fbpx

Шуурхай: Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай руу ирэх, явах зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг түр зогсоож байна


Цаг агаарын нөхцөл байдлаас улбаалж, хөдөө орон нутгийн зам үзэгдэх орчин хязгаарлагдаж байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Булган аймгийн Рашаант сумдын хооронд замын нөхцөл байдал хүндэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрийн буюу 2020.10.20-ны өдрийн Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, мөн Говь-Алтай-Улаанбаатар, Баянхонгор-Улаанбаатар, Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг эхлүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч байна гэж Авто тээврийн Үндэсний төвөөс мэдээллээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал: