнгөрсөн онд гэрлэсэн бөгөөд тэд Жасмин, Тиана хэмээх бага насны хоёр охинтой юм.

“Бидэнд маш дотны гэр бүлийн найзуудаас маань халдвар дамжсан бөгөөд тэд ийм явдал болсонд маш их харамсаж байгаа. Бид коронавирусээр халдварласан гэдгээ гурван долоо хоног орчмын өмнө мэдсэн. Одоо бид бүгд бүрэн эдгэрсэн” гэж Д.Жонсон хэлжээ. 

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Энэ мэдээ таалагдаж байвал: