fbpx

Хөл хориог сунгах талаар яригдаж байгаа 3 хувилбар


Цар тахал дотоодод алдагдсантай холбогдуулан улс даяар хатуу хөл хорионы дэглэмд шилжээд 20 орчим хонож байна. Хатуу хөл хорио тогтоосон хугацаа ирэх сарын 1-нд дуусна. Цааш үргэлжлүүлэх үү, цуцлах уу гэдэг асуудал шийдвэр гаргагчдын түвшинд яригдаж эхлээд байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хурандаа Г.Ариунбуянгийн мэдэгдсэнээр бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгах, хэсэгчлэн сунгах, эсвэл  зэрэглэлийг нэг шат бууруулах гэсэн гурван чиглэлд мэргэжлийн байгууллагууд, эрдэмтдийн саналыг нэгтгэж байгаа гэнэ.

Эрүүл мэндийн яамнаас хөл хориог 5-7 хоног сунгах шаардлага байна гэсэн саналтай байгаа аж.

Эцсийн шийдвэрийг УОК, Засгийн газар ирэх сарын 1-нээс өмнө гаргах юм.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [66.181.161.117] · 2020/11/28

    Emyam hocutiin malnuudaas bolj mongol uls dotooddoo haldvar aldsanshuu uvchtunuu horij hynaj bsn bol mongol uls odiid iim bdald hurehgui bsn emyam hosutiin malnuudaas odoo hariutslaga neheh estoi eruul mendiin yamand yamar malnuud bgn utasruu teneg teneg msj bichne hynalt shalgalt oruul buhel buten ulsiin yamand malnuud bh esguishuu


  • Зочин · [202.21.108.213] · 2020/11/28

    ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян


  • G · [202.55.188.91] · 2020/11/27

    Hohirliin mungu uguuch malnuudaa


  • Зочин · [202.21.110.186] · 2020/11/27

    сунгах нь зөв


  • Зочин · [64.119.23.179] · 2020/11/27

    Сунгах шаардлагатай !!! Өвчин хурдтайгаар нийтэд тарчихвал манай улс дийлэх үү ? Эрүүл мэндээ л бод. Үхчихвэл эх орон, ажил, мөнгө төгрөгөөр яах юм.


  • Зочин · [192.82.70.232] · 2020/11/27

    12 сарын 1 хүртэл халдвараа яаралтай хумиж авах хэрэгтэй бна . Үүнд л бүх хүчээ хаях хэрэгтэй бна .Дахин сунгахаар бол бэлэн мөнгө тараахгүй бол байдал маш эвгүй бна шүү.


  • Битгий донгосцгоо . · [122.201.21.200] · 2020/11/27

    Юун сунгах бээ битгий солиорцгоо . 16 хоног гэртээ гарч чадахгүй тамлагдлаа шүү дээ . Одоо 21 хоног хоригдосоны ажилгүй суусаны төлбөрийг хэнээр төлүүлэх бээ .


  • быббыбы · [202.179.27.151] · 2020/11/27

    Сунгах хэрэгтэй шүү.


  • Зочин · [192.82.75.24] · 2020/11/26

    Hodoo oron nutagt aj ahuitai humuus yah yum bolj bn Odortoo butsaad ireh humuus yah yum boloo