fbpx

Ерөнхий сайд асан С.Баярын гомдлыг даваа гаригт хэлэлцэнэ


 

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ. Шүүх хурал ирэх сарын 1-ний өдөр буюу даваа гариг болох аж. Ингэхдээ цахим хэлбэрээр болох юм.

Анхан шатны шүүх хурал өнгөрсөн долдугаар сарын 22-23-ны өдрүүдэд болж С.Баярт 5 жилийн хорих ял, Ч.Даваанямд 2 жилийн хорих ял оноосон билээ. Мөн тэднээс 5.5-5.7 тэрбум төгрөгийн хохирол улсад төлүүлэхээр шийдвэрлэж байв. Харин шүүгчдэгчид ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж ийнхүү давж заалдаад байгаа юм.

Сүүлийн өдрүүдэд гарч буй мэдээллээр Ерөнхий сайд асан С.Баярын бие тааруу байгаа гэгдэж буй. Ямартаа ч тэдний гомдлыг шүүх хэлэлцээр болсон байна. 

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [192.82.68.59] · 2020/11/29

    С. Баярын нэр хүнд эхэндээ ямар өндөр байв даа. Атрын гуравдугаар аян гээд л... сүүлд мориноос унаад хүнд гэмтэж гадаадад эмчлүүлэхээр боллоо гэсэн. Ажилаа өгөөд алга болсон. Тэгсэн Америкт хаусанд амьдарч байна гээд цэцэг усалж байгаа зургийг нь цэнхэр Үст нийтэд дэлгэсэн...


  • zochin · [122.201.31.64] · 2020/11/29

    хөрөнгийг ньхурааж шоронд нь байлга


  • huulich · [66.181.182.120] · 2020/11/29

    Piogos avilga avsan ni togtoogdood bga tu eh ornooso urvasantai adil yum aa...


  • рр · [103.57.93.218] · 2020/11/28

    НАСААРАА ХОРИОД БАРАШГҮЙ НХ ОРНЫХОО ЭСРЭГ ИХ НҮГЭЛ ХИЙСЭН ХҮН ДЭЭЭ