fbpx Азийн ирээдүйг Владивостокт хэлэлцэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 42 секунд

Азийн ирээдүйг Владивостокт хэлэлцэнэ

 Дорнын эдийн засгийн чуулган Владивосток хотноо энэ сарын 11- 13-нд болно. Барууны санхүүгийн хүчтэй хоригтой тулгарч, эдийн засгийн уналтыг даван туулсан Оросын хувьд дорнын эдийн засгийн чуулган нь бүс нутагт чухал нөлөөтэй. Чуулганы гол сэдэв нь хөрөнгө оруулалтын асуудал. Гол хуралдаануудад Алс Дорнодод хөрөнгө оруулагчдыг Оросын холбооны болон бүс нутгийн механизм хэрхэн дэмжиж буй талаар хэлэлцэх аж. Мөн Владивосток хот Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн ирээдүйг ярилцдаг талбар болсон билээ.

Чуулга уулзалтын гол зорилго нь Алс Дорнодын бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг хурдасгах, Ази, Номхон далайн бүс нутагт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршдог.

6000 ТӨЛӨӨЛӨГЧ ЧУУЛНА

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хөтөлбөр болон оролцогчдын жагсаалтыг урьдчилсан байдлаар нийтэлжээ. Энэ удаагийн чуулга уулзалт “Алс Дорнод, боломжийн хязгаарыг өргөтгөх нь” гэсэн уриан дор болно. Хөтөлбөрт тусгаснаар, нийтдээ ажил хэргийн 70 орчим арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн ба эдгээр нь салбар хуралдаан, бизнесийн уулзалт ярилцлага, ажил хэрэгч өглөөний цай, дугуй ширээний ярилцлага хэлбэрээр өрнөх аж. Эдгээр арга хэмжээ нь хөрөнгө оруулалт, салбаруудын гол чухал чиглэлүүд, дэд бүтцийн хөгжил ба олон улсын төслүүд гэсэн үндсэн дөрвөн сэдвээр болно. Бүгд хуралдаанд Оросын Ерөнхийлөгч В.Путин оролцож үг хэлэх гэж байгаа нь анхаарал татах үйл явдал яах аргагүй мөн. Чуулганы хүрээнд “Орос-Хятад”, “Орос-Энэтхэг”, “Орос-Өмнөд Солонгос”, “Орос-Япон”, “Орос-АСЕАН”, “Орос-Ойрхи Дорнод”, “Орос-Европ” гэсэн бизнесийн долоон уулзалт ярилцлага болох юм. Тус форумд оролцохоор гадаадын 60 гаруй улсын 6000 төлөөлөгч Владивостокийг зорих аж. Чуулганд бүс нутгийн орнуудын төрийн тэргүүн нараас Хятадын удирдагч Ши Жиньпин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар оролцохоо мэдэгдсэн ба Энэтхэгийн Худалдаа, үйлдвэрийн сайд Суреш Прабху, Олон улсын эдийн засгийн бодлогын Солонгосын хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ли Жэ Ён, Хятадын Аялал жуулчлалын танхимын дарга Ван Пин, Өмнөд Солонгосын Инчёны их сургуулийн хүндэт профессор, Нобелийн шагналт Чун Рае Квон нар оролцоно. Түүнчлэн Оросын Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин Владивостокийг зорьж, дорно дахины эдийн засгийн IV форумд оролцохоо мэдэгдсэн нь олон улсын анхаарлыг татаж байна.

Орос, Хятад, Монгол, Умард Солонгос, Өмнөд Солонгос газар нутгийн хувьд ойр орших учраас харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, эрчим хүчний эх үүсвэрийг хоорондоо арилжаалах илүү өргөн боломж бий. Олон улсын тээврийн коридоруудад тоон технологийг нэвтрүүлснээр Алс Дорнод нь Ази-Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа газар болох юм.

Хятад улсын дарга Ши Жиньпин тус чуулга уулзалтад анх удаа оролцох бөгөөд Хятадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд бизнесийн төлөөлөгчид болон тус улсын есөн бүс нутгийн удирдагчид багтаж байгааг албаны эх сурвалж мэдээлсэн байна. “Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь янз бүрийн орнуудын хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх, яриа хэлэлцээрийг өргөжүүлэх чухал талбар боллоо. Хятад улс уг чуулга уулзалтыг чухал ач холбогдолтой гэж үзэн, Орос улсыг тууштай дэмжиж байна. Бид сүүлийн гурван жилийн хугацаанд өндөр дээд хэмжээний төлөөлөгчдөө Владивостокийн чуулга уулзалтад оролцуулж байсан билээ” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын туслахын мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар чуулганд оролцож магадгүй талаар эх сурвалжууд дурдаж байна. Чуулганыг 2000 орчим сэтгүүлч сурвалжлах ба 500 гаруй сайн дурынхан зочид төлөөлөгчдөд туслах юм байна.

3.5 ИХ НАЯД РУБЛИЙН ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭНЭ

Өнгөрсөн онд болсон чуулга уулзалтын хүрээнд 2.5 их наяд рублийн үнийн дүн бүхий 194 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж байсан бол энэ онд дээрх тоо 3.5 их наяд рубльд хүрч магадгүйг Оросын хэвлэлүүд онцолж байна. Чуулга уулзалтаар сонирхолтой сэдвүүдээр хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнөнө гэдэг нь ажил хэргийн хөтөлбөрөөс тодорхой харагдаж байна. “Шинэ геополитикийн бодлого ба Азийн улс төрийн эдийн засаг”, “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэгт манай улсын төлөөлөгчид оролцох аж. Зүүн Хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагаа бол манай улсын ирээдүйн хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлоход маш чухал ач холбогдолтой сэдэв билээ. Гэхдээ Орос, Хятад, Монгол, Умард Солонгос, Өмнөд Солонгос газар нутгийн хувьд ойр орших учраас харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, эрчим хүчний эх үүсвэрийг хоорондоо арилжаалах илүү өргөн боломж бий. Олон улсын тээврийн коридоруудад тоон технологийг нэвтрүүлснээр Алс Дорнод нь Ази-Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа газар болох юм. Хил дамнасан тээврийг тоон хэлбэрт шилжүүлэх, “нэг цонх”-ны үйлчилгээг нэвтрүүлэх, бичиг баримт бүрдүүлэлтийг цахим хэлбэрт шилжүүлснээр дэлхийн худалдаанд эргэлт гарч, Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн өсөлтийг хангах боломж бий болгох ажээ.

Х.ЭРДЭНЭЗАЯА

Анагаахын багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо
Анагаахын багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​