fbpx

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 19 ХОРООНЫ ХҮҮХДҮҮД ГЭРТЭЙГЭЭ ОЙРХОН СУРГУУЛЬТАЙ БОЛЛОО


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19-р хороо буюу бидний хэлж сурснаар “цайз 16”-ын хойд хэсэгт 640 хүүхдийн шинэ сургууль ашиглалтад орлоо. Өмнө нь БЗД-ийн 19-р хорооны гэр хорооллын хэсэгт огт сургууль байгаагүй бөгөөд сурагчид гэрээсээ хол сургуульд хамрагддаг байсан. Тэгвэл одоо нийслэлийн 148-р сургууль үүдээ нээж сурагчдаа хүлээн авахад бэлэн болоод байна. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар, орчин үеийн дэвшилтэд технологи бүхий тус сургууль нь хичээлийн танхим, номын сан, спорт заал, хоолны заал гээд сурагчдын хичээллэх таатай орчныг бүрдүүлжээ.

Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар, Барилгын хөгжлийн төв захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэж “Бээжин констракшн инженеринг групп" ХХК барилга угсралтын ажлыг, Тэтү ХХК-ийн зураг төслөөр гүйцэтгэжээ


Энэ мэдээ таалагдаж байвал: