fbpx

Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийн захиалагч Нажиб Разак эрүүгийн 42 хэрэгт буруутгагдаж байна


Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн  амь насыг хороох захиалгыг өгсөн хэрэгт буруутгагдаад байгаа Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разакийг эрүүгийн 42 хэрэгт буруутгаж байгаа гэж олон улсын CFO агентлаг мэдээлжээ.

Ерөнхий сайд асан Нажиб Разак нь 2009 онд эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор “1MDB” санг байгуулсан байдаг. Тус сан хөрөнгө оруулалт болон эдийн засгийн хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Малайзын Засгийн газрын өндөр албан тушаалтнууд хянадаг байсан аж.

“1MDB” сангаас хамгийн багадаа 4.5 тэрбум ам.доллар хулгайлагдсан бөгөөд Нажибын хамтран ажиллагсад  энэ мөнгийг угаасан гэж АНУ-ын мөрдөн байцаагчид үздэг юм.

Б.ЗАЯА

Эх сурвалж: shuurhai.mn


Энэ мэдээ таалагдаж байвал: