76.8 кг эрдэнийн чулуу завшсан гаалийн байцаагчийг шалгаж байна


Гаалийн байцаагчтай холбоотой өөр нэг хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэхээр болжээ. Өнгөрсөн долоо хоногт 11 хэрэг шүүхэд шилжүүлсний нэг нь Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Ханги боомтын гаалийн улсын байцаагч Ц.Ариунболдод холбогдох хэрэг гэнэ.

Тэрбээр энэ оны наймдугаар сарын 10-нд гаалийн хяналт шалгалтаар илэрсэн 76.8 кг чулууг хураажээ.

Иргэн Т.Оюун-Эрдэнэ дээрх хэмжээний байгалийн чулуу автомашинд нууж хилээр гаргахыг завдсан юм байна. Харин гаалийн байцаагч Ц.Ариунболд уг чулууг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж сольсон нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхний шалгалтаар тодорхой болсон гэнэ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [202.55.191.205] · 2017/12/20

    яг үнэн. Удахгүй хүүхэн зоддог Пүрэвдаваагийн оронд ерөнхийлөгчийн зөвлөх болох юм байна даа.


  • хүн · [122.201.20.190] · 2017/12/20

    Байдаг л зүйл, удахгүй УИХ-ын гишүүн болох нөхөр байна